1-р ном –
5р хэсэг / уулын чоно /
Аль
хэдийн өдөр дундаа оржээ. Учир нь Смит үд дунд болтол ухаангүй байсан. Одоо
харин уулын өөдөө өгсөх цаг болсон хүрхрээний дэргэд 2 өдөр болсон одоо дахиж
шид бүтээж чадахгүй яагаад гэвэл хүрэл түвшний 3-р зэргийн 2 шид эзэмшчихсэн
одоо 2-р зэрэгрүү орж байж л шинэ шид эзэмшинэ.
Тэгэхээр одоо уулын оргилд л хүрэх гол зорилго гэж
бодсоор смит цүнхээ үүрлээ. Хар чулуун хутгаа бүсэндээ зүүгээд уул өөд мацлаа
зам өгсүүр бөгөөд битүү мод болон ороонго ургамалаар бүтсэн тул өгсөх тусам
хэцүү болсоор байлаа. Нилээн хэдэн цаг алхасны эцэст арай хийж амарч болохоор
тэгш талбайтай газарт очлоо. Үүргэвчээ тайлаад хэсэг хөлөө амраав. Амьсгалаа
дараад орчин тойрноо ажиглаж байтал модны араас 2 цэнхэр нүд сүүмэлзэх шиг боллоо.
Смит бүсэн дэхь хутгаа аваад доош хэвтэн сайтар ажигллаа. Гэтэл нэгэн саарал
зүйл модон дотор хөдлөх шиг харагдана. Алгуурхнаар цүнхээ аваад болгоомжтой гэх
ч нь алхана. Гэнэт хадны араас саарал биет үсрэн Смит рүү дайрлаа. Смит амжиж
хутгаараа бие рүү нь хэд хэд бүлээд авлаа. Тэр амьтан Смитын дээрээс дараад
уналаа аль хэдийн үхжээ. Смит хурдан гэгч нь доороос нь мөлхөж гарч ирээд
хартал 1,5м орчим урт саарал чоно байна. Урьд нь асрамжинд байхдаа зарим ууланд
уулын саарал чоно байдаг талаар номноос уншиж байсан. Арайч энд байх гэч юу
билээ нээрээ саарал чоно үргэлж сүргээрээ амьдардаг шүү дээ бусад нь гээд
хартал модон дотор 4 -5 зэгэл саарал биет хөдлөх шиг болно. Смит алгуурхнаар
босоод усан манан гэж хэлээд орчин тойрноо битүү мананд хучаад хурдан гэгч нь
өөдөө гүйлээ гэвч араас амьтны хөлийн чимээнүүд дуулдана. Новш гэж ийм өтгөн
мананд намайг харах ёс байхгүйдээ гэж бодсоор хамаг чадлаараа өөдөө гүйнэ.
Гэнэт хөлнөөс нь нэг зүйл зүүгдээд авлаа учиргүй их өвдлөө хутгаа бариад эргээд
хартал нэг чоно хөлнөөс нь хазаад доош нь чирэх гэж оролдолоо хутгаараа толгойруу
нь хэд хэд бүлтэл гасалж гийнсаар буцаад
яваад өглөө. Энэ янзаараа хаашдаа баригдах юм байна. Гэж бодоод хажуу тал дахь
том модруу авирлаа нэлээн өндөрт гараад Смит үүсгэсэн манангаа арилгаллаа дараа
нь хөлөө эмчлээд доошоо хартал 8 чоно модон доор Смитрүү хараад хэвтэж байна. Тэдэн
дундаас нэг чоно нь нэлээн том юм барагцаагаар 3м орчим урт бөгөөд цав цагаан
өнгөтэй юм. Смит нэгэнт бууж чадахгүй болохоор эндээ шөнийг өнгөрөөе гэж
бодлоо. Одод тэнгэрт түгжээ. Бүтэн дугараг сар орчин тойрныг гийгүүлнэ. Амар амгалан
бөгөөд чимээгүй ноёлоно. Гэнэт цагаан чоно чангаар улиллаа бусад нь ч дагаад
улиллаа. Смит бодно. Эд ерөн явах шинж алга. Заавал намайг зооглох гээд байгаа
юм байхдаа би ч гэсэн өлсөж л байнаш дээ.
Одоо харин бага зэрэг унтах гээд үзье гээд нүдээ аньлаа хэр удасныг бүү
мэд нэг нүдээ нээтэл үүр хаяарч байна. Доош хартал нөгөө чононууд яг байдгаараа
хөлөө долоон Смитрүү харна. Ойрхон бололтой 6 метрийн цаана модон дундаас гал
харагдаж байна Смит чангаар туслаарай туслаарай гэж орилоно. Энэ бол амьд үлдэх
боломж гал байгаа бол хүн байгаа гэж бодлоо. Гэнэт галт бөмбөг нисэж ирээд
чононуудын голд дэлбэрлээ. Чоно нар байдаг чадлаараа гаслан тал тал тийш таран
зугтна. Гэнэт танил хоолой дуулдлаа. Би чамд хэлээ биздээ надгүй бол чи үхнээ
гэж нэг хүн инээд алдсаар гараад ирлээ. Смит Карлыг хараад өмнө нь ингэж
баярлана чинээ огт санаж байгаагүй харин одоо бол түүнийг үнсээд авсан ч багадах
юм шиг санагдана.Смит модноос буун тэр хоёр тэврэлдэн инээлдэнэ. Дараа нь тэр
хоёр ойр зуурын юм ярьж алахсаар Карлын түлсэн түүдэг дээр очлоо Карл цүнхнээсээ
хачиртай талх гарган Смитийг дайллаа
-Смит: чи чинь хаанаасаа ийм тансаг юм гаргаад ирвээ гэтэл Карл инээд алдан сургуулиас явахдаа гал тогооноос зээлсэн юм.
– Смит: чи яг зээлсэн үү гэтэл Карл тэгэлгүй яахуу дээ гэсээр бүүр ч ихээр инээд алдана. Тэр 2 нэлээн удаан ярилцаж инээлдэсний дараа ээлжилж амрахаар болов эхлээд Смит унтаад Карл харуул хийхээр тохиров. Смит нүдээ анин амарлаа тэр хэсэг ч болов байгальд гарснаасаа хойш анх удаа тайван амгалан амарлаа. Маргааш өглөө нь Смит тэр 2 ойр зуурын юмаа бэлдэж аваад уул өөд мацлаа. Смит хэсэг бодлогширч байснаа Карлаас чи хүн нисэж байхыг харсан уу гэж асуув Карл нөгөөл янзаараа инээд алдаад үгүй гэхдээ шидтэнгүүд гэгээнтэн түвшинд хүрэхээрээ нисдэг гэж уншиж байсан. Гэхдээ харамсалтай нь найз минь чи хэзээ ч нисэж сурахгүй гэхэд
- Смит: яагаад би гэгээнтэн зэрэглэлд хүрч чадахгүй гэж үү гэхэд
-Смит: чи чинь хаанаасаа ийм тансаг юм гаргаад ирвээ гэтэл Карл инээд алдан сургуулиас явахдаа гал тогооноос зээлсэн юм.
– Смит: чи яг зээлсэн үү гэтэл Карл тэгэлгүй яахуу дээ гэсээр бүүр ч ихээр инээд алдана. Тэр 2 нэлээн удаан ярилцаж инээлдэсний дараа ээлжилж амрахаар болов эхлээд Смит унтаад Карл харуул хийхээр тохиров. Смит нүдээ анин амарлаа тэр хэсэг ч болов байгальд гарснаасаа хойш анх удаа тайван амгалан амарлаа. Маргааш өглөө нь Смит тэр 2 ойр зуурын юмаа бэлдэж аваад уул өөд мацлаа. Смит хэсэг бодлогширч байснаа Карлаас чи хүн нисэж байхыг харсан уу гэж асуув Карл нөгөөл янзаараа инээд алдаад үгүй гэхдээ шидтэнгүүд гэгээнтэн түвшинд хүрэхээрээ нисдэг гэж уншиж байсан. Гэхдээ харамсалтай нь найз минь чи хэзээ ч нисэж сурахгүй гэхэд
- Смит: яагаад би гэгээнтэн зэрэглэлд хүрч чадахгүй гэж үү гэхэд
-
- Карл: найз минь ойлгоорой чи шидийн 4-н төрлийг мэднэ.
Тэр дундаа усны төрөл бол хамгийн сул дорой нь жишээ нь: би галын шидтэн
гэгээнтэн болвол галыг чөлөөтэй бүх биенээсээ гаргаж чаддаг болоод хөл
гарнаасаа гал гарган тийрэлт өгөн нисэж чаддаг болно. Салхиний шид бол салхийг
чөлөөтэй удирдан агаар дээр хөвөж нисдэг усанд бол тийм зүйл байдаггүй усны
гэгээнтэн хэзээж нисэж чадахгүй гэхдээ усанд өөрийн гэсэн давуу тал байдаг тэр
нь гайхамшигт эмчилгээ ийм л байна. Найз минь гэхдээ бид харц ард хэзээ ч
гэгээнтэн болоо билээ гэсээр Смитийн мөрөн дээр зөөлөн алгадлаа.
Смитэд үнэндээ нисэх талаар нээх гомдсонгүй учир нь тэр
амьдралдаа тэр байтугайл азгүй байж үзсэн. Харин түүнд Алис л сонирхолтой
байлаа.
-
-Смит: найзаа яаж
зэрэг ахидаг юм бэ ингэхэд чи 2 дахь
шидээ бүтээсэн үү гэхэд
Карл учиргүй инээснээ зэрэг ахихын тулд чи усны төлөвтөө
ойр байж ойлголтоо сайжруулан шидийн энергээ нэмэгдүүлэх хэрэгтэй тэр бол бүх
зүйл шидийн энерги хангалттай түвшинд хүрвэл чи зэрэг ахина жишээ нь: чи одоогийн түвшинээр 3-4 шид ашиглаад шидийн
хоосрол болно. Амь насанд хүртэл аюултай харин миний 2дахь шид гэснээ Карл
урвайсан царай гарган олигтой юм болоогүй гээд дуугаа хураав.
-
-Смит: за найз минь 2 дахь шидээ үзүүлээч би ч гэсэн чамд
үзүүлье.
Карл инээвхийлсэнээ чи хүнд хэлж болохгүй мөн инээж
болохгүй шүү би уг нь сайхан шид бодож олсон юм. Луугийн амьсгал гэж нэрлэсэн
даанч шидийн энерги хангалтай байхгүй учир олигтой юм болоогүй юм. Гол нь чи
инээвээ гэснээ луугийн амьсгал гээд уртаар амьсгаа аваад үлээлээ амнаас гарсан
амьсгал нь гал болон хувирч байлаа. Гэхдээ сайндаа л 10см орчим л урт гал
амнаас нь харагдана яг л нэг дэнлүүний гал шиг Смит инээдээ барьж чадсангүй яг
татаж унах шахан инээнэ. Луугийн амьсгал биш зуухны амьсгал болчихож гээд л хэт
их инээснээсээ болоод газарт өнхөрч байлаа. Карл учиргүй нүүр нь улайснаа за за
мэдэж байна. Чи гол нь хүнд хэлж болохгүй шүү эндээ буудлая орой болчихож гээд
ууртай нь аргагүй цүнхээ тайлан газар шидлээ. Тэгээд ойр орчмоосоо мод
цуглуулаад гал түлэхэд бэлдлээ. Смит сурснаараа 2 мод аваад хооронд нь үрж
байтал Карл харчихаад галын шидтэнтэй байж ингэж доошоо орохгүй гээд модруугаа
луугийн амьсгал гэж үлээн галаа асаана. Смит харин зуухны амьсгал гээч гэсээр
дотроо инээнэ.
No comments:
Post a Comment