Saturday, May 4, 2019

ХАРАНХУЙН БАРЛАГ /ШИНЭ ШИД АВСАН НЬ/


1-ном 7-р хэсэг/шинэ шид авсан нь/ жич захиалга 14 -1/
Карл Смит хоёр дариу Бээр дээр гүйж очлоо бид чадсан одоо яахуу гэтэл – Бээр за болсон бол та хоёр тэмдэгтэйгээ гэрээ хийх хэрэгтэй эхлээд хуруунаасаа цус гаргаад өөрсдийн зүйж байгаа тэмдэгэн дээрээ дусаах хэрэгтэй тэгээд зэрэг ахисан эсэх чинь мэдэгдэнэ гэлээ.

Эхлээд Смит хурууны өндөгнөөсөө хутгаараа багахан цус гаргаад энгэрэн дээрх тэмдэгэн дээрээ дусаалаа тэмдэг гэрэлтэж байснаа 3 гэсэн тоо нь 2 болон өөрчлөгдлөө. Карл ч гэсэн хийлээ мөн л  ижил зүйл боллоо. – Бээр: за та хоёрт баяр хүргэе ингээд та хоёр хүрэл түвшний 2-р зэргийн шидтэн боллоо. Одоо үүнээс хойш зэрэг ахих болгонд тэмдэг чинь өөрөө өөрчлөгдөнө. Одоо харин дайчдын шидэт номын санд оч тэндээс та хоёр өөрсдөдөө тохирсон шид олж авна гэж найдая одоо гүйцгээ гэлээ.
Смит тэр 2 сургуулиас гараад хотын гудмаар гүйлдэнэ. Смит номын сан хаана байдгийн мэдэхгүй тул дэмий л Карлыг дагаж явна. Удалгүй булан тойроод шидэт дайчдын номын сан гэсэн пайз хадсан 6-н давхар маш гоёмсог барилга дээр очлоо. Хана нь хар өнгийн тусгай гангаар хийгдсэн нь нүдэнд өөрийн эрхгүй тусна. Хаалгаар тэр хоёрыг орж ирэхэд үүдэнд нэлээн олон хүнтэй байлаа. Бүгд дайчдын дүрэмт хувцастай байх бөгөөд ихэнх нь мөнгөн түвшний шидтэний тэмдэгтэй юм. Карл Смит 2 үүдний ажилтан дээр очоод бид сургуулиас явж байна гэхэд тэр ажилтан аан за та 2 ямар төрлийн шидтэй билээ гэж асуухад Смит: гал болон ус гэлээ тэгвэл галынх 3-р давхарт усных 2-р давхарт анхааруулж хэлэхэд нэг ном л авна шүү гэв. Смит тэр 2 цахилгаан шатанд суугаад Смит 2-р давхарт буулаа ямарч хүн алга урт хонгил байх бөгөөд дотроо маш олон өрөөтэй байлаа өрөө болгоны дээр нэр бүхий пайз байна. Усны эргүүлэг. Усан бөмбөг гэх мэт шидийн нэрийг бичсэн байлаа. Смит анхааралтай гэгч нь уншиж явсаар усан сэлэм гэсэн өрөөний дэргэд ирлээ үүдэн дээр нь дунд түвшний ойлголтын шид гэсэн давхар бичиг байна.  Смит энэ шид л өөрт нь яг тохирох байх гэж бодлоо орох гэсэн боловч нэг зүйл мөргөлөө. Сайн хартал цэнхэр өнгийн тунгалаг хана байна. Тэхээр зүгээр ч нэг авч чадахгүй бололтой гэж бодсоноо анхааралтай гэгч ханыг ажиглалаа дараа нь цохиж үзлээ. Ямарч нэмэр алга. Хар хутгаа бүснээсээ гаргаж ирээд бүлж үзлээ мөн л нэмэр алга гэхдээ усанд чулуу шидсэн мэт тойрог үүсэн тархлаа ус усан хана байна. Даанч надад дайралтын шид байхгүй гэхдээ мэдрээд үзье гэж хэлээд гараа тавин усан ханыг мэдрэх гэж үзлээ гэнэт хүйтэн гарт нь мэдрэгдээд усан хана мөсөн талст болоод бутарч уналаа. Смит учрыг нь ойлгосонгүй ямартай ч эвдчихлээ гэсээр дотогш ортол мөнгөөр чимэглэсэн авдар ширээн дээр байна. онгойлгоод үзвэл хуйлаастай цэнхэр торгон судар байлаа. Дээр нь усан сэлэм гэж бичжээ. Сударыг нээж үзэхэд гялсхийн гэрэл цацран Смитын толгойруу харваад орлоо. Тэр дор нь Смитын толгой дотор маш их мэдээлэл эргэлдэнэ эхлээд нэгэн хүний хоолой толгойд нь цуурайтана. Би бол water овгийн Волпрон усны гэгээнтэн дайчин энэ бол миний анхны бүтээсэн шид усан сэлэм хэр зэрэг эзэмших нь чиний ойлголтын чадвараас хамаарна. Чамд амжилт хүсье гэсээр тэр дуу хоолой бүдгэрсээр алга боллоо дараа нь усыг хэрхэн биет болгох талаар олон зүйлс Смитын толгойд эргэнэ Смит учрыг нь олсонгүй удалгүй гарт байсан судар бутарч уналаа. Смит үг дуугүй тэр өрөөнөөс гаран цахилгаан шатанд суулаа. Нэг давхарт буугаад үүдний ажилтан дээр очлоо за ямар шидийн судар авсан гэж асуухад – Смит усан сэлэм гэхэд үүдний ажилтан гайхширсан нүдээр  харсанаа та түр хүлээж байгаараа гэсээр хурдан гэгч нь алхаад цаад талын өрөөрүү орчихлоо. Удалгүй Карл ч буугаад ирлээ. инээмсэглэл дүүрэн алхсаар Смитын урд ирсэнээ за яасан авсан уу би галт нудрага хэмээх бага түвшний ойлголтын шид авсан гэсээр улаан хуйлаас бүхий сударыг үзүүллээ. Смит сударыг Карлаас гуйж аваад нээж үзтэл уншиж болж байлаа. Тухайн сударт гараа галаар бүрхээд цохилт хийх талаар бичжээ Смит үнэхээр их гайхлаа өөрийнх нь судар шууд толгойд нь орсон. Гэтэл энэ зүгээр юм. Удалгүй үүдний ажилтан нэгэн офицер хувцастай хөгшинг дагуулан гарч ирлээ. Тэр өвгөн цэх нуруутай буурал үстэй бөгөөд ширүүн харцтай ба энгэр дээр нь алтан далавчан дээр 2-ын тоотой аж. Смитийн өмнө очоод өнөөх ажилтан энэ сурагч гэхэд тэр өвгөн том дуугаар өөрийг чинь Смит гэсэн байхаа би бол номын сангийн цахирал water овгийн Волт гэдэг чи надтай түр уулзаж болох уу гэсээр өрөөний зүг заалаа. Смит толгой дохин өрөөрүү алхлаа Карл харин нүд нь бүлтрэх шахан араас нь харна. Өрөөн дотор ороод Волт Смитыг суухыг санал болголоо.
– Волт: юунаас яриагаа эхлэх талаар сайн мэдэхгүй байна эхлээд судараас эхэлье шидийн заавар судар дотороо 3 төрөл байдаг.  Дээд дунд доод ойлголтын  гэж доод түвшний сударыг хэдэн ч удаа уншсан болдог харин дээд дунд түвшний сударыг ганц л удаа уншиж болдог зохиогчоос нь тус ганц л хүн ашигладаг манай номын санд хамгийн хүчтэй нь дунд түвшний судрууд байдаг чиний нээсэн судар бол маш онцгой манай овгийн гэгээнтэн түвшний шидтэн зохиосон шид мөн уг өрөөний хаалтыг алтан түвшний би хүртэл эвдэж чадаагүй гэтэл чи ердөө л хүрэл түвшний 2-зэргийн шидтэн маш сонирхолтой юм чи яаж хаалтыг эвдсэн талаар надад хэлж болох уу гэхэд – Смит: би ердөө л гараа тавьж усан хаалтыг мэдэрсэн гэтэл хаалт эвдэрчихсэн тэгээл болоо гэхэд                                                                                                                                                                    - Волт: гайхаж байснаа за яах уу уугаасаа гэгээнтэн Волпрон их сонирхолтой хүчтэй хүн байсан чамд итгэе чамаас мөн их зүйл хүлээж байгаа шүү хагас жилийн шалгаруултаар би чамайг очиж үзэх болно урмыг минь битгий хуглаарай за одоо яавдаа гэв. Смит хэтэрхий олон мэдээлэл нэг доор хүлээж авсан тул үг дуугарч чадалгүй өрөөнөөс гарлаа. Үүдэн дээр Карл сонирхсон нүдээр тосож аваад Смитыг замын турш шалгаалаа Смит дунд түвшний судар авсанаа хэлэхэд Карл нүд нь орой дээрээ гартал гайхаж байснаа би чамайг угаасаа онцгой гэж мэдэж байсан юм аа гэсээр сайрхаж гарлаа. Смит тэр 2 дотуур байрандаа ирсэний дараа Смит завилан суугаад толгой доторхоо цэгцлэн бясалгана. Энэ шид бол усыг хэлбэрт оруулан дайрдаг шид эхний түвшинд сурвал усыг хагас саран хэлбэрт оруулан дайсанруугаа илгээдэг харин дараагийн түвшинг эзэмшивэл саран хэлбэрт байх усан сэлэм үзүүр нь маш хурц болох бөгөөд хадыг хүртэл зүсэх чадвартай болдог. Смит шөнөжин бясалгаж хонолоо харин шидээ туршиж үзэх л дутаж байлаа. Маргааш өглөө нар цонхоор Смитын нүдэн дээр тусахад л Смит нүдээ нээлээ харин Карл орон дээрээ судараа дэлгээстээ бясалган сууна. Смит бодлоо Карл хэдий хөнгөмсөг мэт боловч хэрэгтэй зүйлээ шаргуу бэлтгэх юм гэсээр Карлыг мөрөн дээр нь зөөлхөн алгадахад Карл хажуу талруугаа гилжийж унаад хурхирч гарлаа,Смит дотроо инээд хүрэн байж ядна. Смит өрөөнөөсөө гаран уулруу хамаг хурдаараа гүйлээ өмнөхтэй харьцуулвал ядралт бага харьцангуй чийрэг бөгөөд амьсгал нь жигд байна. Уулын оройд гараад орчин тойрноо сайтар ажиглан үзээд шинэ сурсан шидээ хэрэглэж үзэхээр ойролцоох модруу гараа чиглүүлээд усны дуслуудыг цуглуулж эхлэхэд гарыг нь тойрон ус эргэлдэнэ гэнэт усан сэлэм гээд гараа савхад саран хэлбэрийн усан дүрс гарнаас нь үүсэн дүүлэн ниссээр модыг очин мөргөхөд мод хугаран уналаа. Смит модон дээр очиж үзэхэд голоороо хугарсан хэсэг нь тэгш биш хүчтэй цохилтонд өртөн хугарсан юм шиг харагдана. Усан сэлэм хангалттай иргүй байна эхний түвшинд ямарч байсан эзэмшиж чадлаа дараачын түвшинд хүрхэл хэцүү байна гэсээр санаа алдана.

No comments:

Post a Comment