Friday, May 10, 2019

ХАРАНХУЙН БАРЛАГ / ШИЛДЭГ ГУРАВ/ 1-19


1-р ном 19-р хэсэг /шилдэг гурав/
 Смит хөл дээрээ арай ядан босоод хартал луу амаа ангайн архирлаа амнаас нь мөсөн талстууд үүсэн жад болон харвалаа Смит хүчээ шавхан үсэрлээ өрөөсөн хөл нь жаданд оногдон хананд хадагдлаа. Смит учраа олсонгүй урьд нь хэзээ ч ийм хүчтэй дайсантай таарч үзсэнгүй.

Смит гараа сунган жадны үзүүрээс атган сугалах гэтэл мөсөн жад хормын төдийд ус болон задарлаа. Смит гараа өргөн усан манангаа үүсгэлээ. Луу мананд харж чадахгүй хэмээн найдая хэмээн газар суугаад шархаа эмчиллээ. Гэнэт луугийн сүүл манан зүсэн Смитын дээгүүр өнгөрлөө. Смит энэ луу бас мэдэрч байна гэснээ усан сэлэм илгээлээ. Усан сэлэм асар хурдтай исгэрэн мананлуу орлоо удалгүй араатны архирах дуу цэнгэлдэхийг хадаана. Смит мэдэрч байлаа хэдийгээр усан сэлэм байгаа оносон боловч үхээгүй гэдгийг Смит ар араас нь ахин хэд хэдэн усан сэлэм илгээлээ гэнэт агаар хөрөх шиг болсоноо. Орчин тойронд цасан талстууд үүсэн бударч эхэллээ ягл тэнгэрээс цас орох шиг манан бага багаар арилна. Новш гэж энэ луу ус салхи хоёр төрлийг зэрэг ашиглаж мөс үүсгэдэг юм байна. Тэгэхээр манан тэрэнд юуч биш юм гэсээр Смит амандаа үглэнэ. Манан арилж луу Смит хоёр би биенийхээ өөдөөс харц тулгарлаа. Луугийн биений хэсэг дээр хэд хэдэн гүн шарх үүсгэжээ. Энэ бол усан сэлэмний мөр гэдгийг Смит шууд хараад таньж байлаа гэвч хангалттай гүн биш юм гэсэн бодол Смитын дотор төрлөө луугийн арьс маш зузаан бөгөөд чулуу шиг гялтагнасан хайрсаар бүрхэгджээ. Смитэд одоо цохилт хийчихээр шид алга ганц дайралтын шид болох усан сэлэм нь хангалтай байсангүй. Луу амандаа энэ удаа усан дусалууд цуглуулж эхлэлээ. Смит бултахаар бэлдэнэ.  Гэнэт ус маш их даралтаар шүршигдлээ гэхдээ маш нарийхан бөгөөд шулуун юм Смит амжиж бултлаа. Шүршигдсэн ус чулуу онон голоор нэвт гаран хашааг нэвтэллээ. Хашаа чулуу хоёрт дугуй нүх гарчээ. Смит гайхширан лууруу хартал лууны хэлэнд нарийхан гуурс харагдана. Смит дотроо бодно ойлгомжтой шууд гуурсаар усыг маш их даралтаар шахаж чадвал юуг ч нэвтэлж чадах дайралт бүтээж чадаж байна. Гэхдээ надад тийм зэргийн шид бүтээхэд салхины шид гуурс хоёр байхгүй тул боломж алга. Энэ лууч төрөлхийн зэвсэг юмдаа. Гэнэт өрөөсөн мөр нь асар ихээр өвдөн хойш шидэгдэлээ. Смит анхааралаа сулруулсанаас болж луугийн усан буунд оногдожээ. Смит шархандаа гараа хүргэн эмчлэхдээ их гайхлаа. Нарийхан дугуй нүх мөрөнд нь үүсчээ усан буу мөрний ясыг нь хүртэл нэвт нүхэлжээ. Смит шархаа дутуу эмчлээд босон зогсов.  Лууруу харан өнөөдөр чи бид хоёрын нэг нь үхэх юм бол лав би биш гэсээр бүснээсээ хар хутагаа гарган ирээд лууруу хамаг чадлаараа үсэрлээ. Лууч өөдөөс нь цоройн Смитын мөрнөөс хазаад авлаа Смит чангаар орлино. Лууны хазсан хэсгээр нь мэдээ алдана. Смит хутгаа хүчтэй савлан лууны нүдэнд зоолоо. Луу Смитыг хойш сэгсчэн шидлээ. Смитын нүд харанхуйлна. Гэвч ухаа алдаж болохгүй гэж амандаа үглэн босоод шархаа харлаа мөрөнд нь гурван ч нүх гарчээ. Гэхдээ цус алдахгүй байна. Учир нь шархыг тойроод хөлдсөн байлаа. Смит аргагүйл мөсөн луу юмаа гэсээр үгэллээ. Хутагаа хартал хутганаас нь луугийн цус дуслана. Смитын толгойд нэгэн санаа төрлөө Смит уртаар амьсгаа аваад хутагныхаа эргэн тойронд ус бүрэлдүүлж байснаа. Дараа нь хутганыхаа үзүүрийг тойруулан эргэлдүүлж эхэллээ. Яг л усан сэлэм шиг боловч нэг чигт эргэлдэнэ. Мөн хутаг нь усны эргэлтээс болоод бага зэрэг уртассан юм шиг харагдана. Смит чангаар эргэлдэх илд хэмээн орилоод лууны өөдөөс гүйлээ. Луу шархнаасаа болоод архирч байснаа Смитыг харан архиран амнаасаа мөсөн жад үүсгэн дайрлаа Смитын урдаас мөсөн жад исгэрэн ирнэ Смит тоолгүй чигээрээ дайрна.
                                                 /************ ******** ***** ***** ***/
Үзэгчид орилолдон шуугилдана. Талбайн голд луугийн толгойг Смит тэврэн хэвтэнэ. Смит нүдээ нээлээ гар дахь хутга нь луугийн толгойд зоогджээ Смит хутгаа сугалан хартал үзүүрт нь одоо ч ус эргэлдэнэ. Луу амьсгалахгүй байна. Смит цээжээ хартал том дугуй нүх үүссэн байна. Харин хананд цус болсон мөсөн жад зоолттой харагдана. Смит өндийн боссон боловч өвдөн сөхрөн уналаа. бие дэхь нүхэн дотор нь ус эргэлдэн гэрэлтэнэ. Смитийн нүд бүрэлзэн бүүдийнэ. Дэвжээн дээр эмчилгээний хоёр залуу гарч ирэн Смитыг түшэн авлаа. Смитийн нүд бага багаар хаагдана.
                                                 /**********************************/
Гадаа салхи хүчтэй исгэрнэ орчин тойронд цасан шуурга харагдана. Смит хаана байгаагаа ерөөсөө ойлгосонгүй. Гэнэт гал дүрэлзэн шатаж эхэллээ ямар нэгэн асар том байшин шатаж байна. Хөл доор нь хүмүүс үхсэн байна. Цус нь цасан дээр гол татуулан урсана. Чангаар хүн инээх дуулдлаа Смит дээшээ хартал агаар дээр нэг цагаан хувцастай хөгшин чангаар инээж байснаа. Үх хэмээн орилолоо гэнэт гэрэл гялс хийн орчин тойрон цав цагаан боллоо. Хэн нэгэн бүсгүйн хоолой амьд үлдээрээ заавал амьд гараараа хэмээн шивнэнэ. Смит цочин сэрлээ. Ямар сонин зүүд вэ хэмээн Смит бодно. Биеийн нь шарх аль хэдийн аньжээ. Гэвч цээжин хэсэг дээр нь дугуй сорви үлдсэн байна. Смит гараа хүргэн сорвыг мэдрэнэ. Гэнэт хаалга онгойн Бэт ороод ирлээ ашгүй сэрсэнэ үү хэмээн инээснээ босож чадах нуу алив гэсээр мөрлөн Смитыг өргөн босголоо. Смитын бие хэтэрхий сул санагдана юу юугүй өвдөг нь нугарч унах мэт Бэт тэвчээрэй залуу минь бид чадсан шүү хэмээн мөрлөн хаалгаар гарлаа. Гадаа гарахад хүмүүс орилолдон тэр хоёрыг угтлаа Карл үсэрч ирсэнээ. Смитын нөгөө талаас нь мөрлөн өргөөд та хоёрт баяр хүргэе та хоёрыг чадна гэж мэдээд байсан юм гэсээр инээнэ. Орчин тойрныг Смит анхааралтай ажиглавал орой болжээ. Гэхдээ цэнгэлдэх дотор байлаа. Зарлагч чангаар ингээд шилдэг гурвыг танилцуулий 1-р салбар сургуулийн Смит болон Бэт гэхэд Смитыг Бэт мөрлөн өргөсөөөр дэвжээн дээр гарлаа. Хүмүүс орилолдон тал талаас цэцэг шиднэ. Зарлагч мөн 4-р салбар сургуулийн Лин гэхэд нэгэн залуу тайзан дээр гарч ирээд гараараа даллан тэр хоёрын хажууд ирэн зогсов. Хүмүүс орилолдож байснаа гэнэт чимээгүй боллоо. Шүүгчид нисэн бууж ирсэнээ. Алтан бүтээлгэтэй зүйлийг ширээн дээрээс аван тэр гуравын зүг алхлаа . Алис Смитын урд ирсэнээ алтан бүтээлгэтэй зүйлийг Смитын гарт бариулаад чамайг ийм хүчтэй гэж мэдсэнгүй баяр хүргэе гээд Смитын хацар дээр үнсэв. Смитын дотор дулаахан мэдрэмж төрөн нүүр нь улайлаа. Бүгд алга ташин орилолдоно. Бэт ч мөн ижил алтан бүтээлэгтэй зүйлийг авлаа. Тэр ойроо найр болон агаарт өнгө өнгийн солиут буудна. Хүмүүс ууж цэнгэж байв. Харин Смит эмчилгээний өрөөнд уртаар амьсгаа аван сууна.

No comments:

Post a Comment