Friday, May 10, 2019

ХАРАНХУЙН БАРЛАГ /ДУУДЛАГА ХУДАЛДАА/ 1-18


1-р ном 18-р хэсэг /дуудлага худалдаа/
Тайзан дээр маш үзэсгэлэнтэй бүсгүй гарч ирлээ цас шиг цагаан царайтай бөгөөд урт хар үстэй үсээ задгай тавьжээ. Улаан өнгийн цэцгэн хээтэй даашинз өмсчээ бүсгүй чангаар дуудлага худалдаа ийнхүү нээгдлээ эхний худалдаалах зүйл маань дээд түвшний галын төрлийн барын архираа хэмээх шидэт хуйлаас гэснээ ширээн дээрх зүйлийн бүтээлгийг авлаа.

Улаан хуйлаас бичиг бөгөөд дээр нь дээд түвшний барын архираа гэж бичсэн байлаа. Бүсгүй цааш үргэлжлүүлэн энэ бол галын овгийн домгийн зэргийн шидтэн бүтээсэн шид 1000 жил хадгалагдсан хосгүй үнэт бүтээл бөгөөд эртний бунханаас олдсон эд билээ. Эхний дуудах үнэ 5000 мөнгөн зоос цааш дуудах  хүн байна уу гэхэд Волт 6000 гэж дуугарлаа. Эсрэг талаас шүүгч Смок 7000 мөнгөн зоос гэж дуугарна.Волт 10000 мөнгөн зоос гэлээ Смокийн царай барайн дуугүй боллоо.  Хөтлөгч бүсгүй нэмж үнэ хэлэх хүн байна уу . нэг хоёр гурав гэснээ алхаа тогшлоо. Ингээд ноён Волтод зарагдлаа. Энэ үед Карл би баян байсан бол гэж чамд хэлэлүү гээд Смитрүү харлаа Смит зөөлхөн инээнэ. Бүх үзэгчид алга ташин баяр хүргэлээ. Дараачын зарагдах бүтээгдэхүүн маань улаан голт цэцэг гээд таазин дээр гаргаж ирлээ. Смит суудлаасаа өндөлзөн харна. Эхний цэцгийг дуудах үнэ 600 мөнгөн зоос гэлээ. Волт  шууд 1000 мөнгөн зоос гэхэд бүгд Волт руу харлаа учир нь улаан голт цэцэг зөвхөн эхний хэдэн түвшинд л нөлөө үзүүлнэ бусад зүйлд нэмэргүй тул хүмүүс гайхан харна. Смит ч гэсэн гайхаж байлаа. Яагаад шууд 1000 зоос гэж гэсээр Смит дотроо бодно. Хөтлөгч бүсгүй нэг хоёр гурав гэснээ улаан голт цэцгийг ноён Волт авлаа гэж орилолоо. Дараа дараачын цэцгүүд улам ч үнэтэй зарагдлаа. Энэ үед л Смит яагаад Волтыг шууд 1000 зоосоор худалдаж авсанийг ойлголоо. Хөтлөгч бүсгүй дараачын зүйл бол энэ дуудлага худалдааны хамгийн гол бараа та бүхэн анхаарлаа хандуулна уу энэ бол гэснээ тэрэг түрж гарч ирсэнээ шууд  бүтээлгийг авлаа. Хүмүүс гайхширсанаас  дуу алдана. Тиймээ энэ бол элит шидийн хуулиас салхины төрлийн шид шившээ ир гэх цуут зүйл билээ. Эхний дуудах нь 20000 мөнгөн зоос худалдаж авахаасаа өмнө нэг зүйлийг анхаарах хэрэгтэй элит шид эзнээ өөрөө сонгодог тул хэдийгээр та худалдаж авсан ч шид таныг сонгоно гэх баталгаа өгөхгүй болно гэсээр инээмсэглэлээ. Смитд энэ бүхэн их л сонин санагдана. Хамгийн түрүүнд Алис 21000 мөнгөн зоос гэж дуугарлаа ар талынх нь эгнээнээс юүдэнтэй хувцас өмссөн нэгэн 250000 мөнгөн зоос гэж өргөв. Тэр хоёр ээлжлэн үнэ хаяалцсаар юүдэнтэй хүнд 600000 мөнгөн зоосоор зарагдалаа. Энэ их мөнгийг сонссон Карлын шүлс гоожино. Смит инээд алдан Карлын мөрөн дээр зөөлөн алгадсанаа бидний авч чадах зүйл биш ингэсгээд харъя гэв. Карл ч толгой дохив. Тэр хоёр суудлаасаа бослоо. Дуудлага худалдаа ч гэсэн өндөрлөв. Смитыг хаалгаар гарах тэр үед араас нэг хүн дуудлаа эргэж харвал Волт байна. Смитэд нэгэн боодолтой зүйлийг гарт нь бариулаад чиний хүссэн зүйл гээд инээв. Смит Баярлалаа эрхэмээ гээд хүндэтгэлтэй гэгч нь толгой бөхийв. Волт инээд алдаад сүртэй зүйл биш сонирхолтой зүйл бүтээвэл дахиад над дээр ирээрэй би хэзээ ч авахад бэлэн шүү гэсээр эргэж хараад яваад өгөв. Карл чи юу авсан юм бэ гэсээр Смитыг шалгааж гарав. Смит юу байвал гэж онц хэрэгтэй юм биш гэсээр бүргэдэн толгойтдоо мордов.
****
Шөнийн саран тэнгэрийг гийгүүлж зөөлөн салхи үлээнэ гадаа модны доор нэгэн хүн бясалган сууна энэ харанхуй шөнө буудлын ард байгаа хүн бол Смит байлаа. Смит хэсэг бясалгаж сууснаас одоо цаг нь болсон байх гээд Боодолтой зүйлийг халааснаасаа гаргаж ирэн дэлгэв. Улаан голт цэцэг хоёр цэнхэр өнгийн дэлбээтэй харагдана. Смит цэцгийг алган дээрээ тавиад бясалган суув. Гэнэт орчин тойрноос усан дусалууд үүсэн агаарт хөвөн Смитыг тойрон эргэлдэж байснаа. Хөлдөн газар уналаа. Цэцэг Смитын алганд уусан шингэв. Смит нүдээ алгуурханаар нээснээ. Амжилттай түвшин ахилаа одоо бол надад хүч чадал амтагдаж байгаа мэт санагдана гэсээр сарлуу хараад мишээв. Одоо бол Смит өөрийгөө хүрэл түвшний 1-р зэргийн шидтэн болсоноо мэдрэх ба мөнгөн түвшин болоход багахан саад байгаа юм шиг санагдана. Смитыг өрөөндөө ороход Карл унтаж байна. Смитийг орондоо ороод нүдээ анин шинээр бүтээж болох шидийн тухай бодон хэвтэнэ. Өглөө болжээ. Смит ойр зуурын юм аа бэлдээд гадаа гарлаа гадаа дулаахан ба орчин зөөлхөн салхитай байна. Смит тэр хэд бүргэдэн толгойтдоо мордоод цэнгэлдэхийг зорилоо өнөөдөр сүүлчийн шалгаруулалт Смит дотроо их догдолно. Цэнгэлдэхэд ирэхэд аль хэдийн үзэгчид иржээ. Урьд урьдийнхаас илүү их үзэгчид харагдана. Смитыг бүргэдэн толгойтоос буухад хүмүүс бүр ч ихээр орилолдоно. Өөрөө ч анзаараагүй байтал ийм их хөгжөөн дэмжигчидтэй болчих гэж гэсээр Смит дотроо гайхширна. Бүх сургуулийнханыг ирсэний дараа зарлагч цэнгэлдэх доргион чангаар ингээд хүсэн хүлээсэн мөч ирлээ өнөөдрийн шалгаруулалт маш онцгой бөгөөд маш хэрцгий байх болно шилдэг таван сурагч маань хамгийн ховор шидэт амьтадтай тулалдана. Шидэт амьтан уу эсвэл шидтэн хоёрын аль нэг нь үхсэнээр шалгаруулалт дуусна. Ялж чадсан сурагч маань шилдэгээр шалгарна. Бүгд шалгарах уу эсвэл хэн ч үгүй юу хэмээн орилоно. Смит Бэт хоёр суудалдаа суулаа тэр хоёртой цуг 3 сурагч бас байна. 3ба 4 салбар сургуулийн сурагчид 2-р салбараас нэг ч хүн үлдээгүй ийм зүйл болоход Смит голлох үүрэг гүйцэтгэсэн тул хоёрдугаар салбар сургуулийн сурагчид өнөөдөр Смитын үхээсэй хэмээн үзэгчидийн суудлаас харааж суулаа. Зарлагч: энэ уутан дотор 5 төрлийн шидэт амьтадын дүрс бий хэн азтай нь эхэлж сугалах уу гэхээр 1-р салбар сургуулийн Смит гээд зарлалаа Смит суудлаасаа босоод дэвжээн дээр гарган уутруу гараа хийлээ. Гарт нь янз бүрийн дүрс баригдах боловч яг юу болох талаар мэдэх зүйл алга Смитыг гараа улам гүнрүү явуултал нэг л дасал мэдрэмж мэдрэгдлээ тэр дүрсийг чанга атган уутнаас гаргаж ирээд хартал гүрвэлийн дүрс шиг санагдалаа. Зарлагч чангаар гайхалтай энэ сурагч шидтэн үргэлж хамгийн хэцүүг нь авч биднийг бишрүүлдэг билээ. Тэрний сугалсан дүрс бол хойт мөсөн тивээс авчирсан 3-р зэргийн шидэт амьтан газрын мөсөн луу гэв. Үзэгчид бүгд шуулгилдлаа харин захирал Эли гараараа толгойгоо барин чамд аз гэж ер нь байна уу гэсээр толгойгоо сэгсэрнэ. Зарлагч за тулаанаа эхлэе гэж хэлэхэд газраас аврага том хана урган гарч ирэн Смитын байгаа тулааны талбарыг тойрон хашлаа. Гэнэт газраас аврага том хаалга урган гарч ирэв. Смитыг хаалганы орчин тойрноос нэг л танил мэдрэмж мэдэрч байлаа. Хаалганаас хүнгэнэх дуу гарсанаа уур савсан гарав. Удалгүй аврага том толгой цухуйсаар бүтэн биеэрээ амьтан гарч ирэв. Нуруундаа урт хурц иртэй бай сүүлэндээ бахим том алх шиг зүйлтэй болохоос биш хэвлээр явагч гүрвэл шиг харагдана. Смит урьд нь хэзээч ийм амьтан харж байгаагүй. Смитыг гайхширан зогсож байтал. Луу сүүлээрээ шавхуурдан савлаа. Смит анзаарсан боловч зугтаж чадсангүй асар хурдтай лантуун сүүл цээжэн дээр буун цохиод авлаа. Смит хойшоо хүчтэй шидэгдэн  хана мөргөн уналаа тэсвэрлэшгүй ихээр өвдөн орилох гэсэн боловч дуу гарсангүй харин амаа ангайхад цус урсана.

1 comment:

  1. How to play Baccarat in Vegas - Wolverione.com
    Baccarat is played by two players at different stages of the game, 메리트 카지노 고객센터 How do worrione you play baccarat in 제왕 카지노 Vegas?

    ReplyDelete