1-р ном – 6р хэсэг / зэрэг
ахисан нь /
Смит Карл хоёрт энэ ууланд хэд хоног амьдрах
асуудалгүй байлаа. Дайралт болон эмчилгээний шидтэй учир ямар ч хүнд зүйлээс
амархан мултарч байлаа. Ууланд ирсэнээс хойш 6 дахь хоногийн орой Смит Карл
хоёр уулын орой дээр гарч ирлээ бусад нь ч гэсэн иржээ. Бүгд нийлээд болсон зүйлсээ ам уралдан
ярилцана. Орой болсон учир бүгд унтаж амарлаа өглөө нар мандахтай зэрэгцэн
бүргэдийн дуу соносогдоно. Карл босоод хартал Бээр пегасусуудаа дагуулан ирж
байна. Бүгд баярлан хөөрнө.
-Бээр: баяр хүргье та бүхэн эхний шалгуураа амжилттай
давлаа одоо бүгд буцаад сургуульдаа очно гэсээр бүгд пегасус дээрээ сууцгаан
ирсэн замаараа буцлаа.
Сургууль дээр очсон эхний өдөр хичээл оролгүй бүгд
амарлаа харин маргааш өглөө нь Смит дүрэмт хувцасаа өмсөн хичээлийн танхимдаа
ирлээ. Удалгүй Карл ч ороод ирлээ бүгд цуглажээ. Бээр гаднаас орж ирэн бүгд
хичээлдээ орлоо.
-Бээр: та бүхнийг 2 дахь шидээ эзэмшсэн гэж найдая одоо
харин шинэ зэрэгт хүрэх та нарын зорилго. Мөн зарлалын чанартай зүйл хэлэхэд
хагас жилийн сүүлээр та бүхэн шалгаруултанд орно. Нэгдүгээр байр эзэлсэн сурагч
сургуулийн тэтгэлэг авах болно сард 3 мөнгөн зоос
Гэж хэлэхэд бүгд зэрэг орилолдон хөөрнө. Би би авна
гэсээр бүх сурагчид хөөрч байлаа.
-Бээр: гэхдээ та 6 дээр мөн элит ангийн 4 сурагч мөн
бусад 3н салбар сургуулиудаас ирсэн бүх сурагчид оролцоно. Бид дайчидын
захиргааны сургууль бусад нь ч мөн ижил тэхээр нэг сургууль 10 сурагчтай байгаа
нийт 40 гаруй сурагчид уралдана гэсэн үг мэдээж түрүүлж чадвал уралдааны
шагналч том зүйл байгаа.
Бүгд чимээгүй боллоо. Саяхан л би би гэж орилж байсан
нөхдүүд одоо чимээгүй доошоо шал ширтэнэ.
-Карл: тэхээр чинь бид яаж түрүүлэх юм. Шаал дэмий
баярлуулан гомдоох юм.
-Бээр: гэхдээ та нар шамтарч болохгүй. Дан ганц шагнал
гэлтгүй урамшуулалууд ч олон байгаа. Одоо
харин сургуулийн зоорь орж зэрэг ахих ойлголтоо нэмэгдүүлэх бэлтгэл хийнэ араас
гээд ангиас гараад явлаа
Бүгд л араас нь дагана сургуулийн
хаалганы хажууд доошоо газарлуу орсон шат байх ба доошоо явах тусам харанхуй
бөгөөд чийг үнэртэнэ. Удалгүй Бээр төмөр хаалганы урд ирэн онгойлгосноо дотор
талд нь бамбар асаалаа. Бүгд гайхшран харна. Гэрэл тусан орчин тойрныг гэрэлтүүлэхэд
нэлээн томхон зоорь харагдана. Гол гайхамшиг нь нэг буланд бяцхан горхи урсаж
байхад нөгөө талд халуун цогшсон нурам байна эсрэг буланд нь агаар нэвт оруулах
урсгал үүсгэхийн тулд нүхэлж газрын гадаргатай нэвт харьцсан агааржуулалт байх
бол сүүлийн буланд янз бүрийн тогтоцтой чулуугаар хийсэн агуй байна.
-Бээр: энэ бол та нарын бэлтгэл хийх газар бид шидэт
дайчид гэдгийг мартаж болохгүй тийм учир өглөөд энд ирж бэлтгэл хийгээд үлдсэн
хагаст нь биеийн хүчээ сайжруулахын тулд арын уулруу оройд нь гараад буцаж бууж
бай хэн нэгэн чинь хүрэл түвшний 2-зэрэгт орсон гэдэгтээ итгэлтэй бол над дээр
ирээд бэлтгэлээ дуусгаж болно бусад нөхцөлд өдөр болгон ижилхэн байх болно.
Одоо хичээцгээ гэсээр урьдын адил гараад явлаа.
Смит горхи урсаж байгаа буланд очин
замилан суугаад шидын энерги хуримтлуулах гэж хичээнэ бүгд л өөр өөрийн
хэрэгцээт газраа очин байдлыг мэдэрч байлаа. Энэ янзаар олон өдөр өнгөрлөө Смит
өглөөд нь бэлтгэл хийнэ өдөрт нь ууланд авирна эхэндээ уулын замд амьсгаадаж
ядардаг байсан бол сүүлдээ ядах юмгүй ууланд авирна. Гэвч зэрэг ахисангүй 1сар, 2сар өнгөрлөө ихэнх сурагч нар зэрэг
ахилаа. Өглөөд бэлтгэлийн зооринд Карл Смит өөр нэг газрын шидтэн сурагчаас өөр
сурагч үзэгдэхээ байлаа. Смит ойлголтоо сайжруулан дараана бүтээх шидээ бодно
яаж ч бодсон заавал дайралтын шид байх ёстой зүгээр л бусдын ижил усан бөмбөг
байх уу эсвэл ойлголтон дээрээ тулгуурлан шинэ шид бүтээхүү Смит шийдэж
чадахгүй л байлаа. Гэнэт Карл дуу алдан уурлаж босож ирээд новш гэж хэрвээ бид
баян юм уу язгууртан байсан бол ингэж зовохгүй байхгүй юу
-Смит: баян байсан бол яана гэж яалгаа байгаа юм уу
-Карл: байлгүй яах вэ би баян байсан бол шууд л улаан
голт цэцэг худалдаж аваад биедээ шингээн зэрэг ахих байсан юм. Даанч хэтэрхий
үнэтэй 1ширхэг нь 1000 мөнгөн зоос хэр баргийн язгууртан ч авч чадахгүй гээд
Карл санаа алдлаа
Смит гэнэт Алисын өгсөн цэцгийг
саналаа тэгээд Карлаас тэр цэцэг чинь ямаршуу хэлбэр дүрстэй юм гэхэд
-Карл: 2 ширхэг цэнхэр дэлбээтэй голдоо улаан өнгийн
цэцэг байдаг маш ховор эд хэрвээ боловсруулан шингээж чадвал эхний хэдэн
түвшинд шуудал зэрэг ахидаг харин бидэн шиг хүмүүс зэрэг ахих гэж ахиад хэдэн
сар болох биз гэсээр Карл санаа алдлаа
Смит итгэж өгөхгүй байлаа юу ч
болсон туршиж үзэх ёстой гэж бодлоо. Өдөр дунд С мит уулруу авирч байхдаа хүн
харж чадхааргүй хэсэг бутны ард ороод цэцгийг
гаргаж ирээд харлаа. Өнгө зүсээ алдаагүй яг л шинэхэн тасадсан цэцэг шиг
харагдаж байлаа. Смит цэцгийг гаран дээрээ тавиад төвлөрлөө эхлээд бүх л биеэр
нь ус гүйх шиг санагдлаа Гэнэт салхи мэдэрч эхэллээ. Хүйтэн бөгөөд чихүүн салхи
мэдрэгдэнэ зүрх сэтгэл нь хөлдөх шиг л боллоо гэнэт алган дээр байсан цэцэг
хөлдөж эхэлсэнээ бутарч унан ус болон хайлаад гарлуу нэвтрэн орлоо. Смитын бие шинэ хүч мэдрэнэ. Бүхнийг хийж
чадах мэт бүх л зүйлийг мэдэрч буй мэт орчин тойрны 10-ад метр доторх ус болон
горхины урсгалыг тэр бүү хэл агаарт байгаа чийгшилийгч мэдэрч байлаа Смит
учиргүй их баярлан уул уруудан гүйнэ. Нээх удалгүй сургууль харагдлаа хамгийн
түрүүнд зоорь луу гүйж ороод Карл руу харлаа Карл ч гэсэн баярласан харагдана
тэр 2 бие биенээ тэврэн авснаа зэрэг шахуу “би зэрэг ахисан” тэгсэнээ
инээлдэж эхэллээ.
No comments:
Post a Comment