Sunday, May 5, 2019

ХАРАНХУЙН БАРЛАГ /ЯЗГУУРТАНЫ ТАЛААР МЭДСЭН НЬ/ 1-9


1-ном 9-р хэсэг /язгууртаны талаар мэдсэн нь/
Смит эртлэн босоод бэлтгэлээ хийлээ. Энэ удаа тэрнийг сургууль орчмоор явахад бүгд л Смитрүү харна. Хоолны танхимд ороход бүх сурагчид зам тавин өгч байлаа урьд нь хоол авах гэж оочирлон зогсож дуртай хоолоо авах гэж дайн болох шахдаг байсан одоо харин юу ч алга Смитэд бүгд л тал засаж зарим нь танилцах гэж хичээнэ.

зэрэгцээ маш их ганцаардалыг мэдрэнэ гэнэт нүдэнд Карл туслаа Карл ширээн дээр хоолоо авцан сууж байснаа Смитийг харан даллана Смит Карл дээр очоод учиргүй инээн чи ч өнөөдөр их эрт боссон байна шүү гэж хэлэхэд                                                                     –Карл: тэр яах вэ сургуулийн баатараар юу байнадаа чи ч бүр од болжээ                              –Смит: гайхшран харсанаа сүртэй зүйл юу байх вэ өрсөлдөгчөөл дийлсэн шүү дээ гэхэд     –Карл чи юу ярина вэ өөрөөсөө нэг зэрэг дээгүүр хүнийг дийлнэ гэдэг бол үнэхээр гайхалтай ихэнхдээ гоц суутнууд л тэгж чаддаг юм чи бол гоц суутан Бэт бүүр эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн шүү гэхэд Смит нэг л гэмтэй зүйл хийсэн юм шиг санагдана. Смит дуугүй хоолоо идсээр харин Карл ам хуурайгүй ярина. Смит юу ярьж байгааг нь ч ойлгосонгүй гагцхүү Бэт хэр байгаа бол гэсэн бодол толгойд нь эргэнэ. Хоолоо идэж дуусгаад Смит босоход                                                                                                                –Карл: хоёулаа одоо дэлгүүр хэсэх үү мөнгөгүй ч гэсэн нүдээ баясгая гэхэд Смит би өөр ажилтай дараа болоё гэж хэлээд гараад явлаа сургуулийн бүсээс гараад өөрийн хэвтэж байсан эмнэлэг дээрээ очлоо үүдний сувилагчаас Бэт гэх сурагч аль өрөөнд байгааг нь асууж аваад өрөөнийх нь үүдэн дээр зогсон түр эргэлзэж байснаа хаалгыг зөөлөн онгойлгон орлоо. Бэт орон дээр хэвтэж байна. Смитийг харсанаа. Толгойгоо өндийлгөн чамд баяр хүргэе чиний шид үнэхээр гайхалтай байсан шүү гэхэд Смит сандал дээр суугаад намайг уучлаарай чамайг ингэж гэмтээе гэж бодоогүй юм шүү                                    –Бэт: зүгээрдээ угаасаа би тийм ч сүртэй шидтэн биш намайг овгын минь нэр хүнд л өргөж байсан хэрэг чиний ачаар өөрийгөө ойлгох шиг боллоо. Манай овог бол гол язгууртан овог гэхдээ би бол ердөөл бутач төдий чи язгууртаны шид удамшдаг талаар мэднэ биздээ эцэг минь гол язгууртан эх минь харц барлаг гэхдээ надад эцгийн минь шид удамшсан төдий мэдээж язгууртан бутач эхнэр авах хүүхэд гаргах эрхгүй байдаг тиймдээ л дайчдын ангид явж байхгүй юу харин чиний ачаар амьдрал минь баг ч болсон утгатай боллоо. Гэсээр инээлээ.                                                                                                                                         –Смит: гол язгууртан гэж юу гэсэн үг вэ бас тийм хатуу дүрэм журамтай юм уу гэж гайхшран асуухад                                                                                                                           -Бэт: язгууртангууд дотроо хоёр хуваагддаг энгийн язгууртан ба гол язгууртан гэж энгийн язгууртанууд сул дорой боловч маш олуулаа 4энгийн язгууртны овог байдаг ус гал газар салхи гэж тэд ганц л шидийн төрөл эзэмшидэг мөн шидийн төрөл нь удамшидаг харин гол язгууртны овог 10 гаруй байдаг тэд хос шидийн төрөл эзэмшдэг жишээ нь манай овог гал болон усны төрлийг эзэмшидэг гэхдээ бусад гол язгууртан овгуудыг бодвол сул дорой овогт ордог дээр нь би эцгийнхээ ёсолж авсан эхнэрээс нь бус шивэгчингээс нь төрсөн бутач. Бутачууд эхнэр авах хүүхэд гаргах эрхгүй байдаг тиймдээ л би дайчин болсон юм дайнд оролцож байхдаа үхэж магадгүй л гэж гэтэл дайнд орохоос минь өмнө чи намайг золтойл алчих шахлаа чиний шид үнэхээр онцгой байсан шүү ялангуяа чиний тэр манан миний цусан шидээс хүртэл илүү байсан гэсээр Бэт инээмсэглэлээ. Смит учрыг ойлгож байсан ч юу ч дуугарч чадсангүй тэр тусмаа яг юу хэлж сэтгэл санааг нь өргөхөөч мэдэхгүй байлаа. Бэт гэнэт байдлыг өөрчлөн гэхдээ би амьдрах шинэ зорилоготой болсон чи надад тусалсан юм энгийн нэгэн харц ард чи ийм хүчтэй байгаа юм чинь би яагаад бусад язгууртангууд хүртэл дийлхээргүй хүчтэй болж болохгүй гэж шийдсэн тэгээд энэ хуучирсан тогтолцоог заавал авч хаяна. Энэ миний шинэ зорилго гэсээр царай нь өмнө нь харагдаж байгаагүйгээр гэрлэлтэж байлаа.                                                                                - Бэт: чи санаа зоволтгүй би удахгүй эдгэчих болохоор ингээд чи энэ сургуулийн шилдэг сурагч боллоо. Учир нь элит салааны ганц гол язгууртан нь би үлдсэн гурав маань энгийн буюу салбар язгууртан гэхдээ хагас жилийн шалгаруулалтан дээр би чамайг заавал ялах болохоор битгий их хөөрөөрэй гэсээр толгойгоо дохилоо. Смитийн сэтгэл дотор байсан бул чулууг Бэт аваад хаячих шиг л санагдана Смит эмнэлэгээс гарч явахдаа сэтгэл нь тайван бөгөөд амгалан болсон байлаа. Сургууль дөхөж байтал Карл чамайг олчихлоо гэсээр Смитын урдаас гүйж ирсэнээ чи сургуулийн шилдэг сурагч юм чинь удахгүй болох шалгаруулалтаар заавал түрүүлнэ тэтгэлэг авахаар чинь авах юмаа үзье гээд Смитийг дагуулан явлаа. Смитын сэтгэл тайван тул дэлгүүр хэссэн ч яах вэ гэж бодогдоно. Тэр хоёр шидэт дэлгүүр гэсэн маш тансаг дэлгүүрлүү орлоо шилэн лангуун дотор маш олон зүйлс харагдана. Худалдагч тэр хоёрыг анхааралтай харсанаа үл тоосон маягтай та нарын авч чадахаар зүйл энд байхгүй л болов уу гэж дуугарлаа Карл уурлангүй өнгөөр санаа зоволтгүй бид мөнгөтэй танай дэлгүүрт харин манай найзад таалагдах зүйл байхгүй л байх гэсээр шилэн лангуу доторхийг сонирхоно маш олон шидэт зэвсэгүүд болон эд зүйл өвс ургамалууд байна гэнэт                                                                                                                 -Смит: танайд улаан голт цэцэг би юу гэж асуухад худалдагч маш их гайхсан царай гаргасанаа уучлаарай эрхэмээ тийм их ховор зүйл манайд байхгүй гэхдээ хагас жилийн шалгаруултын үеэрх дуудлага худалдаанд хэдэн ширхэг зарагдах талаар сонссон гэхдээ манайд таны анхаарлыг татах зүйл байгаа шүү гэсээр лангууны араас мөнгөн чимэглэлтэй хайрцаг гаргаж ирсэнээ онгойлгон дотроос нь маш гоёмсог цэнхэр өнгийн шигтгээнүүдтэй суран бүс гаргаж ирсэнээ энэ бол манайд байгаа хамгийн үнэтэй зүйл дээд зэргийн эд агуулах бүс та харж бай гэсээр маш том хайрцаг барьж аваад бүсэнд ойртуулан сор гэж хэлэхэд хайрцаг бүсрүү сорогдон орлоо буцаад гарга гэж хэлэхэд хайрцаг гаргаад ирлээ Смит өөрийн эрхгүй гайхширна энэ хэд вэ гэж Карл асуухад худалдагч 300 мөнгөн зоос гэв Смитын нүд орой дээрээ гарах шахав бүхэл бүтэн байшин худалдаж авч болох мөнгө байна. Нэг сурагч 10 мөнгөн зоосоор нэг сар тансаг амьдрана гэтэл 300 шүү гэж Смит дотроо бодно.
–Карл яахуу давгүй эд юм даанч сонирхол төрөхгүй байна бидэнд шидэт илд үзүүлээч гэхэд худалдагч уцаарлангүй доороосоо 2 ширхэг илд гарган ирлээ. Нэг сэлэм нь Смитын анхаарлыг татна Хар өнгийн бөгөөд их хурц юм үзүүрэн дээр нь усны урсгал бүхий сийлбэртэй юм энэ гэж Смитыг заахад худалдагч та үнэхээр хурц нүдтэй юм энэ бол усны овгийн алдарт дархны бүтээсэн цуут 300 илдний нэг усны ир гэдэг сэлэм усны шидтэн хэрэглэх үед хүчийг нь 20% ихэсгэж өгдөг зүйл зөвхөн манай дэлгүүрт л байгаа эднийг нэг язгууртан захиалсан юм 500 мөнгөн зоосны үнэтэй эд гэхэд Карл өөрөө ч ухаан алдах шахлаа. Карл тэр доор нь Смит хоёулаа эхлээд банк орьё гэж хэлээд Смитийг дагуулан алхлаа худалдагчруу харсанаа хадгалж бай бид удахгүй ирж авна гэснээ гарч явлаа. Смит дэлгүүрээс гараад чи банк ороод авах мөнгө байгаа юм уу гэж асуухад Карл за юу гэж зүгээр дэлгүүрээс гарахдаа нэр хүндээ унагаахгүй л гэж гэхдээ үнэхээр гоё зүйлс байгаа биз дараа нь баяжихаараа заавал авна гэв Смит ч эдгээр зүйл маш их таалагдаж байлаа. Гэхдээ 500 мөнгөн зоос Смитын санаанд багтаж өгөхгүй л байлаа. Смит гартаа 6 мөнгөн зоосноос илүү барьж үзээгүй тул арга ч үгүй биз тэр хоёр уртаар санаа алдаад сургуулийн зүг гэлдэрлээ.
 

No comments:

Post a Comment