Saturday, May 18, 2019

ХАРАНХУЙН БАРЛАГ/ДАЙРАЛТ/1-23


1-р ном 23-р хэсэг /дайралт/
Цуваа хавцалын дундуур бага багаар урагшилна. Бүгд анхааралтай  орчин тойрноо ажиглана. Урд яваа Карл Диг хоёроос одоохондоо дохио ирээгүй тэхээр бүх зүйл сайн гэсэн үг хэмээн Смит бодно гэнэт  агаарт галан бөмбөг хөөрөн тэсэрлээ. Бэт Смитрүү харсанаа явцгаая гэв Смит бүсэн дэхь илдээ сугалан хамаг хурдаараа гүйлээ.
5 минут гүйсний дараа багахан тэгш хэлбэртэй ба хадаар хүрээлэгдсэн талбайд гарч ирлээ. Дигийг тойрон 10 гаруй залуус бүслэн авчээ. Карл харин харагдсангүй. Смит илдээ сугалан үсрэн очоод нэг залуугийн ар талаас сэлмээрээ зүслээ гэвч илдэнд нь ямарч юм зүссэн мэдрэмж мэдрэгдсэнгүй харин өнөөх залуу зүгээр замхаран ууршлаа. Диг чангаар болгоомжтой эд бол хуурамч дүрс жинхэнэ бие нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Бэт анхааралтай ажиглавал тэдгээр залуус бүгд ижил хувцастай ижил царайтай нэг хүн шиг харагдана. Бэт нөгөө хоёрлуугаа хараад гурвуулаа ухрая хэмээн дуугарлаа. Смит гайхсан царайгаар хараад Карл хаашаа явчихваа хэмээн Диг рүү харлаа Диг энэ залуу бариад авсан гээд толгой сэгсэрлээ.  Смитийн нүд улаанаар эргэлдэн тэгвэл бид найзаа аврана тэр болтол явахгүй гээд усан сэлэмээ илгээлээ. Усан сэлэм дайсны биеийг нэвтлэн ар тал дахь хадыг зүслээ. Бид эхлээд ухраад төлөвлөгөө гаргая энэ бол steam овгийн хуурмаг дүрс хэмээх дээд түвшний шид бид яаж ч чадахгүй гээд ухарлаа. Дүрсний нэг нь хутаг гарган Смитрүү дайрлаа Смит тоосонгүй гэнэт Бэт хамгаал хэмээн орилолоо Смит сандран илдээрээ хаатал хоёр төмөр харшилдан хуурмаг дүрс хойшоо ухарлаа. Смит гайхан жинхэнэ бие нь энэ байна хэмээн орилолоо. Худалаа наадах чинь бас хуурамч бүгд ухраад хэмээн орилолоо. Смит учрыг ойлгоогүй тул хий дэмийл Бэтийг даган ухарлаа Диг ч мөн ижил ухран тэр гуравыг ухархад хуурмаг дүрснүүд дагсангүй. Тэр гурав маш хурдан буцан цуваан дээрээ иртэл цуваа аль хэдийн дайралтанд өртсөн байлаа. Ачаа бүрэн бүтэн боловч хоёрч цогцос газар хэвтэнэ. Үлдсэн хэд нь цуваагаа тойрон харуулдаж байлаа. Шторм алхаж ирсэнээ та гурав ямарч байсан зүгээр бололтой. Та хоёрыг явсны дараа цувааруу нэг хүн дайрсан эхлээд нэг хүн байна гэж бодтол өөрийгөө хэд хэд хувилан тулалдсан бидний дайралт зэрэглээ нэвтэлж байгаа юм шиг нэвт гарч байсан бол тэрний дайралтууд биднийг шархдуулж байлаа. Яг бүгд жинхэнэ хүн шиг гэсээр санаа алдаад бид хоёр хүнээ алдсан нэг нь танай сургуулийнх гэв Смит уурлан  бид явж Карлыг аврах ёстой хэмээн эргэх гэтэл Бэт гараас нь атган одоохондоо арай болоогүй тэр шидийг зөвхөн алтан түвшний 3-р зэргийн шидтэн юм уу тэрнээс дээш шидтэн эзэмших чадалтай ийм өндөр түвшинд эзэмшсэн юм чинь магадгүй хар алтан түвшний шидтэн байх. Бид төлөвлөгөө гарган ухаалаг үзэх хэрэгтэй гэв. Смит тайвширан толгой дохиод Карл зүгээр байгаа хэмээн Бэтрүү харлаа. Зүгээрээ дайсан биднийг сайн мэдэхгүй ямар түвшний шидтэн байгааг мэдэхгүй тул мэдээлэл олж автлаа Карлыг алахгүй хэмээн харцаа бурууллаа. Смит тайвширан цувааны дэргэд ирээд одоо бид яахуу урагшилж чадахгүй дайсан яг хаана байгаа ч мэдэхгүй бидний довтолгоо ямарч нэмэргүй хэмээн Бэтээс асуулаа Бэт хэсэг бодолгоширч байснаа Бид цөөн хүнээр баг бүрдүүлж дайсанг хайх хэрэгтэй бидэнд мэдрэх чадвартай шидтэн хэрэтэй гээд бусадруугаа харлаа гэтэл Смит хоолойгоо засан үнэндээ надад сүртэй биш боловч  тэр хүн газар дээр гишгэж л байгаа бол олж чадах мэдрэх чадвар байгаа шүү гэв. Бэт баярласан нүдээр хараад болж байна чи бид хоёр явъя биднийг явсны дараа дайралт ирж магадгүй тийм учир та хэд ямарч хамаагүй аргаар ачаагаа хамгаалж тэсэх хэрэгтэй шүү бид дайсныг олвол тэдгээр хуурамч дүрсүүд алга болно харин чиний мэдрэх чадвар хэр хол мэдрэх вэ хэмээн Смитээс асуулаа. Смит 15 метр дотор асуудалгүй гэв.  За тэгүүл одоо мэдрээд үз ойр тойромд дайсан байгаа эсэхийг . Смит нүдээ анин орчин тойрныг мэдрэхэд тэр хэдээс өөр зүйл мэдрэгдсэнгүй нүдээ нээгээд дайсан нисдэггүй л юм бол 15м дотор алга хэмээн хэллээ. Тэр гэгээнтэн биш хэрэв тийм байсан бол биднийг нүд ирмэх зуур л устгах байсан тэр газар дээр байгаа хоёулаа явж хайя гээд алхлаа. Смит Бэт хоёр чулуун дундуур алхана. Хавцал учир явах газар бага байгаа нь хайлтын бүсийг багасгаж байлаа. Бидэнд тэрнийг дийлэх ганцхан боломж байгаа  хуурмаг дүрсийг хэрэглэх үедээ эзэн нь бясалган сууж дүрснүүдээ удирддаг тэхээр тэр шидтэн харагдахгүй аюулгүй газар сууж байгаа хэмээн Бэт дуугарлаа. Смит нүдээ анин усан мэдрэхүйгээр хайж байв. Гэнэт Смит нэг биет мэдэрлээ. Смит нүдээ нээгээд би олчих шиг боллоо гэхдээ ганц хүн л мэдрэгдэлээ. Газар  хэвтэж байна яг тэр зүгт гээд хуруугаараа хадан дундах агуй руу заалаа. Бэт хэсэг бодолгоширч байснаа магадгүй чиний мэдрэх шид усных тул хөдөлж байгаа биетийг мэдэрдэг байх хуурмаг дүрсийг хэрэглэж байгаа шидтэн хөдөлгөөнгүй суудаг тул чи ганц хүнийг мэдэрдсэн хэрэг  тэр хүн нь Карл байх учиртай хэмээн инээд алдлаа. Одоо яахуу хэмээн Смит Бэтийг ширтвэл Бэт түр хүлээ гээд хойш иргэн хартал цуваа байгаа зүгт агаарт хэд хэдэн гал тэсэрч харагдав одоо бол болно. Урагшаа хэмээн Бэт агуйруу гүйлээ. Смит араас нь даган агуйн хаалган дээр очлоо. Тэр хоёр агуйруу зөөлөн алхан орлоо агуй нээх томгүй ба үүдээр нь ороод удалгүй нэлээн зайтай танхим харагдана. Гэрэл бага тул үзэгдэх зүйл бага харагдана гэвч удалгүй газараас цэнхэр гэрэл туяарна тэр хоёр гайхан хартал агуйн гол дунд нуур байлаа. Ус нь цэнхэр гэрэл цацаруулна. Харин гол дунд нь нэгэн хичээл насны залуу замилан сууж нүдээ аньсан харагдана. Хар өнгийн дээл өмсжээ. Үс нь хар ба нүүрэнд хэд хэдэн үрчлээ тогтжээ баримжаагаар 40 орчим насны эр бололтой ба энгэр дээр нь ямарч шидтэний тэмдэг байхгүй байлаа. Энэ хүн хар алтан түвшний 3-р зэргийн шидтэн байна бид нэг дайралтаар алах хэрэгтэй хэмээн Смитийн чихэнд Бэт шивнэлээ. Смит гайхан чи яаж мэдэв гээд нүдээ бүлтийлгэн хартал Бэт хуруугаараа залуугийн гарлуу заалаа ханцуйн завсраар бугуйн дээр нь хар алтан далавч ба 3 тоо харагдана Смит их гайхлаа . гэтэл нэг зүйл газарт хөдлөх шиг болоход тэр хоёр хартал Карл байна. Түүний хөл гарыг нь хүлэн аманд нь даавуу чихээд агуйн буланд хаясан харагдана. Карлын нүд нь бүлтэлзэн тэр хоёрлуу нүдээрээ ямар нэгэн зүйл хэлэх гэж оролдох мэт болно. Смит урагш алхах гэтэл Бэт зогсоогоод хардаа энэ занга байна. Хэрэв бид хоёр газар гишгэвэл шууд энэ нуур хэлбэлзэн дайсан сэрнэ гээд гарнаасаа гал гарган орчин тойрноо гэрэлтүүлбэл нуурнаас салбарлан тал тал тийш нь зураас гарган нарийхан ус урсгажээ. Аргагүйл гал ба усны шидтэн байна гэж Бэт толгойгоо сэгсэрээд хоёулаа эндээс хөдлөлгүй холын шидээр зэрэг дайрая хамгийн хүчтэй шидээрээ хэрэв алдвал хоёулаа энд үхнэ хэмээн Смитрүү харлаа Смит ч толгой дохиод  шидээ бэлтгэлээ Бэтийн гарт цэнхэр өнгийн гал дүрэлзэнэ. Одоо хэмээн Бэт орилоход Смит усан сэлэмээ илгээлээ Бэт ч зэрэгцэн тэсрэх гал хэмээн цэнхэр өнгийн дөл гаргасан галан бөмбөг илгээлээ. Нууранд дэлбэрэлт болон утаа маналзан шороо босно. Смит одоо үхсэн байхаа хэмээн инээд алдаад Карлын хажууд очин хүлээсийг нь тайллаа. Та хоёр ямар их уддаг юм бэ хэмээн Карл үглэнэ. Гэнэт та нар ийм амархан намайг алж чадна гэж бодоо юу хэмээн агуйг доргион хүний инээх дуу  дуулдлаа. Дээрээс ямар нэг хүнд зүйлээр дарчих шиг болж тэр гурав хөдлөх битгий хэл амьсгалахад хүртэл хүнд санагдана. Орчин тойрны чулуу болон нуурны ус чичэрхийлэн аймшигт энерги агуйг бүрхлээ.

No comments:

Post a Comment