Wednesday, May 1, 2019

ХАРАНХУЙН БАРЛАГ /НИСЭЖ ЧАДДАГ ХҮН/1-4


1-р ном 4-р хэсэг /нисэж чаддаг хүн/
Бээр бүх сурагчидыг нэг нэгээр ондоон газар буулгалаа Смитийг усан хүрхрээний дэргэд буулгаад 7 хоногийн дараа уулын орой дээр уулзая тэр болтол баяртай гэсээр нисээд явчихлаа. Смит орчин тойрноо сайн ажиглана. Ой модны дунд 3 метрийн өндөр хаднаас хүрхрээ урсана эгц доор нь уснаас ил гарсан хавтгай чулуу байна. 
Юу ч болсон Бээрийн хэлсэнээр устай ойр байж бэлтгэл хийе гэж Смит бодлоо тэр хадан дээр үсрэн гараад замилан суух тэр мөчид уснаас нэг загас үсрэн гарч Смитийн гараас хазаад авлаа. Учиргүй их өвдсөн тул нөгөө гараараа загаснаас барин угз татан аваад усруу чулуудлаа. Араас нь гурван ч загас уснаас үсрэн дайрлаа. байдал бишдсэнийг Смит ойлгон эрэг рүү хамаг чадлаараа үсрэн буулаа гэвч баруун хөлнөөс нь аль хэдийн нэг загас тас зуусан хөдлөж байна. Тэр дариу загасыг угзран аваад хартал махчин загас пиран байлаа новш гэж усруу ойртоно гэж худлаа юм байна гэж бодоод гэмтсэн хэсгүүдээ хартал цус шүүрэн гойжиж байна. Цус нь тогтох шинж алга Смит анхаарлаа төвлүүрлэн шархан дээрээ гараа ойртуулвал усан дуслууд цугларан хазагдсан шархыг эдгээх бөгөөд цус алдалт тогтлоо. Ямарч байсан би өөрийгөө эмчлэх чадвартай байдаг нь азтай хэрэг байна. Харин дайралтын шидгүй жоохон тийм байна гэснээ ойролцоох хар хадыг чулуу аван цохиж үзвэл үнэхээр хатуу бөгөөд хурц иртэй юм. Смит санаа аван гарт баригдах жижиг хар чулууг аван иржгэр хад олоод түүн дээрээ зүлгэж гарлаа 3 цаг орчим зүлгэлээ. Одоол нэг юм хутаг шиг харагдаж эхэлж байна гээд чулуугаа үзвэл урд хэсэг нь хутга шиг урт мөн нэлээн хурц болжээ гэхдээ бариул нь арай л болхи байлаа. Смит хэсэг хулс аваад зүсэж үзвэл үнэхээр хурц байна. Зүссэн хулсаа аваад хутганыхаа ишийг ороолоо одоол хутаг болж үүгээр юу ч болсон өөрийгөө хамгаалая. Нар жаргах дөхөж бас өлсөж байна. Хоол олох хэрэгтэй гэж бодсоноо нөгөө газар шидсэн пиран загасаа аваад хутгаараа янзлан модонд шорлолоо харин гал гаргах тун хэцүү байлаа хоёр модыг хооронд нь үрсээр арай хийж нар жаргах үед гал гаргалаа түүдгээ асаагаад загасаа шараад идлээ, Смит урьд нь асрамжийн газар байсан тул хоол олж идэх тал дээр газардахгүй гэдгээ мэдэнэ.  Гол асуудал аюулгүй унтах газар удаан бодсоны эцэст Смит хамгийн өндөр модыг сонгон аваад дээр нь гараад бүдүүн мөчир дээр тухлаж аваад хэвтлээ  юу ч болсон эхний өдрийг давлаа.харин маргааш яах бол гэсэн бодол толгойд эргэнэ. Өглөө сэрэхэд манан буужээ ойр орчим үзэгдэх талбай хязгаарлагдсан байна. Энэ бүхэн Смитийн бүтээх гэж буй шидийг нь өөрийн эрхгүй санагдуулна. Энэ байна яаг л байгалын үзэгдэл шиг бүтээнэ гэж Смит бодоод завилан суугаад мананг мэдрэх гэж оролдоно. Цаг гаран болсоны эцэст Смит босож  зогсоод агаарт байгаа усан дуслуудыг мэдэрлээ жижиг маш жижиг гэсээр усан дуслуудыг хэдэн хэсэг болгон салгаж маш жижиг буюу нүдэнд харагдахгүй болтлоо багасгаад дараа нилээн өндөрт хөөрөглөө тэгээд хөлдөж эхлэхэд нь асар хурдтайгаар доош нь буулгахад хөлдсөн дуслууд дулаан агаарт орж гэсэхдээ уур болон дэгдэж мананг үүсгэнэ. Энэ манан нь Бэтийн үүсгэсэн мананг бодвол илүү өтгөн их талбайг хамарч байлаа. Смит өөрийн эрхгүй баярлаж доороо үсэрч цовхчон хөөрч догдлоно. Ингээд  миний 2дахь шид даанч дайралтын шид үүсгэж чадсангүй гэхдээ амьд үлдэхэд хэрэг болно. Харин хаана туршиж үзэх үү гэснээ хүрхрээн зүг харлаа тэгээд бэлтгэснээрээ манан үүсгэж хүрхэрээг битүү өтгөн мананд бүрхүүллээ дараа нь чулуун дээр үсрэн гараад завилан суухад ямарч загас үсэрсэнгүй. Энэ голын пирам бол бусдаас арай өөр харах чадвар дээрээ тулгуурлан дайрдаг харин манан дундаас өөрийг нь олж харахгүй байгааг Смит сайн мэдэж байлаа. Хэсэг хугацаанд Смит бясалган сууж хүрхрээн чимээ өтгөн манан дундаа  шидийн ойлголтоо нэмэгдүүлж байтал чанх дээр нь хүний хоолой дуулдах шиг боллоо. Нүдээ нээн дээшээ хартал байж боломгүй зүйл байлаа. Хоёр хүн тэнгэр дээр зогсож байна я гл агаар дээр хөвж байгаа мэт харагдана. Смит үнэхээр гайхлаа өмнө нь хэзээ ч хүн нисдэг талаар харах байтлаа сонсож байгаагүй. Смит харагдахгүйн тулд доошоо хэвтээд дээгүүрээ өшөө илүү манан үүсгээд зөвхөн өөрөө харж болохоор багахан хэсгийг манангаар бүрхсэнгүй үлдээлээ анхааралтай харахад эрэгтэй эмэгтэй хоёр хүн байх бөгөөд эмэгтэй нь үнэхээр төгс бие хаатай ба урт хар үстэй улаан нимгэн даашинз өмсжээ. Даашинз үс хоёр нь салхинд дэвэн яаг сахиусан тэнгэр шиг харагдана. Харин залуу нь нэлээн хөгшин байрын бололтой урт цагаан үстэй ба мөн цагаан унжгар дээл өмсчээ дээлний хормой нь бас л агаарт дэрвэнэ. Ганц онцлох зүйл нь тэр агаар дээр хөвөх биш харин  2 хөлнөөс нь цэнхэр өнгийн гал дүрэлзэж байлаа яг л галт бөмбөг хөлөн доороосоо гаргаж буй мэт харагдана. Тэр хоёрын яриа Смитэд юу ч дуулдсангүй  учир нь тэр хоёр хэтэрхий өндөрт байлаа. Удалгүй хүүхэн нь их л уурласан бололтой нүүр нь улаа бутарсанаа нөгөө хөгшинг алагдаад авлаа. Харин хөгшин учиргүй уурлан орчин тойронд нь галт бөмөлөгүүд үүсэн хүүхэнлүү дайрлаа бүсгүй ягл уран бүжиг бүжиж буй мэт агаар дээр бултаад хэдэн зуун сэлэм бүтээж эсрэг дайрна яг л жинхэнэ сэлэм шиг боловч сайн харвал салхинаас бүтсэн тунгалаг харагдана. Тэр хоёрын тулаан дэндүү гайхимшигтай .үе үе өнгө өнгийн гэрэл гялбаж салхи исгэрэн үүл зүсэгдэн хуваагдана. Удаан  тулалдсаны дараа бүсгүй галд оногдон доош шумбан Смитээс холгүйхэн уналаа Смит ухаалаг самбай гарган хажууханд нь үсрэн очлоо манангаараа орчин тойрноо бүрхээд бүсгүйг өргөн хүрхээний ард нуугдлаа бүсгүй нэгэнт ухаа алджээ. Хамаг бие нь галанд түлэгдэн цэврүү шарх үүсчээ удалгүй цагаан хөгшин доош бууж ирээд ойр хавиар бүсгүйг хайлаа гэвч манангаас болоод олигтой харж чадахгүй байгаа нь илт мэдэгдэнэ. Нээх удалгүй нөгөө хөгшин уурлангүй царай гарган буцаад нисээд явлаа. Смит гялс шидээ хэрэглэн усан эмчилгээ хийлээ бүсгүйн шарх бага багаар эдгэрэн төлжиж эхэллээ 2 минут хэртэй болсоны дараа бүх шарх нь идэгсэн боловч харин ухаан орохгүй хэвээр. Смит орчин тойрноо сайтар ажигласны дараа бүсгүйг тэврэн хүрхрээний араас гарч ирлээ. Хурдан гэгч нь түлш цуглуулан түүдэг асаан бүсгүйг хэвтүүлэлээ. Үнэндээ Смит эмэгтэй хүнтэй ийм ойр байж үзсэнгүй тэр тусмаа үзэсгэлэнтэй бүсгүйтэй түүний царай, хүзүү , мөн 2 хөхийг нь гүйлгэн харж байхдаа Смит өөрийн эрхгүй амьсгаадан бие нь хөлрөн дотроос нь нэг зүйл хатгах шиг болно. Смит хурдан гэгч нь анхаарлаа өөр зүйлрүү чиглүүлэхийг хичээнэ. Нар  жаргаж нэгэнт орой болжээ. Смит галаа нэмж түлчихээд орчин тойрноо харуулдан сууна гэвч нүд нь өөрийн мэдэлгүй анилдана тэр өнөөдөр хэтэрхий их шид хэрэглэсэн. Бага багаар ухаан санаа бүдгэрсээр ухаан алдан уналаа. Маргааш нь Смитын нүдэн дээр хурцаар нар ээнэ. Смит цочин сэрлээ босоод хартал бүсгүй алга гэвч нэгэн зурвас гарт нь үлдээжээ Смит дэлгэн унштал Чамд баярлалаа миний шарханд санаа зоволтгүй би сайн эдгэсэн хожим төв хотод очвол Wind овгийн Алис гээд сураглаад очоорой чамайг сэрээх гэсэн болов ч чи шидийн хоосролоор ухаангүй байлаа. чамд талархсан сэтгэлээ илэрхийлээд үүнийг өгье гээд 2 ширхэг цэнхэр дэлбээтэй голдоо улаан өнгийн цэцэг байлаа. Смит юунд хэрэглэдэг болохыг мэдэхгүй ч далд хийн хадгалан. Алис , Алис гэж амандаа бувтнан бүсгүйн царайг бодон мишээнэ.

1 comment: