Monday, May 6, 2019

ХАРАНХУЙН БАРЛАГ / ХАРЬЦАНГҮЙ ТУЛААН/ 1-14


1-р ном 14-р хэсэг /харьцангуй тулаан/
Үзэгчид бүгд шуугилдан орилолдоно. Эли сандран босож ирээд худлаа наад цом чинь алдаатай ажиллаж байна.  Хэзээ ч ийм ялгаатай хоёр түвшний  хүнийг хооронд нь сонгох ёсгүй гэж цэнгэлдэхд цуурайтуулан зарлалаа.
Шүүгч дундаас Алис босож ирээд галт цом хоёр өрсөлдөгчдийг ижил түвшний хүчтэй байхаар сонголт хийдэг хэдийгээр ганц хоёр зэргийн зөрөө байж болох ч бүхэл бүтэн түвшин алгасаж тохируулна гэж байхгүй. энэ ямар нэг асуудал гарсан бололтой цомыг шалга гэж чангаар үүрэг өглөө хоёр залуу тэргүүн суудлаас босоод цомд гараа наан мэдрэнэ. Бүх үзэгчид чимээгүй болон юу болохыг анхааралтай хүлээнэ. Хоёр залуу нилээн удсанаа шүүгчид рүү харан толгой сэгсэрлээ. Хурандаа Дейв босож чангаар бүгд чимээгүй галт цомд асуудал алга цом бол бүхний шийдэл нэгэнт цом сонгосон бол тулаан болох болно. Одоо тулааныг эхлүүл гэв. Эли ширээгээ хүчтэй цохин суудалдаа суулаа хажууд нь сууж байсан 2-р сургуулийн захирал -Кетрин: Ванг бол манай хамгийн шилдэг сурагч газрын овгийн салбар язгууртаны захирагчын угсаа залгамжлах хүү багаасаа шидээр бэлтгэл хийж хамгийн үнэт эрдэнэсийг хэрэглэдэг байсан маш хүчтэй сурагч харин танай сурагч маш онцгой юм. Ийм сурагчитай ижил хэмжээнд үнэлэгдэж байдаг. Гэхэд                                                                                      -Эли: манай сурагч бас  хоосонгүй шүү гээд хүчээр инээнэ. Смитыг гарах гэтэл Бэт гарнаас нь барьж аваад шууд бууж өг. Хэдий чи гоц суутан байсан ч нэг, хоёр зэргийг бол аргална бүхэл бүтэн түвшинг бол хэзээч чадахгүй харин Смитын нүдэнд цэнхэр гал дүрэлзэн би мэднээ. Тайван гэсээр талбай руу гарлаа. Эсрэг талаас нэг залуу гарч ирэн ёсоллоо. Бие нь яг л том чулуу мэт том бөгөөд булчинлаг юм. Баруун гартаа аврага том сүх барьжээ сүх нь хоёр талтай ба нэг тал нь гэрэл гялбасан хурц иртэй харин ар тал нь тэгш дөрвөлжин лантуу шиг харагдана. Алтлаг шаргал өнгийн бөгөөд тусгай материалаар хийсэн гэдгийг хэн ч харсан мэдэхээр байлаа. Зарлагч: эхэл гээд дохио дуугарлалаа. Ванг шууд сүхээ өргөн газарлуу үзүүртэй хэсгээр нь цохилоо Смитын доороос хурц үзүүртэй чулуун жаднууд харван гарлаа смит маш хурдан бултав. Ванг сүхнийхээ араар газарлуу дэлслээ гэнэт Смитын 2 талаас аврага хад урган гарч ирээд смитийг хавчин маш хурдан мөргөлдлөө смит амархан гэгч нь бултаж байлаа. Смит хурдан гэгч өндөрт үсэрлээ үүнтэй зэрэгцэн тулааны талбай битүү чулуун жадаар бүрхэгдлээ Смит агаар дээрээс усан сэлэм илгээн буух газараа тэслэн цэвэрлэж газардлаа. Үзэгчид шуугилдан орилолдоно. Смитэд газараар илгээсэн дайралтаас бултах амархан байна. Учир нь тулааны талбайг тэр чигт мэдэрч байсан юм. Ванг маш ихээр уурлан сүхээ газар тавиад чулуун сум гэж ориллоо бутарсан чулуунууд газраас хөөрөн харвасан сумнаас ч хурдан Смитийг чиглэн нислээ Смит биеэ хагас эргүүлэн бултсан боловч баруун гарыг нь хоёр ч чулуу нэвт сэгэлэн өнгөрлөө. Смитын баруун гарыг даган цус асгарна. Ванг цэнгэлдэх доргион инээнэ гэвч энэ инээд удсангүй Смитын гаран дээр ус эргэлдэн шарх нь эдгэж байлаа. Газараар ирсэн дайралтаас бултах Смитэд амархан боловч агаараар ирж буй дайралтаас бултах амаргүй байлаа. Энийг ч гэсэн Ванг ажигласан бололтой ахиад чулуун сумаа илгээлээ энэ удаа хэдхэн ширхэг чулуу биш  асар их чулуу байна. Смит бултах гэж оролдох ч үгүй зүгээр л зогсоно.                                                                                                                                             -Бэт: бууж өг Смит чи үхэх нь гэж орилоно.                                                                                  Чулуун сумнууд тулааны талбайг нэвт дайран үзэгчдийн суудлыг чиглэн нислээ. Номын сангийн захирал Волт суудлаасаа босоод аврага том усан хана босголоо чулуунууд усан хана руу харван орж дотор нь шавар болон ууслаа. Тулааны талбай дээр шороо манарна. Шороо аажмаар доош буухад Смит унаагүй зогсож байна. Биен дээр нь ус эргэлдэн эдгээнэ. гэхдээ зөвхөн амин эрхтэнүүдээ л эдгээнэ. Смит өөртөө тийм их энерги үлдээгүй гэдгээ сайн мэдэж байлаа. Гэнэт Смит усан сэлмээ илгээлээ Вангийг маш хурдтай усан сэлэм ирж мөргөнө. Ванг зогсож байсан газраасаа хойш шидэгдэн уналаа. Үзэгчид бүгд орилолдон шуугилдлаа. Гэвч Ванг дахин босоод ирлээ. Амнаас нь цус дуслана. Ванг гараа өргөөд чулуун сум гэж дахин орилоход Смит усан манан гэж орилолоо. Дэвжээг битүү манан бүрхлээ. Бүх хүмүүс шуугилдан гол язгууртан байна гэж орилолдоно. Зарим нэг учир мэдэх үзэгчид цусан шидтэн байна хэмээн нэмж орилно. Харин үзэгчидийн суудлаас номын сангийн захирал Волт суудлаасаа босон алга ташаад гайхалтай усны шид байна. гайхалтай гэсээр уулга алдана. Манан дотроос хэдэн ширхэг чулуу шунгинан гарч хашаа мөргөлөө. Манан дотор смит завилан суусан ба харин Вангийн хувьд тэр учираа олохгүй алхаа барин ойр орчимоо дэмийл савчина. Смит дотороо усан сэлэм, усан сэлэм гэсээр үглэнэ. Гэнэт тиймээ эсрэг хөдөлгөөн юм байна. Би усан сэлэм доторх усыг хоёр эсрэг чигт хөдөлгөж чадвал үзүүр нь маш хурц болох юм байна. Гээд нүдээ нээн ойр орчимоосоо ус цуглуулан сэлэм бүтээлээ гэхдээ энэ удаа усан сэлэм гарнаас нь биш смитийн урд нь бий болж байна. Хагас саран сэлэм доторх ус хоёр эсрэг чигт  хурдтайгаар эргэлдэнэ. Смит ийм болоод л усан сэлэм саран хэлбэртэй болдог юм байж гэснээ. Мэдрэхүйгээрээ ойр орчимоо шалгаж үзээд усан сэлмээ илгээлээ. Вангийн нүдэнд гэнэт ирчилсэн саран хэлбэртэй ус харагдлаа. хэтэрхий хурдан байсан тул бултах гэсэнгүй шууд л сүхээрээ хаалаа. Үзэгчид бүгд чимээгүй талбарыг ширтэнэ гэнэт манан арилахад бүгд нүдэндээ итгэсэнгүй Вангийн сүх тэг голоороо хоёр хэсэг хуваагджээ. Сүхнийхээ хажууд Ванг амьсгаадан  сууж байна. бие нь тэг голоороо зүсэгдсэн байна. цус асгарана. Харин талбайн голд Смит зогсоно. Цээжин хэсэг нь зүгээр боловч гар хөл нь хүн харахын аргагүй улаан нялга харагдана. Ванг би би ялагдалаа гэж хэлсэнээ ухаан алдан уналаа. Бүгд суудлаасаа босон орилолдож эхэллээ. Сургуулийн захирал Элигийн нүдэнд нулимс цийлэгнэж харагдана. Бэт суудлаасаа хамаг хурдаараа талбар луу гүйлээ. Смитийн нүд бүрэлзэнэ. Өмнө нь болсон зүйл ахин давтагдах шиг боллоо. Бие нь туйлдаа хүрчээ. Смит өвдөг сөхрөн уналаа. Чихэнд нь сайн байна. Сайн байна. Чи онцгой юм гэсэн хүний хоолой сонсогдоно. Үзэгчидийн суудлаас номын сангийн захирал Волт инээмсэглэл дүүрэн боссоноо дахиж уулзанаа Смит гэсээр хаалганы зүг алхана. Цэнгэлдэх цочироон   тулааны ялагч 1-р салбар сургуулийн шидтэн сурагч Смит гэж зарлагч орлиж байлаа. 

No comments:

Post a Comment