1-р ном 20-р хэсэг /шидэт сэлэм/
Смит
эмчилгээний өрөөнд сууна. Алтан бүтээлэгтэй
зүйлийг Смит гартаа аваад бүтээлгийг нь алгуур сөхөж үзэв цэнхэр өнгийн хуйтай
хар бариултай урт сэлэм байлаа. Бариулан дээр нь харанхуй гэж сийлжээ. Сэлэмийг
хуйнаас нь сугалахад хар өнгийн сэлэм бөгөөд үзүүр нь маш хурц ба голоор нь
нарийн хувилтай юм Смит хувилийг нь сонирхон үзэж байснаа.
Эргэлдэх ир гэж нэрлэсэн шинэхэн
шидээ хэрэглэлээ. Илдний хувилаар ус эргэлдэн гэрэлтэнэ үзүүрт нь ч гэсэн ус
эргэлдэнэ. Үнэхээр гайхалтай гэж Смит дуу алдлаа. Бэт Карл хоёр үүдээр инээд
алдан орж ирсэнээ. Чи шагналаа барьж
ханахгүй байна уу гээд Карл Смитыг дооглонгүй харцаар харна. Бэтийн бүсэнд бас
илд зүүлттэй байлаа. Бэт Смитын илдийг харсанаа минийх бол гэсээр өөрийнхөөгөө
сугаллаа. Бэтийн илд гал улаан өнгөтэй ба үзүүр нь хоёр салаалсан иртэй юм.
Энийг харж байгаарай гэснээ Бэт илдээ гартаа атган төвлөрч эхэлхэд илд нь
галаар бүрхэгдэлээ. Бэт сэтгэл хангалуун жуумалзаад бидэнд шагнал болгож өгсөн
илднүүд шилдэг дархадын бүтээл гэсэн шидийн хүчийг 30% ихэсгэдэг үнэхээр гайхалтай
зүйл гэсээр илдээ хуйнд нь хийлээ. Зарвал лав 400 мөнгөн зоос хүрнэдээ гэснээ
Карл инээлээ. Тэгтэл Бэт Карлын толгойг зөөлөн цохисоноо дандаа мөнгө бодно шүү
гээд инээнэ. Удахгүй явах тул бэлтгэлээ базаа гэж захирал хэлсэн шүү хэмээн
Карл хэллээ. Смит орноосоо босоод за тэгвэл би бэлэн харин маргааш буцахаас
өмнө надад жоохон ажил байгаа тул та хоёр намайг түр аргалж байгаараа гэж Смит
тэр хоёрлуу горьдлогын нүдээр ширтлээ. Тэр хоёр толгой дохино.
******
Шөнийн тэнгэрт одод гялалзаж сарны
туяанд бүргэдэн толгойтууд нисэх нь үлгэрийн юм шиг харагдана. Энэ бол 1-р
салбар сургуулийнхан буудалруугаа буцаж
байгаа нь билээ урд явах сүйх тэргэн дотор Захирал Эли яваа тэрний дуу үе үе
чангаран сайн байна, сайн байна та хоёр сурагчидаа сайн бэлдсэн байна хэмээн
орилно. Оройн нийллэгэнд Эли захирал нэлээн халжээ. Учир нь тэрний сэтгэл хэт
их хөдөлсөн бөгөөд энэ шалгаруулалтын од нь 1-р салбар сургуулийнхан байсан тул
бүгд л захиралд баяр хүргэн хундага
тулган уусан билээ. Бүргэдэн толгойтууд буудалын урд газардлаа. Жэк захирлыг түшин
буудалруу орлоо. Бээр сурагчидруугаа харсанаа баяр хүргэе та бүхэн их хичээлээ
бидний 10 сурагчаас 8 нь амьд үлдлээ энэ бол их амжилт гэснээ. Бидний амь
үргэлж үнэ үгүй байсан гэхдээ л та бүхэн сайн хичээгээрээ гэснээ бүгдийнх нь
хүрэл тэмдгийг гаргаж ирээд буцаан өгөв. Смит тэмдэгээ аван энгэртээ зүүхэд
тэмдэг хурцаар гэрэлтэн 2-ын тоо нь нэгийн тоо болон хувирав. Чамайг түвшин
ахисан гэж мэдээд байсан юм аа. Даанч их хүчтэй байсан юм гээд Карл инээв. Бүх
сурагчид Смитрүү харан бахархалын харцаар харна. чи үнэхээр хурдан зэрэг ахиж
байна шүү магадгүй төгсөх үедээ мөнгөн түвшний 1-р зэргийн шидтэн болчих юм биш
биздэээ гэсээр Бээр инээлээ. Хүүхдүүдээ одоо ахиад хагас жил та бүхэн улам илүү
болох хэрэгтэй дайны талбарт ямарч зүйл тулгарч мэдэх тул хичээх хэрэгтэй гээд
Бээр буудалруу орлоо. Смит өрөөндөө ороод амархаар хэвтлээ. Учир нь маргааш бүгд
сэрэхээс өмнө Смитэд очих газар байгаа.
*******************************
Өглөө
нар гарахаас өмнө Смит босон хувцаслаад буурчын газарлуу алхлаа. Гудамж тойроод
буурчын газар гэрэлтэй харагдана. Ийм эрт боссон юм байхдаа гэж Смит бодлоо.
Смит буурчын хаалгыг нээж хараад нүдэнд ньүзэн ядалт бадарлаа. Сандал ширээ гээд бүх л зүйлийг хугачин
тараажээ. Байшингын буланд Аяша хагас нүцгэн хэвтэнэ. Смит сандран гүйж очоод үзвэл амьсгаатай
боловч бүх бие нь хөх няц болсон байлаа. Смит бүсгүйг өргөн орон дээр
хэвтүүлэв. Тэгээд усан эмчилгээг хийлээ. Аяша ухаан орон нүдээ нээлээ Смит хэн
чамайг ийм болгов гэж асууна. Бүсгүйн амнаас Гон гэсэн ганцхан үг гарлаа. Смит
бүсгүйг юу ч хэлээгүй ч гэсэн хэн ингэснийг сайн мэдэж байлаа. Смит ууртайгаар
түр хүлээж байгаараа гэснээ гарч явав. Хотын гудамаар Смит алхана. Гадаа гэгээ
ороогүй хэвээр Смит хотын төвд байрлах хамгийн гоёмсог байшингийн урд ирлээ.
Үүдэн дээр хоёр харуул байна. Смит чанга дуугаар энэ хотын захирагчын байр мөн
үү гэж асуув. Хоёр харуул хэгжүүнээр
өндийн босоод тиймээ гэхдээ чам шиг гуйлгачин энийг мэдээд яах вэ хэмээн уурлалаа.
Смит үг дуугүй хоёр харуулыг цохин унагаагаад хаалгыг эвдэн ороод Гонг чи хаана
байна хэмээн ориллоо. Бүх хүмүүс сэрсэн бололтой өрөөний гэрэлүүд асч байснаа.
Хэн намайг аймшиггүйгээр энэ эрт дуудаж зүрхлэв гэсээр Гонг хаалгаар гарч ирэв.
Смитыг харсанаа өст хүн өөрөө ингээд ороод ирдэг. Бүслээд бариад ав хэмээн
чангаар орилов. Удалгүй арав гаруй харуул гүйлдэн ирж Смитыг бүслэн авлаа.
Смит: ингээд болоо юу чамайг үнэхээр хатуу хамгаалалтай байх гэж бодсон юм
андуурсан бололтой гээд чангаар инээлээ. Гонг уурлан хилэгнэснээ алаад хая гэж
тушаав харуулууд Смит рүү зэрэг дайрна. Гэнэт Смит хурдтай гэгч нь хөдлөн
зодолдоно. Смитын хурд үнэхээр хурдан байлаа. Цохилт бүрээс бултан эсрэг
цохино.арван харуулыг бүгдийг нь газар хэвтүүлэхэд хэдхэн минут орлоо. Смит
Гонг руу хараад би чамайг өнөөдөр зүгээр өнгөрөөвөл намайг аянга ниргэг гэснээ
нударгаа зангидан Гонгруу үсрэв. Гэнэт урд талд нь сүүдэр шиг хоёр зүйл гарч
ирээд Смитыг хойш түлхэлээ хэтэрхий хурдан байсан тул яг юу байсныг Смит
ойлгосонгүй. Харцаа дээшлүүлэн хартал хоёр залуу Гонгийн урд орон зогсож байна.
Гэхдээ хоёулангийнх нь хувцсан дээр мөнгөн далавчтай 1-ын тоо байлаа. Смит
учрыг ойлгон тэхээр та хоёр шидтэн байх нь би ч бас дутахааргүй шидтэн шүү
хэмээн сэлэмээ сугаллаа. Смитын илдэнд ус эргэлдэн гэрэлтэнэ. Хоёр шидтэн инээд
алдан бид мөнгөн түвшний нэгдүгээр түвшний шидтэн харин чи хүрэл түвшний шидтэн
гээд хурц ир хэмээн дайрлаа. Салхи агаарт исгэрэн ир үүсгэн эргэлдэнэ. Смит
агаарт иргэн бултана.гэнэт газраас хадан жад урган харвалаа. Смит илдээрээ
хадыг зүсэн газар бууна. Илд үнэхээр хурц бөгөөд цавчиж чадахгүй зүйлгүй харагдана.
Дараа нь газарт буумагцаа Смит усан сэлэмээ илгээлээ хоёр шидтэний нэг нь
газраас хадан хана ургуулан гаргаж хамгаалав гэвч усан сэлэм хадыг хоёр хуваан нэвт
гаран шидтэний толгойд хүрлээ. Удалгүй газарт толгой бөмбөрөн өнхөрлөө. Үлдсэн
шидтэн нь машид ихээр уурлан салхи
эргэлдүүлэн сэлэм бүтээн Смитрүү довтоллоо Смит урдаас нь усан сэлмээ дахин
илгээлээ. Усан сэлэм эргэлдэн салхин илдийг мөргөхөд салхин илд бутран алга
боллоо. Усан илд цааш исгэрэн шидтэний цээжийг хоёр хэсэгт хуваалаа. Газраар
цус урсан хоёр цогцос газарт хэвтэнэ. Гоны харц айдсаар дүүрэн газар сөгдөн
суун амь өршөө баатар минь би алдаагаа засан сайн хүн болно гэсээр газар
мөргөнө. Смит илдээ далайн Гоны баруун гарыг тасдлаа Гон газарт өнхрөн орилно.
Тасарсан мөрнөөс нь цус шүршэн асгарна. Смит сэлэмээ далайн цавчих гэтэл. Одоо
болно гэсэн хүний хоолой дуулдлаа. Смит гайхширан эргэж хартал. Урт сахалтай
тансаг хувцастай хөгшин бөгтгөр өвгөн ард нь зогсож байлаа.
No comments:
Post a Comment