Sunday, April 28, 2019

ХАРАНХУЙН БАРЛАГ /ШИДЭТ ДАЙЧДЫН СУРГУУЛЬ/1-1


1-р ном 1-р хэсэг /шидэт дайчдын сургууль/
Смитийг нүдээ нээхэд эмнэлэгийн орчин угтлаа. Гар хөлөө хөдөлгөх гэтэл тэсвэрлэшгүй их өвдөнө. Хажуу талд нь битүү боолттой нэг хүн хэвтэж байлаа. Ямарч л байсан амьд гарч.  харин хөл гараа хөдөлгөхөл хэцүү байна. Өвдөлт мэдэрч байхыг бодоход бүрэн бүтэн байгаа л юм байна гэж бодсоор санаа алдлаа. Хаалга хяхтнаж онгойсоор цэргийн дүрэмт хувцастай хөгшин эр орж ирлээ. 




-     -   Сайн байна ямарч байсан сэрчихсэн байна намайг Бээр гэдэг би бол шидэт дайчдын ахлах дайчин би шидэт дайчдын сургуулиас явж байна. Юу болсоныг санаж байна уу
-      -  Үгүй ээ эрхэмээ хамгийн сүүлд усан бөмбөгөнд оногдсоноол санаж байна гэж Смит хариулалаа.
-      -  Бээр: болж байна би одоо чамд ойлгохдохоор тайлбарлаж өгөе. Чамайг тулааны дараа эмчилгээний салаа олсон юм. Чи үхлийн шарх авсан боловч үхээгүй байсан. Чи өөрийгөө эмчилж байсан. Товчоор хэлбэл чи бол усны шидтэн. Одоо ойлгож байна уу
Смит гайхсандаа юу ч дуугарсангүй өөрийгөө шидтэн битгий хэл  авъяас чадвар ч үгүй гэж боддог байсан.
-       - Бээр: юутай ч биеэ тэнхрүүлээд шидэт дайчдын сургуульд 10 хоногийн дараа ирээрээ энэ чиний нэвтрэх бичиг.
Гэсээр тод улаан өнгийн хатуу цаасыг орны дэргэдэх шүүгээн дээр тавиад баяртай гэсээр гарч одлоо. Смит бодолд автана. Урьд өмнө шидтэнгүүдийг харж байсан. Өссөн газар минь шидтэнгүүд байдаг байсан гэвч тэд бүгд язгууртанууд харин би харц ард гэтэл надад шид байх гэж. Харц ардууд дунд шидтэн төрдөг талаар сонсож байсан гэвч 100 хүн тутамд 1 хүн л тийм азтай байдаг. За ямарч байсан эхлээд биеэ тэнхрүүлэе  гэж бодон нүдээ аньлаа.
10 хоног нүд ирмэх зуур өнгөрлөө Смитийн бие бусдаас хурдан эдгэрлээ. Эмнэлэгээс гарах цаг болжээ. Өөрт байх цор ганц хөрөнгө болох дайчны дүрэмт хувцасаа өмсөөд гарлаа. Гадаа нарлаг бөгөөд дулаахан байна. Анхны тулааныхаа шөнийг одоо бодвол зүүд шигл санагдана. Одоо юу хийх билээ. Буцаад дайчдын ангидаа очих уу эсвэл шидэд дайчдын сургуульд очих уу  гэсэн хоёр зам түүнд байлаа. Удаан бодсоны эцэст Смит өөрт олдсон боломжоо ашиглахаар шийдлээ. Хотын гудамжаар зөөлөн алхана. Энэ хот бол хилийн захын хот энгийн иргэд цөөн байх боловч дайн гарсанаас болж ихэнх иргэд дүрвэсэн одоо бол цэргийн төв байрлах болсон. Удаан алхасны дараа Смит 2 давхар шидэт дайчидын сургууль гэсэн пайз хадсан барилгын гадаа ирлээ. Хэсэг зог тусан зогссоноо шийдэмгийгээр хаалга татан орлоо үүдэнд нь 2 харуул сууж байна. Хамгийн түрүүнд Смит тэр 2-ын дүрэмт хувцсан дээрх тэмдэг нүдэнд туслаа хүрэл далавчан дээр 2-ын тоо хадаастай байна бусдаар бол энгийн л дүрэмт хувцастай юм. Хоёр харуул Смитыг хараад хаанаас юу хийж явааг шалгаав. Смит үг дуугралгүй өнөөх улаан цаасаа өгтөл
-       - За ойлголоо 2 давхарт 201 тоот ороорой
гэсээр буцаад суудалдаа суун өөрсдийн ажилаа хийлээ. Смит 2 давхарт гаран 201 тоот гэсэн хаалгыг татвал дотор өрөөнд 5н дайчид сууж байлаа. Смит хамгийн эхний эгнээнд суулаа бүгд л хоорондоо юм ярина. Хальт яриаг нь сонсвол бүгд л дайчид бөгөөд санамсаргүйгээр шидээ мэдсэнээ шагшран ярьцгаана. Энэ байдлыг эвдэн хаалгаар ахлах дайчин орж ирлээ. Бүгд босон ёслолоо. Смит түүнийг нэг хараал танив тэр бол эмнэлэгт ирсэн Бээр байлаа
-       За бүгд цугалсан бололтой би бол ахлах шидэт  дайчин Бээр. Одооноос би та нарын зааварлагч би бол мөнгөн түвшний 3-р зэргийн шидтэн та нар бүгд  улс маань  дайн самуунд байгааг мэдэж байгаа тул хурдавчилсан сургалтаар сургана. Та бүгд жилийн дараа төгсөнө. Тэгээд шууд тулаанд орох тул хойшдоо амьд үлдэх эсэх чинь энд сурсан бүхнээс шалтгаална асуух зүйл байна уу
-       - Смит босон болох уу эрхэмээ
-      -   Бээр: болно
-       - Смит: та түрүүн мөнгөн түвшний 3-р зэргийн шидтэн гэлээ энэ юу гэсэн үг юм бэ
Гэтэл бүгд зэрэг инээд алдан Смитийг дооглонгүй харцаар харна. Смит  тэд яагаад инээгээд байгааг ойлгосонгүй Бээр инээвхийлснээ за би бүр эхнээс нь эхлэж заая
-       Шидтэнгүүд нийт 6 түвшинд  хуваадаг энэ нь өгсөх дараалалаар хүрэл, мөнгө, алт, хар алт, гэгээнтэн , домог гэдэг. Түвшин бүр дотороо 3 зэрэглэлтэй 3-р зэрэг бол доод, 2 зэрэг бол дунд 1 зэрэг бол дээд гэсэн үг тэхээр би мөнгөн түвшний доод зэргийн шидтэн та нар бол хүрэл түвшний 3-р зэргийн шидтэн одоо та нар тэмдэгээ авч болно.
Гэж хэлээд 6 ширхэг хүрэл өнгийн далавчтай 3ын тоотой тэмдэг тараав бүгд л авав. Смит тэмдгийг аваад дүрэмт хувцасныхаа баруун талдаа зүүлээ. Ингээд миний азгүй амьдрал дууслаа одоо бол миний боломж тиймээ миний боломж гэсэн бодол тээсээр шүд зуулаа.



1 comment: