Tuesday, May 7, 2019

ХАРАНХУЙН БАРЛАГ /ЦАЙНЫ ГАЗАР/ 1-15


1-р ном 15-р хэсэг /цайны газар/
-Смитийг нүдээ нээхэд эмнэлэгийн орчин угтлаа. Ахиад эмнэлэгт ирчихэж гээд орчин тойрноо хархад хөлөн талд нь Карл суугаагаараа унтаж байна. –Смит Карл Карл гэж дуудахад Карл нүдээ нухан сэрсэнээ Смитийг тэврэн авлаа чи үнэхээр гайхалтай гэдгээ мэдэх үү хэмээн уулга алдана. 
–Смит: тулаан яасан бэ    Карл: чи ялсан гэхдээ манай сургуулиас Бэт та хоёр л тэнцсэн бусад нь ялагдсан. Маргааш сүүлийн шатны тулаан болно.  Тэхээр одоо тайван унтаж амраад маргааш эрч хүчтэй байх хэрэгтэй шүү чамд зориулаад хоёр мөнгөн зоос халаасанд чинь хийчихсэн өглөө ирэхдээ хоол авч идээрээ гэсээр Карл эмнэлэгийн өрөөнөөс гараад явлаа. Цонхоор хархад гадаа харанхуй байна. Гар хөлнийх нь шарх эдгэжээ.  Смит нүдээ аниад тулааны талаар бодно. Аз болж усан сэлэмийг шинэ түвшинд гаргаж чадлаа үгүй бол тулаан хэрхэн дуусах байсныг мэдэхгүй . өглөө эрт Смит эмнэлэгээс гарлаа. Тулааны талбарлуу явахын өмнө. Ойролцоох цайны газарт орж  цай захиалалаа. Цайны газрын орчин тийм ч таатай бус  хэдэн модон ширээ түүнийг тойруулан модон сандалууд тавьжээ. Энгийн нэгэн буурчийн газар ба хоол цайны үнэ ч хямд юм. Дотор нэг ч хүн алга. Смит ганцаар ширээнд сууна арга ч үгүй биз ийм эрт хэн байх билээ. Удалгүй цаад талын гал тогооноос цэвэрхэн царайтай 18 орчим насны бүсгүй гарч ирлээ хувцас нь нэлээн муу боловч давгүй царайлаг юм. Тэр бүсгүй Смитын ширээнд ирээд эрхэмээ та юу захиалах уу гэж асууна. Смит хайрсан бин аяга цай авлаа. Нэг мөнгөн зоосонд таарсан зүйл. Удалгүй цай ч ирлээ. Смит цайгаа уун орчныг харан сэтгэлээ амраана. Хаалга хүчтэй онгойн гурван  залуу ороод ирлээ голын залуу нь гоёмсог өнгийн торгоор хийсэн дээл өмсчээ. Харин арын хоёр залуу ижил өнгийн хар дээл өмсжээ. Залуучууд урдах сандалаа хүчтэй өшиглөн холдуулсаар мухрын ширээн дээр очиж суулаа. Үйлчлэгчээ 3 аяга цай хэмээн орилолоо. Бүсгүй хурдан гүйж ирээд уучлаарай эрхэмээ өнөөдөр манайх үйлчлүүлэгчтэй байгаа тул та өнөөдөр явж болох уу би заавал өрөө төлөх болно. Хэмээн бөхөлзөнө.  Арын хоёр залуугын нэг нь чи үнэхээр ингэж зовж байхаар манай ноёнтонтой гэрэлчихээч манай ноёнтон хот дотороо л нэр хүндтэй чамд сайн хандах нь тодорхой гээд уруулаа жуумалзуулан инээнэ бүсгүй харцаа доошлуулан үгүй ээ эрхэмээ танд аль хэдийн хоёр үзэсгэлэнтэй  эхнэр байгаа биздээ хэмээн аяархан хэлнэ. Тансаг хувцастай залуу аягтай цайгаа аван хана руу чулуудаад чангаар орилон танай эцэг чинь хэрээ мэдэхгүй байж манайхаас мөнгө зээлсэн өрөөч төлж чадаагүй байж энэ хорвоог орхисон. Нэгэнт нас барсан юм чинь чи өрийг нь төлөх ёстой биздээ гэснээ бүсгүйг алгадаад авлаа. Бүсгүйн хацрыг даган нулимс урсана.  Смит хажуу ширээнээс чимээгүй байдлыг ажиглан сууна. Өнчин байхын зовлонг Смит ясандаа тултал мэддэг гэвч хүний хэрэгт шууд оролцох нь сайн зүйл дагуулдаггүйг ч бас мэднэ. Гэнэт нөгөө залуу бүсгүйн гараас атган авсанаа. Хэрвээ чи надаа бие өгчих юм бол өрний чинь хагасыг төлсөнд тооцоё харин үлдсэн хагасд нь танай энэ буурчын газрыг авч болох юм чамд таалагдаж байгаа биздээ хэмээн хацрыг нь илж байснаа хувцасыг нь хуу татан урлаа бүсгүй чангаар орилон гараараа биеэ халхалан сууна. Хоёр дагалдагчын нэг нь Смитрүү харсанаа эндээс зайл дуугай байвал аминд чинь өлзийтэй шүү хэмээн гараараа зангалаа Смит аажуухан босоод ширээн дээр нэг мөнгөн зоос гаргаж тавьсанаа хаалгаруу алхлаа. Бүсгүй Смитрүү харан туслаарай хэмээн шивнэнэ. Тансаг залуу хэрээ мэдэхгүй байж хүнээс тусламж гуйна гэнээ гэсээр нөгөө гараа далайн алгадахаар зэхлээ  Смит гэнэт залуугын гарнаас атгаад авлаа. Араас нь хоёр туслах Смитрүү зэрэг дайрлаа Смит өрөөсөн гараараа тэр хоёрыг цохиод унагалаа. Чи намайг хэн гэдгийн мэдэх үү гэсээр өнөөх тансаг хувцастай залуу ихэмсэг харсанаа. Би бол энэ хотын захирагчын хүү Гон миний зөвшөөрөлгүй энэ хотоос хэн ч амьд гарч чадахгүй  хэрвээ амьд үлдмээр бол өвдөг сөхрөөд өршөөл гуй би чамайг уучилж магадгүй юм. Гэсээр ихэмсэгээр хуруугаараа шалруу заалаа Смит нэг гараараа Гонг цохин унагалаа. Гон газар эвхэрэн хэвтэнэ. Хоёр дагуул нь босож ирэн чи үхсэн наанаа хүлээж байгаараа гэснээ Гонг хоёр талаас нь мөрлөн өргөсөөр гарч явлаа. Смит гадуур хүрэмээ тайлан Бүсгүйд нөмрүүлэнэ. Бүсгүй учиргүй их уйлсанаа эрхэмээ та одоо зугтахгүй бол Гон их өш сандаг хүн одоо хүмүүсээ дагуулаад ирнэ та зугт хэмээн Смитээс гуйна. Смит босож ирээд цонхоор харсанаа та надаа санаа зоволтгүй би шидтэн дайчин тэд намайг яаж ч чадахгүй бүү санаа зов. Үгүй та ойлгохгүй байна энэ хотын харуулууд их чанга Гонд мөнгөн түвшний хоёрч шидтэн би тэд Гоны өмнөөс бүх муу муухай ажлыг нь хийдэг таныг алах бол тэдэнд юу ч биш та бушуухан зугт гэснээ уйлж эхэллээ. Смит аягтай цай авчран бүсгүйд өгөн сандал дээр суулгаад тайвшруулан аргадаад надад юу болсоныг яриач магадгүй би тусалж чадах ч юм билүү гэв. Бүсгүй нулимсаа арчин болсон явдлыг ярьлаа. бүсгүйг Аяша гэдэг ба анх бүсгүй аавтайгаа энэ хотод нүүж ирсэн бөгөөд энэ мухлагийг худалдан авч буурчын газар ажиллуулах болж удалгүй Гон ирж мухлагт нь тогтмол үйлчлүүлэх болсон ба аавд нь энэ мухлагаа томруулах хэрэгтэй удахгүй ойролцоох ууланд шидэт сурагчидын шалгаруулалтын тэмцээн болох учир их ашиг олох үүд нээгдэнэ гэж ятгах болж аав нь хэсэг эргэлзэж байснаа. Гоны үгэнд орон буурчын газраа томруулан цайны мухлагтай болгохоор болж харин мөнгө хэрэгтэй болох тэр үед Гон аавд нь сайхан сэтгэл гарган 300 мөнгөн зоос зээлж  Аав нь мухлагаа томруулж үйл ажиллагаа сайн явагдаж байтал сарын дараа Гон иргэж ирээд гэнэт мөнгөө нэхэжээ шууд өгөх мөнгө байхгүй тул хэсэг хүлээхийг гуйж гэвч Гонг хүлээсэн хоног болгоны тоогоор хүү авна гэж сүрдүүлжээ удалгүй өдөр бүр цайны газар нь ирж үймээн тарин хүмүүсийг хөөгөөд зогсохгүй өдрийн орлогийг нь дээрэмдэх болсон ба аавд нь гар хүрдэг байж хэрвээ өрөө дарахыг хүсвэл охинтойгоо гэрлүүлэхийг шаардана. Аав нь хэзээч зөвшөөрч байгаагүй учир нь Гон бол 2ч эхнэртэй ба үргэлж  цэнгээний газраар хэсүүчилдэг гэнэ. Удалгүй аав нь сэтгэлээр унан хэвтэрт орсоор нас баржээ. Смит бүх учрыг ойлгоод жуумалзан сууснаа чи яаг одоо хэдийн өртэй билээ гэж асуухад бүсгүй гунигласан харцаар хүүтэйгээ нийлээд 500н мөнгөн зоос гэв. Смит хэсэг чимээгүй сууснаа за би 2 хоногийн дараа танайд ирье тэхдээ чамайг авч явна. Тэгээд ондоон хотод очиж амьдрана биз гэснээ цайны газраас гарч явлаа. Смитын араас бүсгүй аврагч бурханг харж буй мэт нүдээр ширтэн   мөргөлөө. Смит гудамжаар өөрсдийн байралсан буудалруу алхана. Өмнөх амьдралаа эргэн санахад өнчин байснаас болж асрамжийн газрын хүүхдүүдийн хэд нь буруу замаар орон хичнээн охид баячууд, эрх мэдэлтнүүдийн зугаа болж байсан нь нүдэнд харагдах шиг боллоо. Буудалынхаа өмнө ирэхэд бүгд бэлэн болжээ. Бүргэдэн толгойтууд ирчихсэн сургуулийн захирал Эли бухимдангүй өнгөөр хаашаа алга болчихдог юм бэ эмнэлэгээс гарсан юм бол хэлэхгүй бид чамайг хайж хорвоог эргүүлэх шахлаа. Хурдан морд тэмцээн эхлэх нь байна. Чи манай гол найдвар гээд уурлангүй өнгөөр тушаалаа. Смит бүргэдэн толгойтондоо мордон салхи сөрөн уул өөд нислээ. Тэртээ доор хот дунд бүсгүйн цайны газар хэтэрхий жижиг харагдана.

1 comment: