1-р ном
11-р хэсэг /шалгаруулалт эхэлсэн нь/
Смит Карл хоёр оройг тэсэн ядан хүлээсэн учир нь
орой Бээр тэр хоёртой тусгайлан бэлтгэл хийхээр болсон Смит тэр хоёр бэлтгэлийн
талбайд замилан сууж бясалгал хийж байлаа гэнэт Бээрийн дуу дуулдлаа сайн байна
өнөөдөр та хоёр нэвширтлээ зодуулах учир бэлтгэлээ сайн хийсэн нь дээр гэсээр
инээнэ. Бээр бүсэндээ цэнхэр өнгийн гоёмсог илд зүүсэн байлаа. Карл сандрангүй зэвсэгтэй бэлтгэл юм уу гэж асуухад –Бээр одоохондоо та хоёр тийм шатанд орох болоогүй гэхдээ та хоёрын нэг чинь намайг цохиж чадвал дараагийн шат буюу зэвсэгтэй тулаан заая хоёулаа зэрэг дайр гэхдээ шид хэрэглэх хориотой эхэл гэхэд Смит тэр хоёр зэрэг орилолдон дайрлаа. Эхлээд Карл гараараа цохих гэж савлаа Бээр гэнэт цохилтоос бултан Смитын цохих гэж байгаа гарнаас нь барьж аваад үүрээд шидлээ. Карл нөгөө гараараа Бээрийг цохих гэж савлаа Бээр биеэ эргүүлэн хөлөөрөө хөнгөхөн гэгч нь Карлыг дэгээдлээ Карл тэр доороо өнхөрөөд өглөө –Бээр: хангалттай сайн биш байна. Та хоёрын хөл муу байна. Одооноос хөлөө тогтвортой болгох бэлтгэл хийх болохоор хөлөө хагас нугалаад сууцгаа гэж захиргаадав. Смитын хөлд аймшигтай өвдөлт мэдрэгдэнэ. Энэ орой маш удаан өнгөрлөө хором мөч бүр нь урьд өмнөхөөсөө илүү удаан байлаа. Шөнө дунд Смит Карл хоёр ядарч унах шахсан юм орж ирлээ шууд л орон дээрээ унаад өглөө. –Карл: орой болгон ингэж бэлтгэл хийвэл шалгаруулалт болохоос өмнө үхэх юм байна гэсээр үглэж гарлаа Смитэд Карлын үглэх хүртэл ядаргаатай санагдана. Энэ зүйл орой болгон давтагдаж байлаа. Өдөр хоног харвасан сум шиг өнгөрч нэг мэдэхэд сургалтын жил талдаа оржээ. Бээр Жек хоёр бүх сурагчидыг цуглуулаад маргааш бид бүгд шалгаруултанд явах болно бүгд бэлтгэлээ базаа хэрэв энэ шалгаруулалтанд түрүүлсэн сурагчийг сургуулиас тэтгэмжээр шагнах тул бүгд хичээх хэрэгтэй одоо тарж болно гэж тушаалаа. Сурагчид явах замдаа сэтгэл хөөрлөө дарж ядна. Смит ч байж ядаж байлаа. Тэрний зүрх хурдан цохилж цус нь хөөрч байлаа Карл Смит хоёр шөнөдөө унтаж чадалгүй юм ярилцан хононо нар мандаж өглөө боллоо. Смит Карл хоёр бусадтайгаа хамт сургуулийн гадаа цугларчээ. Бээр Жек хоёр үүдэн дээр гарч ирлээ тэдэнтэй хамт урьд өмнө огт харж байгаагүй үзэсгэлэнтэй бүсгүй байна. Час улаан өнгө дээр цагаан цэцгэн хээтэй даашинз өмсчээ. Шар өнгийн тайрмал үстэй цасан цагаан царайтай ба даашинзных нь цаанаас товойж харагдах хөхний дээр алтан далавчан дээр 1-н тоо байлаа. Ойролцоогоор 30 орчим насны бүсгүй бололтой. Карл бүсгүйг харж байснаа шүлсээ залгин үнэхээр сайхан бүсгүй юм гэж дуу алдлаа. Смит бусдыгаа харахад бүгд л Карлтай ижилхэн өлөн чонын нүдээр харж байлаа. Чимээгүй байдлыг эвдэж -Жек: бүгд анхаар энэ хүн бол манай сургуулийн захирал Эли бүгд ёслоод гэхэд бүх сурагчидын эрүү мултрах шахлаа. Смит ч гайхсанаасаа болоод золтойл ёслохоо мартчих шахлаа - Эли: бүгдэнд амжилт хүсье та нар одоо шалгаруулалтанд орох болно. Би та нартай хамт явна миний нүүрийг битгий түлээрэй гэснээ шүгэл гарган үлээлээ. Тэнгэрээс бүргэдэн пегасусууд газардлаа дөрвөн пегасусыг тэргэнд хөлөлжээ тэрэг цагаан өнгөтэй бөгөөд алтан хүрээтэй харагдана. Жек захиралын гараас хөтлөн хаалга онгойлгон тэргэнд суулгалаа. Бээр Жек хоёр тэргэний урд суун пегасусуудын жолоог атгаад бүгд мордоод гэж орилолоо бүх сурагчид унаандаа мордолоо пегасусууд газраар давхин тэнгэрт хөөрлөө. Смит өмнө нь унаж үзсэн тул энэ удаа айхгүй байлаа. Смит бөхийн ёслоод бүргэдэн толгойтдоо мордон араас нь хөөрлөө бүргэдэн толгойтуудын урд захиралын гоёмсог тэрэг тэргүүлэн явна. Араас нь сурагчид даган ниснэ. Үүл зүсэн ниссээр нэлээн удлаа орой нар жаргахын барагцаанд өндөр уулын орой харагдана. Нэг уулын оройг тэгшилж зассан дугуй хэлбэрийн цэнгэлдэх байлаа ойртох тусам үнэхээр том цэнгэлдэх гэдэг нь мэдэгдэнэ цэнгэлдэхийн голд тусгайлан зассан дэвжээ харагдана нилээн их хүн цуглажээ. Бүргэдэн толгойтууд талбай дээр газардлаа дайчдын дүрэмт хувцастай залуу гүйн ирж тэргэний хаалгийг онгойлгож өглөө цэнгэлдэх цуурайтуулан нэг хүн чангаар 1-р салбар сургууль захирал Эли сурагчидын хамт гэж зарлана Элийг тэр хүн замчилсаар тусгай суудалд суулгалаа ард нь Жек Бээр хоёр зогсоно яг л бие хамгаалагч юм шиг харагдана. Смит бүргэдэн толгойтоосоо буугаад үзэгчидийн зүг харахад урд эгнээнд номын сангийн захирал Волт харагдаж байлаа. Смит толгой дохиод бусадтайгаа нийлэн жагсан зогслоо. Удалгүй тэнгэрээс бас пегасусууд газардан буулаа 2- р салбар сургууль захирал Кетрин гэсээр зарлалаа бас л үзэсгэлэнтэй бүсгүй байлаа. –Карл Смитрүү харсанаа сургуулийн захиралуудыг чинь үзэсгэлэн гоогоор нь шалгаруулдагын байна гэсээр Карл инээд алдана. Удалгүй 3-р салбарын захирал гэсээр хөгшин өвгөн гарч ирлээ Карл муухай ярвайж харагдана мөн 4-р салбарын захиралч ирлээ нийт 40 гаруй сурагчид талбайд жагсаж харагдана. Зарлагч гэнэт өнөөдрийн шүүгч wind овгийн гэгээнтэн Алис гэж орилоход Смит өөрийнх эрхгүй гайхлаа агаар дээрээс нэгэн бүсгүй нисэн бууж ирлээ. Смит мөн байна тэр байна гээд золтойл дуу алдчихсангүй дараагийн шүүгч гэсээр зарлагч fire овгийн гэгээнтэн Смок гэж орилход тэнгэрээс гал маналзуулан ниссээр цагаан хувцастай өвгөн бууж ирлээ. Смит нэг хараал танилаа тэр Алисыг алах гэж оролдож байсан өвгөн байна. Энэ хоёр яахаараа цугтаа шалгаруулалт шүүдэг билээ гэж Смит дотороо бодож байлаа. Зарлагч сүүлд нь шидэт дайчидын гэгээнтэн хурандаа Дэйв гэж орилоход урт бөгөөд маш том илдэн дээр зогсоод нисэсээр нэг дайчидын дүрэмт хувцастай эр газардлаа за ингээд тэмцээнийг нээж үг хэлнэ үү хэмээн Дэйв таныг урья Дэйв босон зогсоод та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргээд оролцож байгаа сурагч шидтэнгүүддээ амжилт хүсье гэж зарлаж дуусахад тэнгэрт өнгө өнгийн гал дүүлэж гэрэл цацруулан дэлбэрч эхэллээ бүгд алга ташин баяр хүргэхэд газраас асар том хаалга өргөгдөн гарч ирлээ зарлагч: чангаар энэ бол 30 метр урт нүхэн орц энэ лүү ороод хамгийн түрүүнд энэ хаалгаар гарч ирсэн эхний 20 сурагч эхний шалгаруултанд тэнцэнэ гээд эсрэг зүгрүү заахад бас нэг хаалга газраас өргөгдөн гарч эхэллээ мэдээж энэ замд урхи болон шидэт амьтад уламжлал ёсоор байгаа. Хэн ч үхэж болох болохоор бүгд болгоомжтой байх хэрэгтэй одоо дохио дуугараад урагшаа гэсээр орилолоо. Смит тэмцээнийг ингээд шууд эхлэнэ гэж төсөөлөөгүй учир сандарч эхэллээ гэнэт чангаар дохио дуугарлаа Смит ухаарч амжаагүй байтал бүгд гүйлдэж эхэллээ Смит хэсэг зог туссанаа бусдтайгаа цуг гүйлээ хаалгаар дөнгөж ороход харанхуй орчин угтлаа гэнэт гэрэл мэлсхийн бамбарууд дараалан аслаа урт нарийн хонгил харагдана нэг залуу хамгийн түрүүнд урагшаа гүйлээ хананаас төмөр зүү харван гарч ирэн залуугийн хөлийг нэвт онолоо тэр залуу орилон газарт унахад таазнаас төмөр жад харван гарч ирээд залуугийн толгойг нэвт сүлбэн харвалаа бүгд цочирдоно. Зарим нэг нь чангаар ийм зүйл болно гэж хэн ч хэлээгүй шдээ гэсээр орилоно цус гоожин шалыг бүрхэлээ Смит айсандаа өвдөг нь чичрэн нүд нь бүрэлзэж байлаа анхны тулаанд ороход хүртэл нүдэн дээр нь ингэж хүн үхэж байгаагүй билээ.
No comments:
Post a Comment