1-р ном 8-р хэсэг /язгууртантай тулалдсан нь/
Өдөр хоног
өнгөрдөгөөрөө өнгөрч байлаа. Өглөө бүр Смит ойлголтоо нэмэгдүүлэх гэж хичээнэ. Харин
үдээс хойш биеийн бэлтгэлээ сайжруулах гэж хичээнэ. Өдөр ирэх тусам Смитийн
тамир тэнхээ дээшилж байлаа гэвч шидийн энерги хангалттай бус байсаар усан
сэлэмч бас сайжрахгүй байна. Смит гэхдээ шамтрахгүй байгаа дараачийн түвшинд
шилжих гэх бол дэндүү удна гэдгийг сайн мэднэ. Смит уулнаас буучихаад
сургуулиар дайрч өнгөрлөө үүдэн дээр нэг зарлал байна.
Анхааралтай уншвал маргааш өглөө бүх сурагчид
шалгаруултанд бэлдэж бэлтгэл тулаантай гэсэн зарлал байна. Смит урьд өмнө
хүнтэй тулалдаж үзээгүй одоо цаг нь болсон гэж үзлээ. Харин яг хэнтэй тулалдах
бол гэсэн бодол толгойд нь эргэлдэнэ мөн бага зэрэг айдас мэдрэгдэнэ. Зүрх нь
хурдтай цохилох ба гар хөл нь чичрэнэ энэ бол тулаанд хөөрөх сэтгэл Смитын цус
нь хөөрнө учир нь анх удаа хүнтэй тулалдаж үзэх гэж байна. Смит өрөөндөө ороод
Карлтай ойр зуурын юм ярьсанаа амархаар хэвтлээ шөнө олигтой унтаж чадалгүй
хөрвөөсөөр үүр цайлаа. Өглөө эрт Смит Карл хоёр сургуулийн үүдэн дээр очлоо
бүгд цугларч тэр байтугай элит салааны 4 сурагч бас ирж Карл Бэтрүү үзэн ядсан
нүдээр хараад би заавал өнөөдөр түүнийг ялна гэсээр амандаа бувтнана. Үүдэн дээр
Бээр Жек хоёр гарч ирлээ. Тод захирангуй өнгөөр бүгд анхаар гэж Жек тушаалаа.
– Жек: тэхээр та бүгдийг хагас
жилийн шалгаруулалтанд бэлдэж хооронд чинь тулалдуулна. Тулааны үед шидтэнгүүд
шинэ хүч ойлголт авах нь элбэг байдаг тэхээр та бүгд сугалаа суглана ижил
тоотой сугалаа авсан сурагчид хоорондоо тулалдана. Хэдийгээр манай элит
сурагчид ялах нь тодорхойч гэсэн та муусайнууд шинэ зүйл сурч авна гэж найдая
одоо сугалаагаа сугал гэсээр дүүрэн модон сугалаа хийсэн хайрцгийг ширээн дээр
тавьлаа. Смитэд энэ таалагдсангүй хэдийгээр асрамжинд өссөнч хүнд ингэж
доромжуулах хэзээч таалагдаж байгаагүй. Смит хоёр нудрагаа чанга гэгч атгана. Заавал
элит сурагчидын ялж чамд харуулна гэж бодно. Эхлээд элит сурагчид гаран сугалаагаа
сугаллаа дараа нь бусад нь сугална хамгийн сүүлд Смит гарч үлдсэн ганц сугалааг
авна. Хоёр гэсэн тоо байна. – Жек: эхлээд нэгийн тоо авсан сурагчид
сургуулийн арын талбайд тулалдана бүгд үзэж болно гэв бүгд л сургуулийн арын
хашаанд очлоо. Эхлээд тусгай зассан талбайд нэгийн тоо сугалсан сурагчид гарч
ирлээ. Карл байлаа харин эсрэг талд нь газрын шидтэн Диг гэх ангийнх нь сурагч
2 тал бие биенээ танилцууллаа хоёулаа ижил хүрэл түвшний 2 дугаар зэргийн шидтэн - Жек
эхэл гэхэд Карл галан бөмбөгөө илгээлээ Диг газрын хана гэж хэлээд гараа газарт
наах үед газраас шавар хана урган гарч ирлээ галт бөмбөг хана мөргөн уналаа энэ
үед Карл бүх хурдаараа өрсөлдөгчийнхөө зүгт гүйлээ Карлын хоёр нудрага галаар
бүрхэгдэн эргэлдэнэ. Эхний цохилтоор шавар хана бутран уналаа Диг хойшоо ухархад
Карл нөгөө гараараа Дигийг цохилоо Диг хойшоо шидэгдэн дэвжээнээс гарлаа. Диг
босоод ирэхэд цохиулсан эрүүний арьс нь улааж түлэгджээ Жек: болно ялагч Карл
гэж зарлалаа бүгд л Карл Карл гэж орилолдоно. Смит харин Карлыг яагаад ингэж
шууд дайрсаныг гадарлаж байлаа. Учир нь Карлын 2дахь шид галан амьсгал нь
олигтой гэмтэл учруулахаар шид биш тэгээл Карл шууд дайрсан гэдэг дүгнэлтэнд
хүрлээ Жек: 2 дугаартай сурагчид гэж зарлахад Смит дэвжээн дээр гарч ирлээ
өрсөлдөгч нь Бэт байлаа. Карл манай найз ямар азгүй юм бэ гэсээр амандаа
үглэнэ. Харин Смитэд энэ нь үнэхээр таалагдаж байлаа Бэт бол хүрэл түвшний 1-р
зэргийн шидтэн болсон байна. Смит ч зүгээр суугаагүй хүрэл түвшний 2-р зэргийн
шидтэн Жек эхэл гэж дохио өгөхөд Бэт цусан шид Уурын манан гэж хэлээд ойр
орчимоо мананд бүрхлээ Смит ч ижил усан манан гэж хэлээд талбайг тэр чигт нь
мананд бүрхлээ сурагчид битгий хэл Бээр Жек хоёрч гайхширна. Жек Бээрээс танай
сурагч язгууртан юм уу гэж асуухад Бээр үгүй дээ гэхдээ үнэхээр гайхалтай
шидтэй болж магадгүй шидэт номын сангаас авсан дунд түвшний шид нь байх гэхэд
Жек толгой дохилоо. Манан дотор Смит сайн харж чадаж байлаа. Учир нь Смит мананг
чөлөөтэй удирдаж байгаа. Эхлээд байрлалаа өөрчлөн зогслоо яг хажуугаар нь галан
бөмбөг исгэрэн өнгөрлөө Смит сандралгүйгээр чиглэлийг нь тогтоох гэж оролдоно
удалгүй усан бөмбөг хүртэл нисэн өнгөрнө энэ байдлаас дүгнэвэл Бэт учиргүй
сандарч байгаа нь ил боллоо гэхдээ Смит Бэтийг бас хаана байгааг мэдэрч чадахгүй
байсаар тайвшир тайван байх хэрэгтэй энэ бол хэн тэвчээртэй нь ялах тоглоом
гэсээр Смит өөрийгөө тайвшруулна. Гэнэт Смитийн толгойд нар гийх шиг болж шинэ
санаа төрлөө тиймээ би түвшин ахихад ойр орчимийн 10-д метр доторх усан дусал
гол горхыг мэдэр ч чадаж байсан одоо түүнийг сайжруулж болох юм гэж бодлоо.
Смит доошоо суун гараа талбайн чулуун шаланд хүргэх яг тэр үед толгой дээгүүр
нь усан бөмбөг нисэн өнгөрлөө Смит Бэт ч гэсэн мэдэрч байна түргэлэх хэрэгтэй гэсээр
шалыг гараараа арчиж үзэхэд манангаас болоод чулуун шал хөлөрч норсон байлаа
Смит гараа шаланд наагаад мэдрэнэ толгойд нь юу ч үгүй усан ертөнц мэдрэгдэнэ. Төв
цэг дээр нь Смит усан дээр зогсож байна. Гэнэт 3 метрийн цаахан усны долгион
харагдана яг чулуу усанд шидэх мэт улмаар тэр долгион бага багаар хөдлөн Смитыг
тойрч байлаа Смит нүдээ нээн энд байна гэж орилсоноо усан сэлэмээ илгээлээ
удалгүй хүн орилох чимээ дуулдлаа. Тулааны талбайг бүгд чимээгүй ажиглана. Талбай
тэр чигтээ мананд хучигдсан байх ба дотор нь яг юу болж байгааг хэнч харч
чадахгүй байна. Гэнэт хүн орилох чимээ дуулдахад Жекийн уруул нумран
инээмсэглэлээ удалгүй нэг хүн манан дундаас шидэгдэн гарч хашаа мөргөн уналаа
бүгд гүйлдэн очлоо. Тэр Бэт байлаа амнаас цус гарна ухаан алджээ Бүгд талбайруу
эргэн харахад манан арилж байлаа. Смит талбайн голд зогсож байна. Бүгд орилолдоно
Смит Смит гэж уухайлна. эмчилгээний шидтэн ирж Бэтийг аваад явлаа. Энэ үед
Жекийн царай хувхай цайснаа уурлангүй өнгөөр үлдэснийг нь чи зохицуул гэж Бээрд
тушаан яваад өглөө. Карл хамгийн түрүүнд
талбайд гүйн гарч Смитыг тэврэн авлаа бусад нь ч гэсэн гарч ирэн Смитыг өргөн
агаарт шидэн баярласанаа илэрхийлнэ. Энэ тулаанд Смит ганц өөрийн биш бусад
сурагчидынч нэр хүндийг хамгаалсан тул бүгд л баяртай байлаа Бээр жуумалзан
инээсэнээ би чамайг онцгой гэдгийг чинь мэдэрч байсан юм алдаагүй л юм байна
гэж зөөлхөн шивнэнэ. Энэ өдөр нийт 7 тулаан болсон бөгөөд элит дөрвөн
сурагчдаас гурав нь ялж нэг нь ялагдсан юм. Нар жаргаж шөнө болоход хүртэл Смитын
талаар бүх л сурагчид төдийгүй багш нар хүртэл ярилцана гол язгууртан төдийгүй
өөрөөсөө нэг түвшин илүү хүнийг ялсан гэх цуу яриа ам дамжигдан яригдана зарим
сурагчид хэтрүүлэг нэмэн гал ус холилдсон тулаан гэж давсалж байлаа юутай ч
Смит өөрийг нь энэ шөнийн дуусашгүй сэдэв болж байгааг мэдэлгүй нам унтаж
байлаа.
No comments:
Post a Comment