Saturday, May 11, 2019

ХАРАНХУЙН БАРЛАГ /ЗАХИРАГЧ/ 1-21


1-р ном 21-р хэсэг / захирагч/
Өвгөн гартаа нарийн урт төмөр гаанс атгажээ. Өвгөн гараа атган ёслоод эрхэм баатар минь хүүг минь өршөөнө үү би түүнд анхаарал тавьж чадаагүй маань миний буруу нэгэнт Гон шийтгэлээ авсан хэмээн бодно. Та өршөөж болгоо гэсээр бөхийлөө. Смит хөдлөх гэсэн боловч дотор нь айдасын зөн хөдлөнө.

Яг л хурга чонотой нүүр тулсан мэт зүрх нь чичэрнэ. Смит яагаад ийм зүйл болоод байгааг мэдэхгүй боловч өвгөнөөс болгоомжтой байх хэрэгтэй гэж бодлоо. Гонг цусаа гоожуулан өвгөний дэргэд ирсэнээ.  Ааваа та энэ залуугаас миний өшөөг аваач хэмээн цус нулимсандаа холилдон хэвтэнэ. Өвгөн учиргүй муухай харсанаа Гонг өшиглөн унагааснаа чамайг болгоомжтой бай гэж хэлсэн байхаа. Учираа мэдэхгүй хүн бүрлүү орооно орсон бух шиг дайрч байдаг чиний буруу гэснээ. Смитрүү хараад эрхэмээ зөвшөөрч байвал би мунхаг хүүгээ аваръя гээд гараа дэлгэн Гоны тасарсан мөрөнд ойртууллаа. Ус эргэлдэн Гоны тасарсан мөрний цус алдалт нь зогсож шарх нь аньж байлаа. Смит гайхан харна түүний эмчилгээний чадвар өөрөөс нь хэд дахин илүү харагдана. Смит гараа барин ёслоод эрхэмээ хэрвээ танай хүү ахиад тэр бүсгүй болон буурчын газарлуу халдах юм уу янз бүрээр дээрэлхэхгүй гэвэл би энэ бүхнийг мартаад явъядаа гэвэл өвгөн толгой дохив. Смит бүснээсээ богцтой мөнгийг газар чулуудаад үүгээр өр дууслаа гэж дүгнэе хэрэв ахиад асуудал тарьсан байвал би дахиж ирнэ шүү гэж Гонруу муухай харсанаа. Хаалга руу зүгэллээ. Гэнэт өвгөн залуу хүү чиний цус чинь шингэн зүрх чинь зоригтой байна. Хойшдоо хүчтэний дээр хүчтэн байдаг гэдгийг бодож явахад илүүдэхгүй байх хорвоо ертөнц уудам бөгөөд манай улс ердөө л далай дотроос цухуйсан дов төдий гэсээр гараа атган ёсоллоо. Смит үг дуугралгүй хаалгаар гарлаа Смит буурчын газар ирлээ. Хаалгаар ороод ирэхэд Аяша аль хэдийн эрүүл болсон алхаж байна. Эрхэмээ таньд баярлалаа. Гэснээ гартаа боодол дүүрэн мөнгөн зоос атгасаар Смитрүү ирж ёслолоо. Смит гайхан чи чинь юу ярина вэ. Би чамд олигтой зүйл хийгээгүй шүү дээ наад зоос чинь бас юу вэ хэмээн асуувал Аяша инээд алдаад таныг явсаны дараа нэг өвгөн ирээд таныг явуулсан гээд надад уут дүүрэн зоос өгөөд зогсохгүй надад эмчилгээ хийж дахин ийм асуудал гарахгүй гэж амалсан та явуулаагүй юм уу гээд гайхлаа. Смит дуугай толгой дохив. Түүний толгойд өвгөний хэлсэн үг бодогдоно. Хүчтэний дээр хүчтэн гэж энэ бүхнийг ийм хурдан мэдэж байхыг бодоход тэр өвгөн яг юу юм бэ гэж санаа алдана. Аяша талархалаа илэрхийлээд би ондоо хотруу явахгүй байхаар шийдсэн нэгэнт бүх зүйл эерэгээр эргэсэн тул би эндээ аавынхаа булшыг эргэж тойрон гал голомтоо сахиж үлдэхээр шийдлээ. Таньд маш их талархлаа гэсээр толгой бөхийн Смитэд ёслов. Смит энэ асуудлыг үүгээр дуусаж байгаад санаа амарлаа учир нь тэр захирал Алисаас хүн дагуулж явна гэж яаж гуйна гэж айж байсан тул санаа амарлаа. Смит буурчын газрыг орхиод гудамжаар алхана. Нар мандан шувууд жиргэнэ. Энэ өглөөний нар урьд урьдийнхаас илүү улаан харагдана. Смит буудалын урд ирэхэд бүгд бэлэн болжээ. Захирал Алис ууртайгаар чи чинь үргэлж алга болж байх юм аа хаашаа явчихдаг юм хурдан морд хэмээн уурлана. Смит бүргэдэн толгойтдоо мордлоо. Карл Бэт хоёр Смитрүү харсанаа чадхаараа аргалсан шүү хэмээн инээлдэнэ. Бүргэдэн толгойтууд мандаж буй нарны урдуур нисэн нутаг буцлаа. Энэ удаа Смит сэтгэл хангалуун ниснэ.
**********************************
Хагас жилийн шалгаруулалт аль хэдийн дуусжээ.  Смит өглөө эртлэн босож сургуулийнхаа арын ууланд гүйлт хийнэ. Гүйлтээ дуусгаад зооринд орон ойлголтоо нэмэгдүүлэн бясалгана одоо бол Смит юу юугүй дараачийн түвшинд орох гэж байгаагаа мэднэ гэхдээ ямар нэг зүйл дутаад байгааг мэдэх боловч яаг юу гэдгийг Смит ойлгохгүй л байлаа. Смит босоод сургуульруу алхлаа. Карл замд таараад сургуулийн сурагчидыг өнөөдөр Бээр хичээлтэй тул бүгдийг цуглуулаарай гэсэн гээд Смитыг дагуулан сургуульруу орлоо бүх сурагчид цугларчээ элит салааны дөрвөн сурагчид ч ирсэн байна. Бэт инээд алдан гараараа даллаж байлаа. Смит Карл хоёр Бэтийн хажууд суулаа. Нийтдээ энэ ангид найман сурагч байгаа. Хоёр сурагч шалгаруулалтын үеэр үхсэн. Эхэндээ бүгдэнд нь гунигтай байсан боловч одоо дасчээ. Диг хамгийн урд сууна тэр өрөөсөн гартай болсон гэвч шидэнд нь огт саад болохгүйн дээр улам ч анхаарал төвлөрөлт сайтай болсон ба одоо хүрэл түвшний 2-р зэргийн шидтэн болсон. Бээр хаалгаар орж ирсэнээ та нарт дуулгах муу мэдээ байна хэмээн нүүр нь барайснаа. Дайн нэгэнт бидний байрлаж буй хотод тулж иржээ.манай улсад шидэт дайчид дутмаг байгаа тул улсаас бүх сурагч шидэт дайчидыг даалгавар биелүүлэхээр болсон та бүхэн эхний даалгавараа биелүүлсэний дараа сургууль та бүхнийг төгсгөж шинэ ангид хувиарлана гэв сурагчидын царайнд айдас тодроно. Хамгийн түрүүнд Карл үсрэн босч ирээд худлаа арай ингэхгүй биздээ одоохондоо бид хүрэл түвшний шидтэн яаж чадах юм гээд уйлах шахан Бээр лүү харлаа Бээр толгой сэгсэрээд маргааш өглөө бүгд сургуулийн үүдэнд цуглар эхний даалгаварыг чинь өгөх болно гэсээр хаалгаар гараад явлаа. Бүх сурагчид дуугаа хураан өрөөнөөс гарна. Зарим нэг нь айсандаа хөлөрч байлаа. Учир нь энд байгаа ихэнх сурагчид дайны шугамнаас ирсэн тул ямар аймшигтай гэдгийг мэднэ. Смит ангиас гарч явахдаа анхны тулаанаа санана. Гэхдээ одоо байдал өөрчлөгдсөн тэр одоо биеэ хамгаалж чадна. Смит өрөөндөө орж ирээд харанхуйн илдээ гарган хуйнаас нь сугалан харна . энэ илдийг Смит харанхуйн илд гэж нэрлэсэн учир нь илдэн дээр байх харанхуй гэсэн бичигнээс болсон. Смит Карлуу харсанаа өнөөдөр Бэтийг аваад гуравуулаа гадуур гарч хооллох уу хэмээн асуулаа Карлын нүд сэргэж ирсэнээ тэгье хэмээн дуу алдлаа. Смитэд одоо гадуур хооллоход мөнгөний асуудал байхгүй болсон хагас шалгаруулалтын шагнал сургуулиас тэтгэлэгээ авдаг болсон. Карл Смит хоёр дотуур байрны ард зогсоод Бэтийн өрөөний цонхруу чулуу шиднэ. Бэт цонхоор харсанаа толгойн дохин гарч ирлээ. Тэр гурав ойролцоох буурчын газар ороод хоол захиалан идэж байснаа гурвуулаа жоохон дарс ууж үзье хэмээн Карл инээснээ дарс захиалалаа. Смит чи бид хэд уухад арай залуу биш үү гээд инээлээ. Карл харин бид хэд үхэхэд ч гэсэн залуу байна шдээ гэж гомдолтой нүдээр харсанаа. Маргааш бид хэдэд юуч болж мэдэх тул өнөөдөр дарс ууя гээд инээдээ барин жуумалзана. Орой тэр гурав дарс уун хоорондоо дурсамжаа ярин инээлдэн өнгөрөөлөө. Орой болжээ. Тэр гурав байрныхаа урд зогсоно Смит том дуугаар за маргааш бидний аз ивээх болтугай сайхан амраарай гэсээр өрөөрүүгээ алхлаа. Энэ шөнө урьд байгаагүйгээр урт шөнө байлаа. Бүх сурагчид унтаж чадалгүй орондоо хөрвөөнө.

No comments:

Post a Comment