Sunday, May 5, 2019

ХАРАНХУЙН БАРЛАГ /ҮХЭЛ ДАГУУЛСАН ХОНГИЛ/ 1-12


1-р ном 12-р хэсэг /үхэл дагуулсан хонгил/
Бүгд цааш алхаж чадахгүй хаалган дээр овоорно. Гэнэт нэг залуу салхи исгэрүүлэн хонгилоор гүйлээ энд тэндээс нь зүүнүүд харваж байлаа. Гэвч тэр залуугийн бие эргэлдсэн салхиар хүрээлэгджээ. Харвасан сум зүү салхинд цохигдон чиглэлээ өөрчилж байлаа. Бусад сурагчид ч араас зориг орон гүйлээ. Смит ч араас даган гүйлээ сум зүүнүүдээс Смит шаламгай бултаж байлаа. 

Бээртээ цуг бэлтгэл хийсэн үр дүн гарч байна. Ард хүмүүсийг орилох дуу дуулдана. Нэлээн удаан гүйсний дараа нарийхан шулуун хонгил өргөн бөгөөд дугараг хэлбэртэй өрөөрүү орлоо. Сум зүүнүүд харвахаа болилоо тэр том өрөөний шал дөрвөлжин хар болон цагаан өнгөөр будагдсан байна яг л шатрын хөлөг шиг харагдана. Смит болгоомжтой алхана урд нь салхины шид хэрэглэсэн залуу гүйж байлаа гэнэт гишгэсэн газар доороос нь төмөр шор харваад ирлээ залуу юу ч дуугарч чадалгүй шоронд сүлбүүлж үхлээ. Смит новш гэж бид тэдэнд юу ч биш юм байна. Гэж бодсоор алхаж чадсангүй яг хаана гишгэхээ Смит мэдэхгүй байлаа. Гэнэт араас нь газрын шид шавар шал гэж хэн нэг нь хэллээ. Шалыг бүрхээд шавар түрсээр хатуурлаа Смит эргээд хартал Диг байна. Диг хажуугаар нь үүсгэсэн шалан дээрээ гишгэн гүйгээд өнгөрлөө Смит ч араас нь даган гүйлээ тэр танхимыг өнгөрөөд бас нэг том заал байлаа. Өмнөх өрөөнөөс нь ялгаатай зүйл гэвэл хананд 10 гаруй хаалга байна. Гэнэт 2 хаалга онгойсноо 2 ширхэг цагаан бар гараад ирлээ сүрдмээр том юм Диг: 2-р зэргийн шидэт амьтан цагаан бар байна болгоомжтой Смит тэд мөсний шидтэн шүү гэж Диг анхаарууллаа. Смит болгоомжтой гэгч нь хойшоо зөөлхөн ухарлаа гэнэт бар архирахад амнаас нь мөсөн талст бүрдэн Смитийг чиглэн нислээ Смит хажуу талруугаа бултан эргээд усан сэлэм гэж гараа савлаа гарнаас нь саран хэлбэрийн дүрс нисэн очоод барыг мөргөхөд бар хойш шидэгдэн хана мөргөлөө амнаас нь цус асгарч байна. Смит эргээд хартал Дигийн бие битүү цус болжээ хөлөнд нь мөсөн жад зоолттой байна харин цагаан бар хажууд нь архиран зогсоно Смит усан сэлмээ илгээн барыг хойш нь шидлээ. Смит Дигийн хажууд ирээд усан эмчилгээг хийлээ. Дигийн шарх аньж байна. Дараа нь гуянаас нь мөсөн жадыг сугалах гээд гараа хүргэх  үед мөсөн жад  ус болон хайллаа Смит учрыг нь ойлгосонгүй гэхдээ л Дигийн шархыг хурдан гэгч нь эмчилчихээд мөрлөн өргөлөө Диг гэнэт зүгээрээ чи цаашаа явдаа би зүгээр би хэсэг сууж байгаад араас чинь явъя харин чи сургуулийнхаа нэр төрийг өргөөд түрүүлэх ёстой шүү гээд суулаа. Смит зүгээр үү гэхэд Диг зүгээрээ би зүгээр чи цаашаа яв гэж дохилоо Смит Дигийг үлдээгээд цааш гүйлээ гэнэт хаалга харагдалаа. Смит гүйгээд гарахад нүдэнд гэрэл гялс  хийлээ. Гадаа гарчээ хүмүүс алга дашин шуугилдана. Смитын нүд гэрэлд дасан орчин тойрноо харахад цэнгэлдэхэд гараад ирж энэ тэндээс нь  цаасан буу буудна зарлагч: эхний давсан сурагч бол 1-р салбарын сурагч байлаа гэсээр цэнгэлдэх цуурайтуулан орилно. Эли суудлаасаа босон үзэгчидрүү харан гараараа даллаж байна. Харин шүүгчид дундаас Алис толгой дохин инээнэ. Хаалгаар гэнэт Диг гараад ирлээ зарлагч: 2-дахь сурагч бас л 1-р салбарын сурагч гэсээр орилолоо. Эли сэтгэл дүүрэн мишээнэ хаалгаар ар араас нь сурагчид гарч ирнэ 3-р салбар 4-р салбар 2-р салбар 1-р салбар гэсээр ингээд 19 сурагч гэж зарлагч орилон одоо сүүлийн сурагч аль сургуулийнх байх бол гэж орилож байхад хаалгаар нэгэн хүн үзэгдэлээ энэ хүн Карл байлаа.  Зарлагч үнэхээр гайхалтай бас 1-р салбар сургуулийн сурагч энэ өдөр 1-р салбар сургууль үнэхээр гайхамшигтай байна гэж орилоно. Карл амьсгаадсаар Смитийн хажууд ирсэнээ . за баргал үхэх шахлаа ядаж байхад чи намайг хаяад явчих юм. Гэсээр амьсгаадан сууна. Харин Смит уурлангүй өнгөөр бид тэдний хувьд зүгээр л зугаа гаргах тоглоом байлаа бидний амь нас тэдэнд ямарч үнэ цэнэ алга. Гэсээр нудрагаа атган уруулаа зуулаа. Уруулынх нь хажуугаар цус урсана. Карл амьсгаадсан хэвээр байна. Хаалгаар сурагчид ар араасаа гарч эхэлсээр бүгд эхний 20д багтаж чадаагүйдээ бухимдан уурлана. Зарлагч: эхний өдрийн шалгаруулалт дууслаа. Маргааш бүр илүү гайхамшигтай болно  бүгд таалан үзнэ үү гэхдээ өнөөдөр ингээд дуусахгүй шүүгчид маань бидэнд  өөрсдийн гайхамшигт шидээ сонирхуулах болно алга ташаарай эхлээд үзэсгэлэнт Алис гэж орилоход Алис агаарт нисэн гарч ирээд Салхин шид сэлмэн бороо гэхэд агаараас мянган ширхэг сэлэм тэнгэрээс доош шунгинан уналаа. Бүх сэлэм нийлээд тэнгэр харанхуйлж байлаа. Бодит сэлэм шиг харагдах боловч сайн ажиглавал нэвт харагдана. Бүх сэлэм газарт хүрхийн өмнө сарнин алга боллоо үзэгчид бүгд уухайлан орилно. Араас нь  Смок нисэн агаар дээр зогссоноо галт бороо гэж орилох үед мянган галын дөл агаар дээр үүссэнээ бүгд зэрэг тэсрэн тэнгэрт өнгө өнгөөр тэсэрлээ. Араас нь  Дэйв газраар алхаж гарч ирсэнээ газрын давалгаа гэсээр гараа газарт хүргэлээ бүх зүйл чичэрхийлэн газар далайн давалгаа шиг оволзсоноо буцаад хэвэндээ орлоо. Бүх үзэгчид орилолдон уухайлна. Зарлагч: өнөөдрийн үзүүлбэр үүгээр өндөрлөлөө маргааш өглөө та бүхнийг гайхамшигт тулаан хүлээж байгаа. Өнөөдөр ингээд өндөрлөж байна. Үзэгчид урам муутай цэнгэлдэхээс гарна уулын доор жижигхэн хот байх ба нэгэн буудлыг захирал Эли бүхэлд нь хөлсөлжээ эхний давхарт сурагчид байрлана. Хоёр дахь давхарт захирал болон хоёр багш байрлана. 1-р салбар сургуулиас  2 сурагч нас баржээ Смит гуниглан сууна. Хажууд нь Бэт ирэн сууснаа тайвширдаа найз минь угаасаа язгууртан эрх мэдэлтэнүүдэд бид бол шатрын хүү л гэсэн үг тэр хоёр энд үхээгүй гэх юм аа гэхэд дайны шугам дээр угаасаал үхэж таараа чи сэтгэлийн хадтай байх хэрэгтэй. Гол нь маргааш яаж өөрөө үхэхгүй байх талаар бодсон нь дээр маргааш халз тулаан гэсэн би чамтай таарвал өршөөл үзүүлэхгүй шүү гэсээр инээнэ. Смит уруулаа нумруулан хүчээр инээвхийлсэнээ. За за унтаж амрая маргааш бол маргааш шүү дээ гээд өрөө рүүгээ алхлаа. Өрөөндөө ороход Карл орондоо орцон хурхирч байлаа. Мөн амар хүн шүү гэж Смит дотроо инээнэ.
 

No comments:

Post a Comment