Monday, May 13, 2019

ХАРАНХУЙН БАРЛАГ / АНХНЫ ДААЛГАВАР/ 1-22


1-р ном 22-р хэсэг / анхны даалгавар /
Өглөө нар мандаж бүх сурагчид сургуулийн гадна цуглажээ. Захирал Эли болон хоёр багш сурагчидын өмнө зогсоно. Эли уртаар санаа алдсанаа. Та бүхэнд байдлыг тайлбарласан байх эхний даалгавар чинь  дайчидын хүнсийг хамгаалж  дайны тэргүүн эгнээнд хүргэж өгөх бүгд явах тул юмаа бэлдээд хотын хаалганы өмнө очицгоо.
Тэнд та бүхний хамгаалах хүнс болон хүмүүс байгаа. Зугтаж нуугдана гэсэн бодол төрөөгүй байх гэж найдая дайнаас зугтсан хүмүүсийг тусгай салааныхан ангуучилдаг гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биздээ гэснээ Эли хойш иргэн яваад өглөө хоёр багш толгой дохисноо та нарын анхны бие даан гүйцэтгэх даалгавар энэ удаагийн даалгаварын ахлахаар Смит болон Бэтийг томилож байна амжилт хүсье гэснээ  эргэж хараад явав. Смит учираа ололгүй Бэтрүү харлаа Бэт чанга дуугаар бүгд сонсцгоо та нарт 5 минут өгье  дутуу юмаа аваад хотын хаалган дээр уулзая гэж захиргаадав. Сурагчид тарсаны ард Смит Карл Бэт гурав үлдэв. Тэр гурав одоо бол бие биендээ найдах болсон найзууд. Смит уртаар санаа алдаад анхны даалгавар гэхэд давгүй шүү хэмээн инээлээ. Карл баргар царайлаад гэхдээ л  дайны хүнс хамгаална гэдэг дайралтанд өртөнө гэсэн үг бид бэлтгэлтэй байхгүй бол болохгүй гэв. Бэт юутай ч бид хаалганы урд очиход бүх зүйлийн учир нь олдоно биз гэж хэллээ. Смит Бэтийн удирдах чадварт итгэдэг тэр чадвар нь хагас жилийн шалгаруулалтын үеэр ч аминд орсон. Смит Карл хоёр өрөөндөө орон ойр зуурын зүйлээ бэлдлээ Смит илдээ аван бүсэндээ зүүгээд Карл хоёулаа ойролцоох дэлгүүр орьё замдаа идэх хүнсний зүйл авъя гээд хаалгаар гарлаа. Тэр хоёр дэлгүүрээс хатаасан мах хэдэн жимс авлаа. Карл нэг лонх дарс аван үүргэвчиндээ хийлээ ингээд хотын урд хаалга дээр очлоо. Хотын урд хаалган дээр тэрэг хөлөлсөн морьд харагдана. Тэргэнүүдэд нилээн их зүйлүүд ачжээ. Таван хүн байна. Нэг залуу алхаж ирсэнээ ёслоод би бол алтан зам пүүсний ахлах нярав Шторм гэв Смит толгой дохиод бид хаа хүрэх вэ. Даалгаварын талаар нарийн зүйлийг тайлбарлаж өгөөч гэхэд Шторм бид дайны тэргүүн шугам болох улаан хавцалын үзүүрт байгаа дайчидын армид хүнс аваачиж өгөх болно. Гэхдээ ойрын үед тийшээ хүнс хүргэхээр явсан 3н цуваа маань дайралтанд өртсөн нэг л хүн амьд эргэж ирсэн улаан хавцал бол отолт хийхэд яг тохирсон газар хэмээн хуйлаастай газрын зураг гарган дэлгэн харуулаад энд манай цэргүүд байгаа очиж болох ганцхан замтай энэ улаан хавцал дундуур явна. Энд л отолт болох байх гэснээ хуруугаараа газрын зурагруу заалаа. Смит толгой дохин анхааралтай харна. Удалгүй Бэт үлдсэн сурагчидын дагуулан ирсэнээ. Бид бүгд цувааг хамгаална. Урд талд би болон элит салааны нэг сурагч мөн Диг явна ард хэсэгт Карл болон Смит мөн элит салааны нэг сурагч бусад нь цувааны хоёр талаар хамгаалана. Хавцалд тулан ирэхэд би өөр хоёр сурагчыг томилон түрүүлж явуулна. Одоо бүгд бэлэн бол эхэлцгээе гэв. Цуваа аажимаар хөдөллөө. Смит цувааны ард алхана. Цуваа нэлээн урт тул эхлэл нь хаана байгааг хойноос нь харах аргагүй байлаа. Хотоос гараад нилээн алхасны дараа элсэн цөл эхэллээ толгой дээрээс халуун нар төөнөж халсан элс эргэн тойронд шаргалтана. Бүгдийнх нь хөлс цувна. Бэт гэнэт бүгд зогсоод гэж урдаас ориллоо. Смит гайхан хартал Бэт эндээ буудаллая удахгүй улаан хавцал эхлэх тул өнөөдөртөө энд хоноглоод маргааш улаан хавцалруу оръё. Шөнө улаан хавцалаар явна гэдэг бол эрсдэлтэй зүйл гэв. Бүгд л толгой дохин буудаллаа. Орой болж түүдэг гал тойрон сууцгаана. Хоёр хоёроороо ээлжлэн харуулдахаар болж бусад нь амархаар болсон бүгд хоолоо идэж байтал Карл нам жим байдлыг эвдэн эрхэм Шторм та аяны хүн байндаа бид бүхэнд өөрт тохиодсон гайхамшигтай хүмүүс болон хачин үзэгдэлийн талаар хуучлаач хэмээн гуйлаа. Штормын нүд сэргэн хэлээрээ уруулаа долоосноо. Арав гаруй жил аянчин хийж цуваа ахлаж явлаа. Янз бүрийн зүйлстэй таарч байсан ч хамгийн сонирхолтой зүйл нь тэр байсан юм гээд санаа алдлаа. Бүгд Штормын амруу орчих шахан ойртон суулаа. Штром цааш нь яриагаа үргэлжлүүлэн дайн эхлээд хоёр жил болж байсан юм сурсан замаараа дайны хүнс хүргэхээр хүмүүсээ дагуулан явж байлаа. Нэг намуун шөнө тэнгэрт дуу хадан гэрэл гялбахад харуул намайг сэрээсэн юм. Анх харахад байгалийн үзэгдэл үү гэж бодож байтал дахин гэрэл гялсхийн тэнгэрт аянга цахихад хоёр хүн тэнгэрт нисэж харагдалаа. Урьд нь гэгээнтэн түвшний хүн нисдэг гэж мэддэг байсан ч анх удаа харсан минь тэр хамгийн аймар нь тэр хоёр хүний нэг нь гарнаасаа аянга цахилуулж дайрч байлаа. Харин нөгөөдөх нь гэрэл болон гялбаж энэ тэнд гялалзаж гарч ирээд алга болж харагдана яг л шилжиж байгаа мэт байсан тэр хоёр гэнэт хурц гэрэл гарган алга болсон тэр гэрэл нь харанхуй шөнийг өдөр шиг гэрэлтүүлсэн харин бүх зүйл дууссаны дараа намайг эргээд харахад бидний найман нөхөд маань газарт зүгээр л унаад өгсөн очоод шалгаад үзэхэд тэд маань үхсэн байсан юм. Ямарч шарх сорви байхгүй хэн нэгэн сүнсийг нь хулгайлчихсан юм шиг гээд дуугаа хураалаа. Карлийн нүд томрон ирсэнээ худалаа байлгүйдээ ямарч төрлийн шидтэн байсан аянга , гэрэл гэх мэт байгалийн үзэгдэлийг бүтээж чадахгүй шүү дээ гэж хэлэв. Шторм санаа алдаад гэхдээ тийм зүйл болсон юм даа. Бэт хэсэг бодлогоширч байснаа Домгийн зэргийн хүмүүсийн хүч дэндүү аймар ба тэдний тухай үлгэр домгийн л яриа байдаг яг хэдэн домгийн зэрэглэлтэн байдаг талаарч мэдээлэл байдаггүй. Тэдний хувьд бидний амьдрал улс орны дайн тулаан хүртэл хүүхдийн тоглоом тэдэнд энгийн амьдрал бол огтхонч хамаагүй магадгүй таны харсан тэр хоёр хүн домгийн зэрэглэлийн шидтэн байх тэгээд л тийм зүйл болсон биз  гээд дуугаа хураав бүгд л янз бүрийн юм бодон хоолоо  иднэ. Смит босоод за одоо бүгдээрээ амарцгаая маргааш эрт улаан хавцал руу орно гээд унтахаар хэвтэв бусад нь босон орлуугаа явлаа. Бэт галаа манан сууна. Тэр шөнө Смит домгийн түвшний шидтэнгүүдийн ярианаас өөрийн зүүдэн дэхь  өвгөн арай домгийн зэргийн шидтэн биш байгаа  гэж бодох  боловч яг ямар учиртай зүүд өөрт нь ямар хамаатайг мэдэхгүй тул  хий дэмий хөрвөөн хонолоо. Өглөө эрт нар мандахтай зэрэгцэн бүгд босон бэлтгэлээ базаана Смит ч ойр зуурын зүйлээ авч үүргэвчиндээ хийгээд цувааны араас дагна. Удсангүй асар өндөр хадат уулс үзэгдэж эхэлэлээ тэр уулсын дундуур нарын жим гарсан байх ба хоёр талаар нь өндөр хавцал харагдана. Орох нэг газар гарах нэг газартай үнхээр л улаан хавцал юм даа гээд Смит толгойгоо дээшлүүлэн хавцалын оройг ширтэнэ. Бэт гэнэт түр хүлээ гэж орилсоноо хоёр нь түрүүлж  байдлыг ажиглан яв харин отолтонд орвол агаарт шид хэрэглэн дохио өг. Галын шидтэнгээрээ Карл, мэдрэх чадвар сайнаараа Диг та хоёр яв хэт түрүүлж явж болохгүй  шүү дохио харвал Смит бид хоёр туслахаар очно.  Харин бусад нь байрнаасаа хөдлөлгүй цуваагаа хамгаалаарай гэж тушаав бүгд толгой дохилоо Карл харин дурамжхан галын шидтэн болхоороо би түрүүлж үхэлрүүгээ явах ёстой юм уу Би уг нь чамайг найзаа гэж бодож байсан юм гээд амандаа бувтанан урд гаран алхлаа араас нь Диг инээд алдан алхана.

No comments:

Post a Comment