Monday, April 29, 2019

ХАРАНХУЙН БАРЛАГ /ХАЛЗ ТУЛААН/1-2


1-ном 2-р хэсэг/халз тулаан/
Анги дотор бүгд чимээгүй сууна
- Бээр: эхлээд бүгд өөрсдийгөө танилцуул бас шидийн төрөлөө тэгээд хичээлээ эхлэе за чи эхлээд гээд Смит рүү заалаа, Смит босоод намайг Смит гэдэг усны төрөлийн шидтэн гээд суулаа.арын суудлын залуу боссоноо Карл гэдэг галын шидтэн гэх мэт бүгд өөр өөрсдийн нэр болон шидээ танилцууллаа.


- Бээр: за одоо хичээлээ эхлэе эхлээд шидийн төрөлөөс заая бүх шид 4 төрөлд хуваагддаг гал, ус, газар, салхи та бүгд эднээс нэг төрлийг эзэмшидэг. 2 төрлийг эзэмших боломжгүй. 2 төрлийг зэрэг эзэмшидэг хүмүүс бол гол язгууртнууд өөрөөр хэлбэл тэд цусан удмын шидтэн тэдний шид удамшдаг харин та нар бол харц ард би ч мөн адил бас шидийн зэрэг болгонд 2 шид эзэмшидэг ямар шид эзэмших вэ гэдэг нь та нарын шидийн ойлголтын чадвараас  хамаарна жишээ нь Смит чиний эхний шид ус ашиглаж эмчлэх байсан чи одоо нэг шид эзэмшиж болно. Харин дараачийн шидийг эзэмшихэд чи хүрэл түвшиний 2-р зэргийн шидтэн болсон байх ёстой одоо бүгд дадлагын талбайд гараад өөр өөрсдийн эхний шидээ үзүүл бүгд миний араас гэсээр Бээр ангиас гарлаа бүгд араас нь гарлаа сургуулийн арын хашаанд тэгш талбай байлаа. Анх харахад л цэргийн бэлтгэлийн талбай гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна 20-д алхамын цаана 6-аан ширхэг хүний хэлбэртэй модон мануухай харагдана.
- Бээр: эхлээд Карл чи шидээ үзүүл тэр харагдаж байгаа мануухайг шидээрээ оно. Карл хоёр гараа нийлүүлэн бариад нүдээ анин амандаа галт бөмбөг хэмээн шивнэхэд эхлээд гарнаас нь улаан гэрэл сүүмэлзэж байснаа жижиг галан бөмбөг гарнаас нь үүсэн хамаг хурдаараа шунгинан ниссээр мануухайг очин мөргөлөө. Мануухай тэр дороо гал маналзан шатаж эхэллээ. Бээр сэтгэл хангалуун мишээсэнээ болж байна энэ бол шууд дайралт харин дайны үед шидийн бөмбөгийн туулах зайг ихсгэхийн тулд дээш нумарсан хэлбэрээр бууддаг тэгвэл шидэт бөмбөг хол зайг туулан дайсны эгц дээрээс унаж тэсэрдэг энэ бол тулааны үндсэн тактик гэж хэллээ. Энэ үгийг сонсоод Смит өөрийн эрхгүй анхны тулаанаа саналаа тийм байж тэгээд л дээрээс минь усан бөмбөг унаж тэсэрсэн байна одоо л ойлголоо Смит тэр үеийг бодоход хуучин шарх нь өвдөх шиг л болно. Гэнэт сургуулиас дөрвөн сурагч дагуулсан өөр нэгэн ахлах дайчин гарч ирлээ.  Тэр ахлах дайчин алтан өнгийн далавчан дээр 3 гэсэн тоотой харагдана. Бээр сандрангүй очоод ёслож мэндийг асуулаа эрхэм Жэк та яах гэж  гэтэл тэр ахлах захирангүй өнгөөр мэдээж бэлтгэл хийх гэж би чинь элит салааг бэлдэж байгааш дээ гэсээр эхэмсэг байдлаар зогсоно. Тэр Смитрүү харсанаа одоо та нар орцгоо бид бэлтгэл хийнэ гэж тушаалаа бүгд л чимээгүй буцаад алхана. Бээр сурагчидруугаа харсанаа уртаар санаа алдан эрхэм ахлах бид эхлээд эрсэн шүүдээ тэхээр манай сурагчидийг эхлээд бэлтгэл хийхийг зөвшөөрөөч тэхүү
-Жэк: сул дорой амьтад үргэлж дараана ордог юм гээд инээлээ. Энэ үгийг сонсоод Бээрийн нүүр хувхай цайлаа. Харин Карл эргэж хараад хэн биднийг сул дорой гэж байгаа юм бидний ихэнх нь дайны талбараас ирсэн юм шүү би танай энэ дагуулж яваа нусгайнуудаас хавь илүү гэж цээжээ дөвийлгөн эхэмсэгээр хэллээ. Жэк зэвүүцэм нүдээр харсанаа болж байна. Тэгвэл чи манай сурагчидаас нэгэнтэй нь халз тулалд ялвал танайх гэсээр Карл руу харлаа
- Карл: болноо би өөрөө өрсөлдөгчөө сонгоно шүү
- Жэк: болноо өөрөө сонго.  Карл тэр 4 сурагчийг гүйлгэж харсанаа хамгийн махлаг залууруу заагаад түүнтэй тулалдая гэлээ. Энэ үед Смитийн хажууд зогсож байсан сурагч залуу бусдадаа Карл бол бүтэн жил дайны талбарт байсан тэр авхаалж самбаа хурдаараа хэний ч ард орохгүй бид ялсан найдвартай гэсээр инээмсэглэж зогсоно. Смит харцаа Бээрлүү чиглүүлэн хартал Бээр хамаг үрчлээ нь духандаа тодрон баргар харагдана. Смит учрыг нь ерөөсөө ойлгосонгүй Карлын сонгосон залуу юун шид хэрэглэх зовлогоо яаж даадгийм гэмээр махлаг харагдана. Карл тэр залуу хоёр тулааны талбарт гараад бие биерүүгээ харан ёслоод эхлээд намайг Карл гэдэг галын шидтэн гэхэд тарган залуу мөн ижил ёслоод Бэт гэдэг гал болон усны шидтэн гол язгууртан гэхэд л Смит яагаад Бээрийн муухай царайлаад байсныг ойлгох шиг боллоо гэвч Карлын нүдэнд ялах итгэл гэрэлтэж байлаа.
- Жэк: эхэл гэж дохио өглөө Карл гараа нийлүүлэн төвлөрч эхэллээ галлахад бэлэн болоод нүдээ нээтэл  - Бэт: цусан шид ууран хөшиг гэж хэлэв үү  үгүй юү  Бэтийн орчин тойронг бүхэлд нь манан хучаад авлаа тулааны талбарт Бэт харагдахаа байлаа гэтэл Карл яг зэрэгцэн галт бөмбөгөөр шууд дайрлаа. Галт бөмбөг мананг нэвтлэн сургуулийн хашаа мөргөн дэлбэрлээ Карл гайхах айх зэрэгцэх тэр мөчид манан дотроос галан бөмбөг Карлруу нисэн эрж Карлийг мөргөлөө Карл юу юугүй шатаж эхлэлээ байдаг чадлаараа ёолон орилж галыг унтраах гэж газар өнхрөнө энэ үед Бээр түргэхэн шиг гараа хөдөлгөн усан бөмөг гэхэд орчин тойрны агаараас усан дуслууд цугларан томхон бөмбөг хэлбэрийн ус бүрэлдэн Карлыг онолоо гал унтарлаа Бээр Смитрүү харсанаа нааш ир чиний эхний шид эмчилгээ байсан хурдан эмчил Смит гайхан би яаж тэгсэнээ мэдэхгүй шүү дээ Бээр: чи чаднаа төвлөр би эмчилгээний шидтэн аваад ирэе чи эхлээд эмчилж бай гэснээ сургуульруу хамаг хурдаараа гүйлээ. Смит нүдээ анин төсөөлөнө ус тиймээ ус Бээрийн усан бөмбөг үүсгэж байсан мөн анхны тулааны үед гэмтэл авсан үеэ төсөөлөн усан эмчилгээ гэсээр амандаа бувтнаж байхад Карлын ойр орчмын норсон газраас усан дусалууд үүсэн томорсоор Карлын биеийг бүрхэн эргэлдэж байлаа Смит нүдээ нээгээд өөрөө ч итгэсэнгүй Карлын түлэгдсэн арьс нөхөн төлжиж улаалтууд нь бага багаар арилж байлаа Карл тайвшран орилхоо болжээ, Бээр 2  залууг дагуулан гүйж ирсэнээ Смитийг хараад баярлан чадаж байна үнэхээр сайн болж чи Карлыг аварлаа одоо үлдсэнийг эмчилгээний шидтэн хийнэ одоо болно гэснээ нөгөө хоёр залууруу толгой дохиход тэр хоёр Карлыг сугадаад сургуульруу дагуулан явлаа. Бээр түргэхэн шиг босоод Жэкийн өмнө очоод уучлаарай эрхэмээ миний сурагч одоохондоо юм үзээгүй балчир байна та ойлгоно байх  гэснээ сурагчидруугаа эргэж хараад орцгооё гээд сургуульруу алхлаа. Бүгд чимээгүй араас нь даган явна харин Смитийн нүд бүрэлзэн хамаг бие нь яадарсан юм шиг санагдана яаг л өмнөхтэй ижил энэ үед л Смит шид хэрэглэх нь биеийг сульдаадаг юм байна гэж мэдэрч явлаа.

No comments:

Post a Comment