Monday, April 29, 2019

ХАРАНХУЙН БАРЛАГ /ХАР ХАДАТ УУЛ/1-3



1-р ном 3-р хэсэг / хар хадат уул/
  Хичээлийн 2 дахь өдөр өмнөх өдрийн явдалаас болоод Карл хичээлдээ суулгүй эмнэлэгт хэвтэж байгаа.  Смитыг сургуулиас дотуур байранд байлгахаар болсон энэ нь ч Смитэд  таалагдаж байгаа учир нь Смитэд дотуур байрны хоол унд нь үнэхээр тансаг мэт санагдана.

Өмнөхтэйгээ харьцуулвал гэдэс цатгалан толгой хорогдох газартай сайхан байлаа. Өмнөх өдрийн тулааныг Смит шөнөжин толгойдоо эрэгцүүлсэн Смит энэ тухай  эцэст нь Бээрээс асуухаар шийдсэн. Хичээл эхэлмэгц багшаа болох уу гэснээ Карлын тулааныг та тайлбарлаж өгөөч гэхэд бүгд дэмжин орилолдоно. Бээр хэсэг бодлогширсоноо  Бэт бол гол язгууртан тэдний удам ус болон галын шидийг эзэмшидэг мөн энэ хоёрыг зэрэг ашиглан уурын шид буюу цусан шид гэх ганцхан тэдний  овог ашигладаг шинэ шид ашигладаг. Тэхээр гол язгууртнууд зэрэг болгонд 3-4 шид эзэмших боломжтой гол нь тэдний шидийн энерги болон шидийн ойлголт л мэднэ. Харин та нар зэрэг болгонд 2-л шид сурах боломжтой энэ нь л язгууртан болон харц ардын ялгаа тийм болохоор та нар язгууртангуудаас зайгаа барих хэрэгтэй та нар төгсөөд тулаанд орно харин тэд төгсөөд офицер болно. Карл яагаад ялагдсан бэ гэвэл Бэт эхлээд цусан шид буюу ууран манан ашигласан дараа нь манандаа үзэгдэлгүй доошоо суусан  харин Карл анх чиглүүлсэн зүгрүүгээ л буудсан мэдээж галт бөмбөг Бэтийн дээгүүр мананг нэвтлэн гарсан харин Карлыг гайхширч байх үед Бэт галын шидээрээ буудсан ийм л амархан хэрэг уугаасаа Карл ялахгүй байсан юм гэж Бээр санаа алдлаа. Смит бүгдийг тунгаан бодоод өөрийн эрхгүй байдлыг эргүүлж болох талаар болон өөрийн 2 дахь шидээ ямар байж болох талаар бодно.
- Бээр: өнөөдрөөс та нар 2дахь шидээ хэрхэн бүтээх талаар судлана. Эхлээд ямар төрөлийн элементийн шид хэрэглэдгээс хамаараад тэр элементтэйгээ илүү ойр байж бэлтгэл хийх хэрэгтэй тийм учраас өнөөдөрөөс та нар бэлтгэлээ базаагаад байгальд гарна тэнд та нар 7 хоног бэлтгэл хийнэ би та нарыг хүргэж өгөөд буцна та нар өөрсдөө амиа аргална. Очих газар бол хар хадат уул шидэт амьтад байхгүй тул айх зүйлгүй гэвч зэрлэг амьтадаас болгоомжил та нарыг бүгдийг тус тусд нь ганц ганцаар нь буулгана. Нэгнийгээ олоод хамтрах уу эсвэл ганцаараа байх уу гэдэг чинь өөрсдийн чинь сонголт 3 хоногийн дараа Карлыг ирэхэд бид хөдлөнө одоо харин байрандаа очоод өөр өөсдийн бэлтгэлээ базаа. Тарж болно. Гурав  хоногийн дараа уулзая баяртай гэсээр Бээр гараад явлаа бүгд л байрлуугаа алхана Смит дотуур байрандаа ирлээ тэрний өрөө 1 давхарт байрлана энэ байр бол модон бөгөөд хуучны хэв шинжийг хадгалсан байр эхний давхарт Смитын ангийн сурагчид байрлана нэг өрөөнд 2 хүн байна. Смит одоохондоо ганцаараа байгаа учир нь Карл цуг орох ёстой боловч тэр эмнэлэгт байгаа харин барилгын 2дахь давхарт элит сурагчид буюу язгууртнууд байрладаг. Тэд тус тусдаа өрөөнд байх бөгөөд тэдний давхар их тансаг байдаг гэх цуу яриаг бүгд л мэддэг гэвч тэр давхарлуу язгууртануудаас өөр хэн ч гарч болохгүй учир хэн ч яг ямар байдагыг мэдэхгүй. Смит өрөөндөө завилан суугаад өөрийн шидийн ойлголтыг нэмэгдүүлэхийг хичээнэ эхлээд Бээрийн хэрэглэсэн усан бөмбөг мөн өөрийн хэрэглэсэн эмчилгээний шидийн талаар эрэгцүүлж бодно. Гэнэт яагаад ч юм бэ Бэтийн хэрэглэсэн манангийн шид толгойноос нь гарч өгөхгүй байлаа Смит өөрөө ч сайн ойлгож байлаа тэр шид бол гал ус хоёрыг зэрэг хэрэглэн уур гаргаж мананг үүсгэсэн гэвч Смитэд ганц л шидийн төрөл байдаг тэхээр мананг үүсгэх боломжгүй гэдгийг мэднэ гэвч тэр шид үнэхээр л сонирхолтой байлаа. Удаан бясалгаж суусны дараа Смит олигтой амжилтанд хүрсэнгүй гэтэл гэнэт танил дуу сонслоо
- сайна уу хө юу хийж байгаа юм гэхэд Смит нүдээ нэгээд гайхлаа Карл ороод ирж гайхсандаа
- Смит: чи чинь эмнэлэгээс гарах болоогүй биздээ
- Карл: бололгүй яахав чиний эмчилгээ их сайн байсан учир гарчлаа. удалгүй хар хадат ууланд гарна гэсэн биздээ би ч гэсэн бэлтгэлээ базаах хэрэгтэй чи надгүй бол амьд гарахгүй гэснээ инээд алдлаа.
Смитэд Карл их хөгжилтэй нээлттэй сайн хүн шиг санагдлаа
-Карл: за явъя найз хоолондоо орьё хоцорвол хоолгүй болно гэсээр Смитийн мөрөн дээр алгадан авлаа. Тэр 2 ойр зуурын юм ярилцан инээсээр хоолны танхим руу явлаа. Товолсон  өдрийн өглөө Смит тэр 2 цүнх үүрэн сургуулийн талбай дээр ирлээ бусад нь ч бас иржээ. Удалгүй Бээр гарч ирлээ. Бүгд бэлэн үү одоо хөдөльё гэснээ хүзүүнээсээ шүгэл гарган ирж үлээлээ гэвч юу ч сонсогдсонгүй Смитийн инээд хүрнэ. Эвдэрсэн шүглээр юу хийдэг байна гэж бодно гэвч удалгүй нарыг халхалан сүүдэр туслаа бүгд  дээшээ хартал итгэж чадсангүй 4 ширхэг цагаан морь бүгд далавчтай юм. Тэнгэрээр нисэн Бээрийн өмнө газардлаа Смит маш их гайхлаа далавчтай морь гэж бодсон чинь толгой нь бүргэдийн толгойтой юм бүх сурагчид айдасд автан хойш ухарлаа.
- Бээр: битгий айцгаа энэ бол бүргэдэн толгойт пегасус мөнгөн түвшний 3-р зэргийн шидэт амьтан үүгээр бид товолсон газраа очино. Энэ амьтад сургуулийн өмч захирал зөвшөөрсөн тул бид үүгээр ниснэ гэснээ бахархалтайгаар пегасусын толгойг илэн эд бол их ёсорхуу амьтад эхлээд та нар мэхийн ёсол дараа нь пегасус та нарлуу толгой дохино тэгээд унах эрхтэй болно за эхэлцгээ гэлээ. Бүх сурагчид доошоо толгой бөхийн ёслолоо пегсасууд ч хариу толгой бөхийлөө за одоо бүгд мордоцгоо нэг пегасус дээр 2 хүн сууж болно. Харин би гэж хэлээд Бээр пегасус дээр мордлоо Смит анх удаа шидэт амьтан харж байгаа тул айдас тээн зөөлхөн гэгч нь мордлоо далавчтай боловч  морь шигл санагдана за нисээд гэж Бээрийн орилход бүх пегасус газраар харайж байснаа тэнгэрлүү дүүлэн нислээ Смит сандарсандаа пегасусын дэлнээс чанга гэгч нь зуурлаа ард нь суусан Карл хүртэл Смитын бүсэлхийнээс охин тэвэрч буй мэт чанга гэгч нь тэвэрлээ
- Смит: Карл тайван би амьсгалмаар байна гэхэд
- Карл: инээснээ би огтхон ч айхгүй байнаа энэ бол юу ч биш гэсээр инээвхийллээ. Гараа суллах  үед пегасус чиглэлээ өөрчлөн нислээ Карл ахин чанга гэгч нь Смитын бүсэлхийнээс тэврээд авлаа Смитын инээд хүрнэ. Онгирооч хүн болдоо гэж Смит дооглонгүй бодно.Бээрийн унасан Пегасус манлайлж бусад нь араас нь даган ниснэ. Пегасусууд өндөрөө аван үүлнүүдийг сүлжэн ниснэ. Энэ нь Смитэд үнэхээр тааламжтай байлаа.Смит нүдээ анин өөрөөрөө нисэж байгаа мэт гараа дэлгэн салхийг мэдрэнэ. Гэнэт нүүрэн дээр нь чийг буухыг мэдэрлээ тэгээд гараараа нүүрэн дээрхээ арчихад маш жижиг мөсөн талст байлаа. Хүний биеийн дулаанаас болоод шууд хайлж байлаа энэ үед Смит нэг зүйлийг ойлголоо би усан дуслуудыг удирдаж дээш хөөргөвөл хөлдөж доош буулгавал  ус болно ойлголоо би 2 дахь шидээ бодоод олчих шиг боллоо. Одоо турших л үлдлээ гэсээр нүүрэндээ инээмсэглэл тодруулан баярлана.  Удалгүй уулс харагдаж эхэллээ тэр уулс дунд нэгэн хар хаднаас бүтсэн уул өөрийн эрхгүй ялгарна тойроод битүү ой модтой байх боловч хад чулуунууд нь бусадаас содон ягл нүүрс шиг гялтагнана. Энэ бол хар хадат уул байлаа.

No comments:

Post a Comment