1-р ном 28-р хэсэг /сүүлийн шалгалт/
Өглөө болж
сурагчид сургуулийн гадаа жагсжээ. Смит нөгөө хоёрлуугаа харсанаа тэр хоёр ч
гэсэн зэрэг ахисан байгааг анзаарлаа. Бэт мөнгөн түвшний 3-р зэргийн шидтэн
болсон бол Карл хүрэл түвшний 1-р зэргийн шидтэн болсон байлаа. Бүх сурагчид дотроос мөнгөн түвшний хоёрхон сурагч байсан ба тэр нь Бэт Смит хоёр харин хүрэл түвшний 1-р зэргийн 3 сурагч үлдсэн нь хүрэл түвшний 2-р зэргийн шидтэнгүүд болсон байлаа. Жек: чангаар бүгд одоо сүүлийн шалгалтанд орно. Сургуулийн зоорин дотор та бүхнийг шалгахаар дайчидын яамны тусгай мэргэжилтэнүүд ирсэн байгаа. Тэд та бүхнийг шалган цол болон шинэ салаа ангируу хувиарлана. Эхлээд тусгай ангийн шидтэнгүүд орно. Нэг нэгээрээ ороорой гэв. Эхлээд Бэт алхан зоорьлуу орлоо бүгдийнх нь зүрх түгшин хүлээнэ нэлээн удсаны дараа Бэт гарч ирлээ. Офицерийн дүрэмт хувцас өмссөн гарч ирлээ. Смит Карл хоёр баярлан харна. Бэт инээд алдан тэр хоёрлуу толгой дохиод жагсаалдаа нэгдлээ араас нь язгууртан сурагчууд нэг нэгээрээ орлоо бүгд л офицер цолтой гарч ирлээ. Дараа нь энгийн сурагч шидтэнгүүдийн ээлж боллоо. Диг эхлээд орлоо. Удалгүй гарч ирэхдээ ахлах шидтэнгийн цолтой гарч ирэв одоо би гэсээр Карл зоорьлуу орлоо. Хэсэг хугцааны дараа Карл гарч ирэхдээ инээмсэглэл тодруулан ахлан шидтэн болон гарч ирэв араас нь бас нэг залуу орлоо. Тэр залуу сурагч нээх ч удсангүй гарч ирэхдээ шидтэн дайчингийн цолтой гарч ирэв нүүрэнд нь бага зэрэг гутарсан царай харагдана. Смит одоо миний ээлж гээд урагш алхахад зүрх нь булиглан догдлоно. Смит алхасаар зоорьлуу орвол зоорин дотор бамбар асаан гэрэлтүүлсэн харагдан зоорьны голд 2 хөгшин хүн өндөр сандал дээр суусан ба урд ширээ байх ба ямар нэг зүйл бичиж харагдана. Тэдний урд офицер хувцастай нэг залуу зогсох бөгөөд хажууд нь хоёр болор бөмбөлөг байлаа нэг нь өнгөгүй тунгалаг бөгөөд нөгөөдөх нь гүн хөх өнгийн ба дотор нь тэг гэсэн тоо гэрэлтэж харагдана. Өнөөх офицер залуу Смит биздээ гэж асуув. Смит дуугайл толгой дохино. Офицер залуу Смитрүү харсанаа одоо чиний шидийн хүч ойлголт болон шидийн төрлийг шалгана. Хэдийгээр чи өөрийнхөө шидийн төрлийг мэдэх ч гэлээ зарим үед гол язгууртануудын бутач хүүхдүүд мэдэгдэлгүй үлдсэн байдаг тул шудрага байх үүднээс ингэж байгаа юм одоо энэ цэнхэр өнгийн болор дээр гараа тавиад төвлөр чиний шидийн ойлголтыг шалгана гэв. Смит урагш алхан цэнхэр өнгийн болорт гараа наан төвлөрч эхлэв гэнэт толгой нь хоосорчих шиг санагдан бие нь сулдаж эхэллээ яг л шидийн хоосрол болчих шиг санагдав цэнхэр болор гэрэлтэж байснаа тэгийн тоо хурдтай дээшлэн гүйлээ 10 тэгээд 100 болон дээшилж байснаа 920 дээр зогслоо офицер залуугийн нүд хурцаар гэрэлтэн гайхамшигтай шидийн ойлголт 920 энгийн шидтэнгээс хоёр дахин их гэв. Сандал дээр сууж байсан хоёр хөгшины царай гайхширсан харцтай Смитрүү харсанаа энэ хүү ямар ч байсан авъяастай бололтой гэв. Офицер залуу толгой дохисоноо. Одоо тэр тунгалаг болор гараа наагаад төвлөр гэв. Смит болор бөмбөлгөнд гараа наан төвлөрч эхэлхэд бөмбөлгөнд эхлээд цэнхэр өнгийн ус эргэлдэж эхлэв гэнэт Смитыг тойрон газраас усан дусалууд бүрэлдэн урт нарийн хэлбэрт орсоноо луу шиг хэлбэртэй болон Смитыг тойрон эргэлдэж эхлэв. Смит гайхширч байтал зооринд хүчтэй салхи босон эргэлдэж эхэллээ. Бүгд зог тусан гайхан харна. Шалгаж байсан офицер залуу гайхсандаа амаа ангайн харна. Тэр салхи эрчилж байснаа намдан жижиг нарийн эрчилсэн луун хэлбэртэй болоод усан луутай зөрчилдөн Смитыг тойрон эргэлдэж эхлэв. Гэнэт тэр хоёр луу хоорондоо нийлэхэд асар хүчтэй цагаан уур үүсэн зоорийг тэр чигт бүрхлээ. Уур арилхад зоорийг тэр чигт нь хүйтэн бүрхжээ. Тэр ч бүү хэл зооринд байсан жижигхэн горхи хүртэл хөлдсөн харагдана. Өнөөх офицер залуу хоёр хөгшинлүү харсанаа. Эрхэмээ энэ гээд болор бөмбөлөгрүү заалаа. Болор бөмбөг хоёр хэсэгт хуваагдан унажээ. Хоёр хөгшин би биерүүгээ үл итгэсэн байртай харна. Нэг хөгшин нь босож ирсэнээ. Нөгөө офицерлүү хараад энд болсон зүйлийг хэнд ч ярьж болохгүй шүү цэргийн нууц хэрэв задалвал чиний амь настай ярина.одоо харин гарч гүйгээд шинэ болор бөмбөлөг аваад ир гээд ширүүн дуугаар тушаав өнөөх офицер сандарсан байртай хаалгаар гүйн гарлаа. Смит үнэндээ юу болоод байгааг ойлгосонгүй. Гадаа байгаа сурагчид Смитийг ямар их удаад байна хэмээн шивнэлдэнэ гэнэт зоорьноос офицер гүйн гарахыг Бэт харсанаа Карлруу харан гайгүй байгаа ямар нэг юм болсон юм болов уу гээд шивнэв Карл мөрөө хавчин зүгээр биздээ гэнэ. Зоорин дотор Смит өнөөх хоёр өвгөн гурвуулаа байлаа. Орчин тойрон хүйтэн санагдана зоорны хэм унасан нь хэнд ч илт байлаа. Өнөөх хоёр өвгөний нэг нь хоолойгоо засаад Смит гэсэн байхаа намайг Мартин гэдэг fire овгийн ахлагч гэгээнтэн түвшний шидтэн гэснээ уртаар санаа алдаад чи хаана өссөн бэ гэж асуув Смит бодлогоширч байснаа. Би асрамжийн газар гэвэл Мартин толгой дохиод тийм байх нь үнэндээ чи харц ард биш юу гэх гэсэн бэ гэвэл чи ice гэх гол язгууртаны угсааны хүн чиний цусан шид бол мөс чи ус болон салхины шидтэн гэвэл Смит гайхсанаасаа болоод хөшиж орхив. Чи миний хэлсэнийг насаараа нууцлах ёстой ядаж гэгээнтэн болтолоо нууцлах ёстой гээд нөгөө өвгөнлүүгээ харвал тэр өвгөнч толгой дохилоо. Мартин яриагаа цааш үргэлжилүүлэн үнэндээ залуу байхдаа би танай овогт хүчин зүтгэж явлаа. Ice овог гол язгууртанууд дундаа хүчирхэг овгуудын тоонд багтдаг байсан гэвч гээд хэсэг дуугаа хурааснаа 16 –н жилийн өмнө тэр нэг шөнө танай овгийг хүйс тэмтэрсэн юм хэнч үлдээгүй гэснээ толгой сэгсэрээд хэн тэгсэнийг ч мэдэхгүй бүхэл бүтэн нэг овгийг шүү тухайн үед ice овогт хэд хэдэн гэгээнтэн тэр битгий хэл овгийн ахлах нь домгийн түвшний хүн байсан гэвч хэн ч амьд гараагүй тэхээр тэр хүн маш хүчирхэг байж таараа өнөөдөрийг хүртэл ice овгоос амьд гарсан хүн байна гэж би бодоогүй тийм учир чи үүнийг насаараа нууцлах ёстой чи овгоосоо үлдсэн сүүлчийн хүн чи үхвэл танай овгийн удам тасарна гэв. Смит төсөөлөөгүй зүйлээ сонссон тул хөшинг байдалд оров өдий хүртэл хаяагдсан гэж боддог байсан гэтэл гэсээр Смит өвдөг сөхрөн уналаа. хацарыг нь даган нулимс урсана. Амаа хий дэмий ангалзуулах боловч дуу гарахгүй байлаа. Гэнэт Смитээс авиа гаран цурхиран уйлж эхлэв.
/ҮЛДСЭН ХЭСГИЙГ 3-,3-Р НЬ ОРОЙД ОРУУЛАЯ АЖИЛЫНХАА ХАЖУУГААР ЗАСАЖ ХЯНАЖ БАЙГАА ТУЛ ОЙЛГООРОЙ ЗАВТАЙ БОЛ МАРГААШ БӨӨНДӨЖ МАГАДГҮЙ УУЧЛААРАЙ/
Баярлалаа
ReplyDeleteбаярлалаа дараагийнх нь хэзээ вээ
ReplyDeleteхэдэн бүлэгтэй зохиол вэ ѳѳрийн чинь зохиол юмуу
ReplyDeleteүлдсэн хэсгээ хэзээ оруулах юм бэ...
ReplyDeleteМартцан юм уу?
ReplyDeletenemegdehgui yumuu
ReplyDeleteshine angi hezee oroh wee
ReplyDeleteHuleeseerl
ReplyDeleteхүлээсээр хѳгширсѳѳр хэхэхэ
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteOrchuulgiin zohiol ymuu ooriin zohioson zohiol ymuu?
ReplyDeleteадмин ирээ юу энэ хэзээ нэмэгдэх бол
ReplyDeleteene zohioliin angli neriig meddeg hun bnu?
ReplyDeletedaraagin angi hezee wE?
ReplyDelete