Оршил
Дайчид
сэрээд сэрээд гэсэн хахир дуу амтат зүүднээс минь сэрээж орхилоо. Ахлах дайчин
ороод иржээ. Босоод босоод гарч жагсаад гэсэн тушаал өглөө. Би ч хурдхан шиг л
хувцасаа өмсөн бусадтайгаа цуг гүйлдэн гадаа гаран жагслаа. Гадаа ширүүн бороо
асгарч байлаа.Хаа сайгүй орилоон нүжигнээн үнэхээр л тамд ирсэн юм шиг надад санагдлаа. Энэ бол дайн тэр тусмаа миний анхны тулаан намайг Смит гэдэг би бол хорвоогийн хамгийн азгүй хүн яагаад вэ гэж үү. Би онцгой хүчтэй эсвэл гоц ухаантай ч биш зүгээр л энгийн хүн. Хорвоод анх төрөхөд минь ээж минь намайг хогийн саванд үхэг гээд хаясан азаар нэг гуйлгачин олж асрамжийн газар өгч амь гарсан. Намайг 5 нас хүрэхэд минь эх оронд минь дайн гарч асрамжинд байгаа бүх хүүхдүүд өлсөж үхэхийн даваан дээр ирсэн. Өлмөн зөлмөн амьдарсаар арай хийж 14 хүрээд гэдсээ тэжээхийн тулд цэрэгт орсон. Гэтэл одоо бүрэн бэлтгэгдээгүй байж дайны тэргүүн эгнээнд ингээд үхэх гэж байдаг би үнэхээр хамгийн азгүй хүн юм даа.
-бүгд сонс энэ та нарын эхний тулаан эх оронд минь халдсан эдгээр новшнуудыг хүү татаад хая. Харин шитэд бөмбөлөгнүүдээс болгоомжтой байгаараа бидний даалгавар бол Гера цамхагийг эзлэх бидний араас манай шидэт салаа туслалцаа үзүүлнэ одоо дайраад. Гэсэн ахлах дайчины тушаалаар бид бүгд нуувчнаасаа үсрэн гарч гартаа жадаа атган байдаг хүчээрээ орилолдон давшлаа.би ч мөн араас нь гарлаа хэд алхаад удаагүй байтал чулуу усаар бүтсэн бөмбөлгүүд тэнгэрээс исгэрэн унаж газар буумагцаа тэсрэн бутарч ойр орчмоо сэглэн тэсэрч байлаа би амьд үлдэх ёстой юу ч үзэж амжаагүй байтал ингээд үхэх гэж үү арай дөнгөж 15 насандаа ингээд үхэх гэж үү гэж бодож гүйцээгүй байтал урд минь том усан бөмбөлөг тэнгэрээс унаж тэсэрлээ тэсрэлтийн хүч намайг хойш нь хүчтэй шидлээ би нүдээ нээх гэсэн боловч бүх зүйл сүүмэлзэж харагдана ар нуруунд минь хад чулуу мэдрэгдэж байлаа. Гараа хөдөлгөх гэсэн боловч тэвчишгүй их өвдөлт мэдрэгдлээ гар минь хад мөргөж унахдаа хугарсан юм шиг байна. Одоо үнэхээр ядарсан юм шиг санагдлаа бие минь даарч байна. Бүлээн шингэн зүйл толгойг минь даган урсаж байгааг би мэдэрч байна. ингээд болоо гэж үү би ч үнэхээр азгүй хүн юмдаа. Би дахиад ганцхан удаа амьдрах юмсан ядаж л дурлаж үзэх юм сан новш гэж. Би ингээд үхлээ. Миний азгүй амьдрал минь баяртай.
No comments:
Post a Comment