Wednesday, May 8, 2019

ХАРАНХУЙН БАРЛАГ /ӨШӨӨГӨӨ АВСАН НЬ/ 1-16


1-р ном 16-р хэсэг /өшөөгөө авсан нь/
1-р салбар сургуулийнхан цэнгэлдэхэд ирлээ. Бусад сургууль бүгд ирсэн байна. Смит Бэт хоёр тусгай суудалдаа суулаа тэр хоёртой цуг нийт 10 сурагч байна. Бусад нь аль хэдийн үзэгчидийн суудалд шилжжээ. Зарлагч чангаар орилон өнөөдөр арван сурагч маань хоорондоо тулалдах болно.
Гэхдээ тулаан энгийн хэлбэрээр явагдахгүй энэ уулын ойд таван ширхэг очир таяг нуусан байгаа тэд түүнийг олж урд харагдаж буй талбайн голд хатгасан сурагчид шилдэг 5д шалгарна. Тэмцээнийг бид тусгай болороор үзэх болно гэхэд газраас чулуун багана өргөгдөн гарч ирлээ. Баганын дээр атгасан гараас арай томхон болор эргэлдэж харагдана. Гэнэт гэрэл гялс хийн 4 талаараа тэгш дөрвөлжин усан хана үүслээ усан хананд дүрс үзэгдэх ба ой мод хад чулуу харагдана. Энэ бол уулан дундах байгалийг харуулж байлаа. Смит босож зогсоод гайхширан харна. Урьд нь хэзээ ч ийм зүйл харж байгаагүй тул гайхширсанаасаа болоод юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байлаа. Энэ үнэхээр гайхалтай байгаа биз гэж Бэт инээн дуугарлаа. Бүх сурагчидад газрын зураг тараах болно. Энэ ууланд дан ганц занга гэлтгүй зэрлэг амьтадыг ч тараасан байгаа мэдээж тэднээс амьд үлдээд зогсохгүй хоорондоо ч гэсэн өрсөлдөх хэрэгтэй болно. Учир нь нийт арван сурагч байгаа бол очир таяг тав байгаа гэж цэнгэлдэх цуурайтуулан зарлана. Дэвжээн дээр хайрцаганд арван ширхэг газрын зураг харагдана. За бүгд бэлэн үү эхэл гэж орилолоо. Бүх сурагчид дэвжээрүү гүйн зураг аван хаалгаруу гүйж эхэллээ. Бэт Смит хоёр ч зурагаа аван гүйнэ. Цэнгэлдэхийн хаалгаар гүйж гаран уулын доош уруудлаа. Бэт Смит хоёр  доош уруудахад модод өтгөрч хад чулуу үзэгдэнэ. Эхлээд энд нуугдая гэж Бэт томхон хадны ар талруу заав Смит ч толгой дохиод хадны ард орон суулаа. Бэт  зургаа гаргаж ирсэнээ. Чи ч гэсэн зурагаа гаргаад ир харьцуулж үзье гэв Смит тэр хоёр зургаа харьцуулан хархад 5н таягны байршил тэмдэглэсэн нь ижил боловч бас занга болон шидэт амьтадыг тэмдэглэсэн нь өөр өөр байлаа. Амьтад болон занга нь үнэн эсэх нь мэдэгдэх юм алга тэхээр хоёулаа хоёр зурган дээрх зангуудыг нийлүүлээд аль болох аюулгүй замаар явъя харин хамгийн ойр байгаа болор таягийг тойроод хамгийн хол байгаа таягруу явъя чи бид хоёрт хоёр  таяг хэрэг болно тэгж байж дараачийн шатанд тэнцэнэ гэж хэллээ. Бэт ч толгой дохин газрын зурагт тэмдэглэл хийлээ. Хад чулуу нь хурц ирмэгтэй бай моднууд ньч их өтгөн байна. Тэр хоёр уул уруудан гүйнэ эхний таягны харалдаа очоод Смит чимээгүй гэсээр холуурхан тойрлоо. Гэнэт тэсрэх дуу дуулдан модны дундаас утаа суунаглана. Смит эргэж хархад эхний таягны тэмдэглэсэн газраас гарч байгаа харагдана. Удалгүй хүмүүсийн орилолдох дууч сонсогдоно. Би хэлээ биздээ эхний хэсэг дээр бүгд ирнэ гэж тэднийг завгүй байх хооронд хоёулаа сүүлээс нь хамах болно хэмээн Смит инээнэ. Бэтд Смит нэг л өөр болцон юм шиг санагдана. Урьд нь цайлган сэтгэлтэй харагддаг байсан бол одоо хашир суусан хөгшин хүн шиг санагдана. Гэхдээ л Смит бол Смит шдээ хэмээн бодлоо. Тэр хоёр уулын зүг уруудсаар хамгийн доод талд тэмдэглэсэн таягны ойролцоо ирсэнээ чимээ гаргалгүй зөөлхөнөөр алхасаар ойртлоо. Битүү мод байх тул үзэгдэх зүйл ховор байлаа. Бага зэрэг урагшилахын тулд Смит бүснээс хутга гаргаж ирээд мөчрүүдийг таслан явна. Удалгүй аврага том хад харагдлаа хадан дээрээс хүрхрээ урсана . хүрхрээний яг хажууд хаданд зоолттой таяг харагдлаа. Таягны толгойд болор бөмбөг харагдана. Бэт босох гэтэл Смит гарнаас нь татсанаа ийм амархан байх ёсгүй өшөө илүү ажиглая хэмээн шивнэн хэллээ. Удалгүй таягны ард нэг зүйл сүүтэгнэн хөдлөх шиг болоход Смит анхааралтай ажиглалаа. Улаан судалтай чоно байна. Унтаж байгаа бололтой огт хөдлөхгүй хэвтэнэ. Смит: би манангаа хэрэглээд үзэгдэлгүйгээр таягийг авъя гэв. Бэт толгой сэгсэрээд чонын төрлийн амьтадын үнэрлэх чадвар өндөр хэдий харагдахгүй байж болох ч чамайг ойртох үед үнэрээр чинь дор нь бариад авна. Смит хар хадат ууланд манан дунд зугтаж байхад чононууд яагаад тэрийг хөөгөөд байсныг сая ойлголоо. Тэрнийн оронд би чимээ гарган анхаарлыг нь татая тэр хооронд чи араас нь дайраад ал гэж Бэт шивнэлээ. Смит толгой дохив Бэт алгуурханаар босон чонын байгаа газарыг тойрсоноо. Галт бөмбөгөө чоно руу илгээлээ. Бөмбөг чоныг онох үед чоно юу ч болоогүй мэт босон Бэтрүү час улаан нүдээр ширтэн архирлаа. Энэ үед смит араас нь босон дайрхаар бэлдлээ гэнэт Бэт чангаар болгоомжтой энэ галт чоно байна хэмээн орилоод усан бөмбөгөөр чоно луу буудлаа усан бөмбөг чонын урд тэсэрсэн боловч ямар нөлөө үзүүлсэнгүй чоно үсрэн Бэтрүү дайрлаа гэнэт араас нь исгэрсэн хавирган саран хэлбэртэй усан сэлэм чоныг хоёр хэсэгт тас татан хаялаа. Хаа сайгүй цус нь үсрэнэ. Бэт балмагдсан байдлаар босож ирсэнээ би чамайг гайхалтай гэж хэллүү хэмээн Смитрүү харсанаа галан чононы арьс нь маш бат бөх байдаг гэтэл чи эхний дайралтаал устгачих юм чиний энэ шиднүүд арай л гаж юмаа гэв. Смит таягийг сугалж аваад тэр яах вэ одоо хоёр дахь таягруугаа явъя гээд таягаа Бэтрүү шидэв. Бэт таягийг барьж хархад толгой дээрх болор нь яг цэнгэлдэх дотор дүрс цацаж байсан болортой ижил харагдана. Иш нь харин нилээн богино ба 1 метр хүрэхээргүй байлаа. Смит тэр хоёр таягийг авсанаа дараачийн таягруу явлаа. Тэмдэглэсэн газрын ойролцоо ирэхэд хүний хашгирах дуу дуулдана. Газарт хэвтэх шахан ойртож очоод харлаа. Дөрвөн хүн харагдана. Анхааралтай харвал нэг залуу нь газарт цустай холилдсон хэвтэж байна. Үлдсэн 3н залуу нь инээд алдан юм ярилцаж байна гарт нь хоёр ч таяг харагдана. Бэт: гурвуулаа байна. Бид хоёр яагаад ч барахгүй буцая хэмээн Смитээс татлаа. Гэнэт Смит босож зогсоод би чамайг удаан хайлаа энд ингэж уулзах гэж чангаар хэлэхэд Бэтийн зүрх золтой л зогсчихсонгүй. Яагаад гэсээр Бэт босож харахдаа учрыг нь ойлголоо тэр гурвын гол дахь залуу нь Дигийн гарыг тастсан залуу байна. Тэр гурав гуравуулаа 2-р салбар сургуулийн сурагчид байлаа. Смит ойртон очсоноо Би Личтэй л тооцоо бодно та хоёр үхэхийг хүсэхгүй бол явцгаа хэмээн орилолоо. Лич нөгөө хоёр залууруугаа харсанаа зэрэг инээлдэлээ. Чамайг хүчтэй гэдгийг чинь харсан гэхдээ 3-ын эсрэг хоёр юу хийж чадна гэж инээд алдана. Смитын нүд улаанаар эргэлдэнэ.  Гэнэт хөлөн доор нь агаар эргэлдэж байснаа орчин тойронд нэлэнхүйдээ хүйтэн болсон мэт боллоо. Бэт Смитыг хэзээч ийм болж байхыг хараагүй Смит урагш алхан нөгөө гуравлуу чиглэлээ. Хамгийн сонирхолтой нь Смитын гишгэсэн газрынх нь ойр орчмын өвс ягл хөлдөж буй мэт бутран унана энэ бүхнийг Бэт гайхширан харж зогсоно гэнэт хүйтэн салхи үлээх шиг болоход Бэтийн зүрх хөлдөх шиг л санагдлаа. Хэн нэг нь чангаар ориллоо. Бэт харцаа дээшлүүлэхэд Личийн баруун гар тасран унажээ. Тэгээд болоогүй ард нь байсан том хад ч хоёр хэсэг хуваагдсан харагдана хэн ч юу болсоныг анзаарч чадсангүй гагцхүү Лич тасарсан гараа барин орилоно. Смитын нүүр болон цээжин хэсэг нь битүү цус болсон харагдана.  Үхэхийг хүсээгүй бол эндээс зайлцгаа хэмээн орилолоо. Өнөөх хоёр залуу юу ч дуугарч зүрхлэлгүй хойш ухрана. Тэдний нүдэнд айдас л харагдана. Гэнэт Бэт: хүлээ та хоёр таягаа үлдээ гэв. Нэг залуу нь таньд нэг таяг байна шүү дээ бид ядаж нэг таягийг нь үлдээж болох уу гэхэд Смит муухай харлаа тэр хоёр сандарсанаа. Хоёр таягаа хурдан гэгч шидээд алга болж өгөв. Лич тасарсан гараа барин орилон хэвтэнэ жихүүн салхи хүйтнээр үлээсээр.

No comments:

Post a Comment