Sunday, May 5, 2019

ХАРАНХУЙН БАРЛАГ /ШИД ХӨГЖҮҮЛСЭН НЬ/ 1-10


1-р ном 10-р хэсэг /шид хөгжүүлсэн нь/
Смит Бэтийг ялахад хэрэглэсэн мэдрэх чадвараа шид болтол хөгжүүлэхээр шийдээд удаж байна. Тулааны үеэр нэг зүйл ухаарсан хэрэв дайсан харагдахгүй бол мэдрэх шид заавал хэрэгтэй юм байна гэдгийг ухаарсан гэхдээ
Смитын ашигласан мэдрэх чадвар шид болоход болоогүй л байлаа тэр зөвхөн усанд норсон гадаргуунд мэдэрч чадна Смит уулын бэлд замилан сууна орчин тойрноо мэдрэх гэж хичээнэ гэвч олигтой зүйл мэдрэхгүй л байлаа. Смит хоёроос гурван цаг суулаа эхлээд хөрсөнд байгаа чийгийг мэдрэнэ дараа нь хөрсөн доторх шоргоолж хорхой зэргийг мэдрэх боловч дээр нь гишгэж буй зүйлсийг мэдрэхгүй л байна. Смит шантарч эхэллээ тэр босож зогсоод салхийг цээж дүүрэн амьсгалаад сургуульруугаа алхана. Хотын төвөөр орчин тойронг сонирхон алхана. Урьд өмнө хэзээч анхаарч байгаагүй зүйлсийг мэдэрч байна үзэсгэлэнтэй модод зам даган байрлана хажуугаар нь хотын дэлгүүрүүд байна янз бүрийн шошго хадаастай байх бөгөөд төрөл бүрийн зүйлсийг гадна ил лангуун дээр зарна. Смитэд мөнгө байхгүй учир нь бүхэл зүйлсийг сургуулиас өгдөг хувцас орон байр хоол ундаар хүртэл хангадаг гэхдээ хэзээч мөнгө өгдөггүй Смит ч мөнгөний хэрэг байхгүй. Гэнэт урдаас Карл гүйгээд гараад ирлээ Смитыг хармагц зугтаараа зугтаараа гэсээр гүйж өнгөрлөө Смит гайхан хартал араас нь 10 гаруй залуучууд хөөж байна. Смит ч Карлын араас хамаг хурдаараа гүйлээ. Карлыг гүйцэж очоод ямар хэрэг тарчихсан юм бэ гэж асуухад Карл сүртэй зүйл биш ээ зүгээр л хэдэн зоос шууцан юм гээд л инээнэ. Тэр хоёр гүйсээр булан тойртол мухар гудам байлаа. Карл за үзэхээс гээд нудрагаа зангидлаа 10 гаруй залуус булан тойроод гараад ирлээ тэд энгийн хувцастай боловч нэлээн булиа бие хаатай юм. Нэг залуу нь бүснээсээ хутга гаргаж ирээд муусайн сурагчид та нар баригдахгүй байх чинь яасан юм гэхэд нөгөө нэг залуу нь шидтэнгүүд биздээ тэгээд нисээч гээд ёжлонгүй инээнэ Карл гараа галаар бүрхээд үхэхийг хэсвэл хүрээд гэж орилоно Смит манангийн шидээ хэрэглэж чадах боловч Карлыг аваад цугтаж чадахгүй гэдгээ сайн мэдэж байлаа. Учир нь мухар гудам хэтэрхий жижиг юм Смит усан сэлэмээ илгээхэд тэдгээр залуучууд гайхмаар хурдан бултлаа Смит гайхширна. Энгийн хүн ийм байх гэж гэтэл Карл үсэрч очоод нэг залууг цохих гэж оролдолоо тэр залуу хурдан гэгч бултаад Карлыг элэгдээд авлаа Карлын амнаас шүлс нь гоожон хойш ухарна Гэтэл булиа залуу хутгаа далд хийгээд эдгээр нусхайнуудыг сургахад хутганыч хэрэг алга гэсээр дайрлаа. Тал бүрээс хөл гар орж ирж байлаа Смитын нүүрийг нэг гар орж ирээд ухаан алдтал цохиод авлаа Смитын амнаас цус асгарна ухаан бага багаар балартан газар уналаа. Карл мөн ижил газар хэвтэж байна. Хэдэн залуус ээлжлэн өшиглөнө. Нэг залуу Карлын халаасыг ухсанаа хэтэвч гаран ирж авсанаа. Ахиад манай хотод ийм зүйл хийвэл ална шүү гэснээ бүгд яваад өглөө. Смит өндийн босоод Карлыг өргөж босгоод яахаараа хулгай хийдэг байнаа гэхэд                         – Карл: намайг бага байхад эцэг эх маань нас барсан юм гол зогоохын тулд хийж сурсан зүйл маань хулгай хийх байсан сурсан зүйлийг боож болох биш нэлээн мөнгөтэй юм шиг болохоор нь хулгайлцан юм гэсээр Карл инээдэгээрээ инээнэ. Смитэд Карлын бага насны дурсамж өөртэй нь ижил санагдана тэр хоёр тэндээ нэлээн удаан ярилцаж суулаа оройхон тийшээ тэр хоёр сургуульдаа очлоо үүдэн дээр Бээр зогсож байна нэлээн ууртай харагдана. Смит гайхшран харсанаа тэр хоёр Бээрт ёслолоо Бээр уурлангүй дуугаар та хоёр дүрэм зөрчлөө сургуульд гомдол ирсэн та хоёр энгийн дайчдын сургуулийн сурагчидаас хулгай хийгээд зогсохгүй зодоон хийсэн энэ зүйлийн чинь төлөө та хоёрыг шийтгэх болно. Смит дотор нь айдас мэдрэгдэнэ. Хэрвээ сургуулиас хөөгдвөл ахиад ийм боломж олдохгүй буцаад байсан газраа очно.                                                                       
  – Бээр: та хоёрыг хүндээр шийтгэж болох байсан боловч би та хоёрыг дааж авахаар болсон гэхдээ шийтгэхгүй байх гэж бодолтгүй та хоёр дотуур байрны шалыг 7 хоног угаах болно одоо ажлаа эхэл гэж тушаалаа. Смитын санаа амарлаа гэхдээ Бээрийн хажуугаар өнгөрөхдөө Смит эрхэмээ нэг зүйл асууж болох уу гээд бид шидтэн гэхдээ энгийн дайчдын сургуулийн сурагчид бид 2-ыг ядах юмгүй зодсон яагаад юм бол гэв -Бээр: хүмүүс шидтэн болхоороо бүх зүйлээ шидэндээ зориулаад бусад зүйлийг мартаж орхидог үнэндээ хүрэл мөнгөн түвшний шидтэнгүүдийг шид удаан ба бэлтгэгдсэн дайчин бол бултаж чадна тэд нарын сурдаг зүйл бол тэр тэхээр арга байхгүй та хоёр шидээ бэлтгэхээс гадна бие бялдараа хөгжүүлэн тулалдаж сурах ёстой маргаашнаас эхлээд сонирхож байвал оройд тулааны талбайд ирж бай би та хоёрт энгийн тулаан зааж өгөе гэв.  Смит тэр хоёр оройжингоо шал зүлгэлээ цэвэрлэж дуусаад Смит усанд орлоо дээрээс гоожих усанд толгойгоо угааж байснаа нэгэн зүйлийг ойлгох шиг болов Смит тэр дороо завилан суугаад бясалгана. Дээрээс нь шүршүүрээс ус урсана. Смит бүх л усан дуслуудыг мэдэрч байлаа. Дотоод орчинд нь яг тулаанд орж байсан үе шиг усан дээр смит зогсож байлаа тэгээд усан шал гэнэт жижиг усан дусалууд болон тал тал тийшээ тарлаа яг л нэг усан дуслаар хийгдсэн цоохор талд зогсож байгаа мэт санагдана. Удалгүй дээрээс нь усан дуслууд бороо шиг дуслана бороон дуслууд тэр талд унахдаа усан цэг дээр буувал усан долгио үүсгэнэ харин онохгүй бол долгио үүсэхгүй байлаа энэ байна. Газар шороо хөрс бүгд л чийгийг агуулсан байдаг. Шороо тэр чигтээ усан бүрхүүлгүй боловч усан дуслуудыг агуулсан байдаг тэдгээр дээр гадны биет гишгэвэл усан дусал шахагдан хагарна тэгээд долгио үүснэ тиймээ харин энэ шидийн усан мэдрэхүй гэж нэрлэе гэж Смит шийдлээ бясалгалаа дуусгаад Смит гадаа гарлаа гадаа хуурай бөгөөд халуун салхитай байлаа. Смит нүдээ аниад хөлөөрөө газрыг мэдрэх гэж оролдлоо энэ удаа бүх зүйл мэдрэгдэнэ хөрсөн дээр алхаж буй хүн ба жижиг шавьж хүртэл мэдэгдэнэ. Энэ одоо зай нь нилээн ихсэжээ ойр орчимоо 15 гаруй метрт байгаа зүйлийг мэдэрч байлаа Смит нүдээ нээгээд учиргүй догдоллоо гайхалтай шид үнэхээр гайхалтай болж энэ шидтэй байхад ямарч дайсан байсан нисэхгүй л бол мэдэж чадахаар байлаа Смитийн сэтгэл санаа сайхан байлаа уртаар амьсгаа авж гаргаад буцаад байрлуугаа орлоо.

No comments:

Post a Comment