Monday, May 6, 2019

ХАРАНХУЙН БАРЛАГ /ТУЛААН/ 1-13


1-р ном 13-р хэсэг /тулаан/
Өглөө эрт бүгд тулааны талбайд цуглажээ. Карл жагсаалын хамгийн урд зогсоно. 1-р салбар сургуулиас нийт 7 сурагч тэнцжээ. Бэтийг оруулаад элит салааны 4н сурагч тэгээд Смит ,Карл, Диг байна. Бусад салбар сургууль бүрээс сурагчид тэнцсэн байлаа гэхдээ л  1-р салбараас хамгийн олон байлаа.
Смит үзэгчид рүү харахад урд эгнээнд нөгөө л газраа. Захирал Волт сууж байлаа. Шүүгчид сургуулийн захирлууд гээд бүгд суудалдаа суужээ. Зарлагч: чангаар энэ өглөөг та бүхэн тэсэн ядан хүлээсэн биздээ. Ингээд тулааныг эхлүүлж байна. Хорин сурагч маань оноолтоор хоорондоо тулалдах болно. Нэг сурагч нийт 2 тулаан хийнэ. Ялагдсан сурагч шууд хасагдах бөгөөд ялсан сурагч дараагийнхаа тулаандаа орно. Үүнээс шилдэг 5 сурагч шалгарна. Тулаанд ялах гурван арга байгаа. Эхнийх нь өрсөлдөгч нь бууж өгөх 2 дахь нь дэвжээнээс гаргах 3дахь бол үхэл гэсээр цэнгэлдэхийг цуурайтуулна. Смитэд үхэл гэдэг үг таалагдахгүй байгаа нь нүүрэн дээр нь ил харагдана. Зарлагч: бүх 20н сурагч энгэрийн тэмдгээ аван шүүгчдын урд дахь галан цомд хийнэ үү гэж ориллоо. Карлын араас 1-р салбар сургуулийн 7н сурагч жагсан гарснаа цомруу дөхлөө тэр цом 1м хэрийн өндөр бөгөөд алтлаг шаргал өнгөтэй дотор талаас нь гал бадарч байна эхлээд Карл тэмдэгээ хийлээ араас нь Смит очоод хүрэл далавчан тэмдгээ энгэрээсээ болгоомжтой авснаа галруу хийнэ. Бүх салбар сургуулийн сурагчид галруу тэмдэгээ ээлж дараалан хийлээ гал цэнхэр дөлөөр дүрэлзэн тэмдгүүдийг залгина. Сурагчдыг тусгай зассан суудалд суулгалаа. Бэт, Смит, Карл гурав дараалан сууна гэнэт галт цөм дүрэлзэн ассанаа 2 ширхэг тэмдгийг чулуудан гаргалаа зарлагч тэмдгийг авч харсанаа эхний тулаан 1-р салбар сургуулийн хүрэл түвшний 2-р зэргийн шидтэн сурагч Диг газрын шидтэн гэж ориллоо. Диг суудлаасаа босон тулааны талбайн зүг алхлаа. Зарлагч хоёр дахь тэмдгийг харснаа 2-р салбар сургуулийн хүрэл түвшний 1-р зэргийн шидтэн Лич салхины шидтэн гэж зараллаа. Хоёр тал тулааны талбарт гарч ирээд ёсоллоо дохио дуугаран тулаан эхлэнэ. Смит тэр хэдийн суудал тулааны талбарын хажууд тул тэр хоёрын яриа тод сонсогдоно. Эхлээд Диг  газарын хагарал гээд гараа газарт хүргэхэд тулааны талбарт хагарал үүсэн Личрүү зүгэллээ Лич агаарт үсрэн хажуу талруугаа өнхрөн бултаад салхин илд гээд ганц ширхэг  тунгалаг агаараар бүтсэн илд илгээнэ. Диг шавар хана босгон хамгааллаа. Лич бүснээсээ 10 гаруй жижиг хутга гарган дээш нь шидээд салхин удирдлага гэж шивнэхэд тэдгээр хутга агаар дээр хөвж байлаа. Бэт уулга алдан энэ үнэхээр сайн шид байна. Энэ залуу 1-р зэргийн шидтэн гэдэг нь мэдэгдэж байна хэмээн бусдруугаа харан хэлнэ. Тулааны талбар дээрх 10н хутга удирдлагатай юм шиг шавар ханыг тойрон нисээд Дигрүү харвалаа Диг хутганаас бултах боловч хутганууд буцан эргэж дайрна. Диг дахин шавар хана босгон хамгаалах боловч тэдгээр хутгыг түр саатуулахаас хэтрэхгүй байлаа. Харин эсрэг талд Лич тайван зогсоод хуруунуудаа хөдөлгөн хутгануудыг удирдан зогсоно. Бэт Смитрүү харан амьгүй биетийг нисгэн тулалдаж чадах хоёрхон шидийн төрөл байгаа салхи болон газрынх энэ залуу ингэж сайн удирдаж чадаж байгаа нь шидийн энергийг маш нарийн мэдэр ч чадаж байгааг илтгэж байгаа юм. –Смит: уурлангүй тэр яах вэ Дигийг дэмжих хэрэгтэй гэсээр суудлаасаа босон Диг Диг гэж орилоно.  Диг хутгануудаас арай хийн бултана гэнэт Дигийн гар тасран холоо гэгч нь шидэгдлээ. Лич Дигийн анхааралыг сарниулж байгаад араас нь салхин илдээ хэрэглэсэн байна. Диг чанга орилоно. Тасарсан хэсгээс нь цус олгойдон гоожно гэвч болоогүй байлаа. 10 гаран хутга агаараас исгэрэн ирсэнээ Дигийн цээжинд зоогдлоо. Диг ухаан алдан дэвжээн дээр уналаа.Смит уурласнаасаа болон суудлаасаа босон дэвжээ рүү гүйх гэтэл  гараас нь Бэт бариад авлаа.                                                                                                                                   –Смит: яагаад, намайг явуул тэр новш тулаан шийдэгдсэн гэдгийг мэдсээр байж санаатай хийлээ.                                                                                                                                                       – Бэт: тайвшир Смит чи бидэнд бүгдэнд маань ийм зүйл тохиолдож болно. Чи дүрмийг санаж байгаа биздээ. Нэгт бууж өгөх хоёрт дэвжээнээс гарах 3т үхэх ямарч гэмтэл болон ухаан алдах талаар дурдаагүй энэ бол дүрэм тайвшрах гэж оролд гэж ятгана.                                                   – Смит: гэхдээл би түүнээс заавал Дигийн өшөөг авандаа гэж тангараглана. Дэвжээн дээр хоёр залуу гүйж гарч ирсэнээ эмчилгээ хийн дамнуурган дээр Дигийг хэвтүүлэн авч явлаа. Зарлагч эхний тулааны ялагч 2-р салбар сургуулийн шидтэн сурагч Лич гэхэд Лич инээд алдан гараараа үзэгчдын зүг даллаж байлаа.                                                                                                – Смит: юу ч болоогүй юм шиг байна гэнээ чамайг заавал алах болно. Гээд нудрагаа зангидана. Зарлагч: үнэхээр гайхалтай тулаан байна. Дараачын х гэхэд галт цомон дотроос хоёр тэмдэг шидэгдэн газар уналаа 1-р салбар сургуулийн хүрэл түвшний 2-р зэргийн шидтэн Карл галын шидтэн нөгөө талаас 4-р салбар сургуулийн 2-р зэргийн шидтэн Даямон галын шидтэн хоёр ижил түвшний ижил төрөлийн хоёр шидтэн хэрхэн тулалдах бол за тулаанаа эхлье. Дохио дуугарлаа.  Карл хамгийн түрүүнд галан бөмбөгөө илгээлээ эсрэг талаас ижил галан бөмбөг ирлээ хоёр галан бөмбөг хоорондоо мөргөлдөн дэвжээний голд дэлбэрнэ. Карл хамаг хурдаараа утаа даган гүйнэ хоёр гарыг нь эргэлдэн гал дүрэлзэж харагдана. Утааг зүсэн ороод карл өрсөлдөгчөө галт нудрагаараа цохиод авлаа. Даямон дэвжээн дээр өнхөрөн унана. Удалгүй босоод ирлээ хажуу талынх нь шанаа бага зэрэг түлэгджээ. Карлын царай хувхай цайснаа дахиад галаар нудрагаа бүрхэлээ. Даямон хүлээцтэй зогсоно. Карл ахин нэг удаа цохих гэж хамаг хурдаараа гүйн ирэхэд гэнэт галан хана гээд Даямон гараа газар наалаа газраас галын дөл тэнгэрлүү цойлон дүрэлзэнэ. Карл зогсож чадалгүй галыг нэвт гаран хамаг хүчээрээ Даямонг цохин унагалаа. Гэвч өөрийнх нь хувцас шатаж харагдана Карл газар унан өнхөрч галыг унтраана. Карлыг босоод ирэхэд хувцас нь нилэнхүйдээ шатсан ба ил гарсан арьснууд нь түлэгдсэн харагдана. Даямон ч гэсэн босоод ирлээ нөгөө шанаана бас түлэгдчихсэн байна. яг л хоёр хазар дээрээ тамгалуулцан юм шиг харагдана.  Ахиад галан хана гэсээр өөрийгөө тойруулан галан хана босголоо. Карл гараа өргөн бууж өглөө гэж орилоно. Зарлагч: тулааны ялагч 4-р салбар сургуулийн шидтэн сурагч Даямон 1-р салбар сургуулийн сурагчид ар араасаа ялагдсаар байна  гэж цэнгэлдэх цуурайтуулан зарлана. Элигийн нүд час улаанаар эргэлдэн сууна. Карл эмчилгээ хийлгэж дуусаад дэвжээнээс буун Смитын хажууд ирлээ. –Смит: Чи яагаад буугаад өгчих вэ – Карл: уугаасаа тэрнийг дийлэхгүй юм байна. Миний шидийн энерги дуусаж байхаар нь больчихлоо дахиад ганц л удаа шид ашиглаад шидийн хоосрол болох байсан биз тэгж нүдний булай болж байснаас бөгсөө бүтэн дээр нь буугаад өгчих нь дээр биз дээ гэсээр инээд алдана. Бэт ч толгой дохиж байлаа. Галан цом маш ихээр дүрэлзэн асаж хүмүүсийн анхаарлыг татлаа удалгүй хоёр тэмдэг шидэгдэн газар уналаа. Зарлагч хоёр тэмдгийг авсанаа нүүр нь хувхай цайж түгдчин байж дараагийн тулаан бол 1-р салбар сургуулийн хүрэл түвшний 2-р зэргийн шидтэн Смит усны шидтэн өрсөлдөгч нь 2-р салбар сургуулийн алтан түвшний 2-р зэргийн шидтэн Ван газрын шидтэн гэж танилцууллаа.

No comments:

Post a Comment