1-р ном 24-р хэсэг /хэт их хүч/
Нууран
дээрх тоос аажмаар алга болоход нуурны голд өнөөх эр зогсоно хувцас нь бага
зэрэг урагдсан боловч биед нь ямарч гэмтэл алга. Өнөөх эр тэр гуравруу харсанаа
нэг муу анхлан суралцагчид хүрэл түвшний шидтэнгүүд намайг алж чадна гэж бодоо
юу хэмээн инээхэд агуй тэр чигтээ доргино.Смит хөдлөх гэсэн боловч бие нь ямар нэг зүйлд хүлэгдсэн мэт хөдөлж чадахгүй байлаа. Хэтэрхий их хүчтэй юм. Хар алтан түвшний шидтэн ийм байдаг байх нь гэсэн бодол Смитэд төрнө. Өнөөх залуу нууран дээгүүр алхан тэр гуравруу ирлээ. Усан дээгүүр зүгээр л алхаж байлаа. Гэнэт Бэт өндөр дуугаар эрхэмээ та steam овгийн хүн байна. Би ч мөн ижил овгийнх та нэг угсаа гаралтайгаа бодоод биднийг явуулаач гуйя хэмээн хэллээ. Өнөөх залуу инээд алдаад газар дээрх хамгийн хүчтэй шидтэнгүүд бол хар алтан түвшний шидтэнгүүд гэгээнтэн түвшний шидтэнгүүдэд дайн бол ямар ч хамаагүй надад ч гэсэн нээх чухал биш би зүгээр энэ хавцалд нэг чухал зүйл олохоор ирсэн юм. Тэгээд л нэр төдий даалгавар биелүүлсэн юм та нарыг амьд үлдээх шалтгаан алга хэмээн гараа өргөлөө. Смит нүдээ анин үхэлтэйгээ нүүр тулахаар шийдлээ учир нь түүнд эсэргүүцэх чадал алга өөрийгөө дэндүү сул доройгоо мэдэрч байлаа. Смит нэлээн удаан нүдээ аньсан боловч юу ч болсонгүй нүдээ нээхэд өнөөх залуу дайралт хийлгүй харин ч бодолгоширсон байртай зогсоно. Гэнэт залуу хоолойгоо засан хэрэв та гуравын нэг нь надад туслана гэвэл та гурав танай цувааг амьд үлдээе. Мэдээж тэр тусалж байгаа залуу маш аюултай зүйл хийнэ. Амь нас нь эрсдэж болно та гурав сонго. Гээд ширүүн нүдээр харлаа. Смит толгойгоо өргөн би хийе эрхэмээ гол нь би бүтэлгүйтсэн ч манай 2 найз мөн цувааг та зүгээр орхих хэрэгтэй болох уу гэв. Бэт Карл хоёр үгүй би хийе хэмээн зэрэг дуу алдлаа. Тэр залуу жуумалзан үнэхээр зоригтой хүү юм хэдийгээр чи шаардлага тавих эрхгүй ч би зөвшөөрч байна. Намайг steam овгийн Орти гэдэг тэр жаал өөрийгөө танилцуул гээд Смитрүү заалаа. Смит өөрийгөө танилцуулвал. Түүний дээрээс дарж байсан хүнд зүйл алга болчихлоо. Бие нь чөлөөтэй хөдөлж болж байна. Нааш ир хэмээн Орти Смитийг дуудлаа. Смит Ортийгийн хажууд ирэхэд тэр зүгрүү хардаа хэмээн агуйн нэг булан луу заалаа өнөөх булан цэнхэр өнгийн хадаар бүрхэгдсэн жижиг нүх харагдлаа. Чи тийшээ орох хэрэгтэй би арай багтахгүй байна. Хүчээр хадыг нураах гэсэн боловч хад онцгой материалаар хийгдсэн бололтой бүүр цуурах ч үгүй байгаа юм хэмээн толгойгоо сэгсэрээд тэхээр чи ороод байгаа бүхнийг хамж аваад гараад ир мэдээж занга байгаа байх гэвч чиний л амь учир чи яахаа шийднэ үүнийг ав гээд нэгэн суран бүсийг өглөө дээр нь хэд хэдэн болор чулуун шигтгээтэй ба тэр бүсийг Смит хараад гадарлав дэлгүүрт байсан орон зайн агуулах бүстэй ижил байлаа. Смит бүсийг авч биедээ зүүгээд нүхрүү болгоомжтой орлоо. Нэлээн давчуу боловч Смит багтаж байлаа. Бага багаар доошилсоор доош гэнэт томрон Смит нүхнээс доошлон газар уналаа дээш харахад орж ирсэн нүх нь таазанд 2 метрийн дээр харагдана. Смит ойр тойрноо ажиглавал нэлээн урт хонгил харагдана. Шалаар нарийхан горхи урсаж байх ба уснаас нь цэнхэр өнгийн гэрэл ялгарна. Үүдэн дээр нь том хавтан байх ба дээр нь үг бичжээ. Смит хавтангийн шороог гараараа арчвал хэн энд ирнэ тэр хүн замаа хайна. Хэн замаа олно тэр амьд үлдэнэ. Water овгийн гэгээнтэн Динг гэсэн бичиг харагдана. Смит цаашаа явах тусам хонгил улам нарийссаар хоёр салаалсан зам туллаа. Орц болгоны дээр үг бичээстэй байх ба эхний орцон дээр ус бол зам гэсэн бичиг бол хоёр дахь дээр ус бол амьдрал гэсэн бичиг байлаа.Смит эдгээр хоёр замын аль талруу явахаа удаан бодсоны эцэст хэн замаа олно тэр амьд үлдэнэ гэсэн байхаа гэж зөөлхөн шивнээд ус бол зам гэсэн хонгилруу орлоо хонгилын үүдээр ороод удаагүй байтал хананаас нь сумаар харваж эхэллээ. Смит анхааралтай бултана. Үнэндээ Смитэд сумнаас бултах амархан байлаа. Урьд нь хийсэн бэлтгэлүүд туршлага нь байсан тул оногдолгүй бултаж байлаа. Хорь гаруй метр явсны эцэст нэлээн урт ангалтай таарлаа нөгөө талд нь бага зэрэг гэрэл харагдана. Смит чулуу аваад ангалруу хаятал нэлээн удаж байж газар унах чимээ дуулдлаа бас өөр ямар нэг амьтан байгаа бололтой архирах чимээ сонсогдов. Смит шууд үсрээд цаад талд нь гарч чадхааргүй байсан тул ойр орчмын ханаа анхааралтай ажиглан тэмтэрч үзэв гэнэт хананд ямар нэгэн бичиг байгааг харав. Бичигний ойролцоо хөшүүрэг тэмтрэгдэлээ Смит хөшүүргийг гараараа таттал гэрэл мэлсхийн ханыг даган бамбарууд асч эхэллээ агуй хонгил тэр чигтээ гэрэлтэнэ. Нөгөө талд нэгэн чулуун авс харагдана. Ангалын өргөн нь 10 гаруй метр ба гүн нь 40 гаруй метр бололтой ба доошоо харахад үнэхээр л амьтан байна. Дөрвөн матар багахан нууранд эргэлдэж харагдана. Смит шүлсээ залгиад үсэрч азаа үзээгүй минь оносон бололтой гэж дотроо бодоод ханан дээрх бичгийг уншвал дайсан маань ирвэл буц нөхөр маань ирвэл мөргө гэсэн бичиг байлаа. Смит бичигний учрыг нэлээн бодон газар суулаа юу гэсэн үг үү нөхөр дайсан хоёрын дайсанг нь буц гэлээ магадгүй нөхөрөө буц гэлгүй мөргө гэсэнд учир байгаа байх гээд өвдөглөн суугаад ханан дахь бичгэнд гараа сунган мөргөлөө гэвч юу ч болсонгүй. Смит уурлангүй босож ирээд мөргө мөргөл гээд байсан юу ч болсонгүй ямар үхсэн чамд мөргөх юмуу гэж чангаар үглэснээ нээрээ тийм чамд юм байна гээд ангалын ирмэг ирээд булшруу харан өвдөглөн суугаад толгойгоороо хүчтэй гэгч шаланд хүргэн сунаж мөргөлөө.гэнэт чихрах дуу гаран ангалын үзүүрээс чулуун шал урган нөгөө талтай нийллээ нарийхан боловч нэг хүн хангалттай багтах зам байлаа. Смит баярлан босож ирээд чулуун замаар тун ч болгоомжтой алхана. Замыг харахад нимгэн бөгөөд хүчтэй гишгэвэл шал цөмрөөд шууд матруудын дээрээс уначих юм шиг харагдана. Гэвч шал цөмөрсөнгүй Смит нөгөө талд гараад чулуун авсан дээр очвол дээр нь усны гэгээнтэн шидтэн Динг энд нойрсож байна гэсэн бичиг таган дээр нь бичжээ. Смит орчин тойрныг нэг нэгэнгүй шалгасан боловч тэнд авсанаас ойр юуч олдсонгүй Смит авсны тагийг хүчлэн түлхэж үзлээ. Чулуу учраас тэрүү аль эсвэл түгжээтэй юм уу бүү мэд хэтэрхий хүнд юм хэмээн Смит үглэнэ. Таг хөдөлсөнгүй Смит уурласанаасаа болоод авсан дээр гараараа цохиод авлаа гэнэт нэг бичиг нь дарагдаад доош орчихов хартал ус гэсэн бичиг байлаа. Бусад дээр нь дарж үзвэл ямарч өөрчлөлт гарсангүй Смит авсыг нарийн шалгатал баруун доод талд нь энэ хүн зөв замаар амьдарсан билээ гэсэн бичиг оллоо Смит зам гэсэн бичгийг дарвал хойш татагдан орлоо хяхтнах чимээ авсанаас гарсанаа таг нь шороо босгон онгойлоо. Смит гараа савчан ханиалгаад авсруу өнгийтэл цэнхэр өнгийн дээл өмссөн ба хоёр гараа зөрүүлэн цээжэн дээрээ тавьсан эрэгтэй хүний занданшуулан хатаасан цогцос байлаа нүүр царай арьс нь нэлэнхүйдээ хатсан боловч дүр төрх нь хадгалагдан үлджээ. 20 орчим насандаа нас барсан болов уу гэмээр царай харагдана. Смит санаа алдаад ийм эрт гэгээнтэн болсон төдийгүй ид залуудаа нас бардаг үнэхээр л өвөрмөц хүн байжээ гэж хэлээд цогцосны ойр орчмыг харна. Баруун зүүн талд нь хоёр судар тавьжээ. Баруун тал дээрх судар дээр усан луу дээд түвшний шид гэсэн бол зүүн тал дээр нь усны гялбаа дунд түвшний шид гэсэн бичигтэй юм харин хөл доор нь янз бүрийн алт мөнгөн эдлэлүүд ба зарим нэг ургамалууд харагдана. Энэ дундаас Смитийн нүд өөрийн эрхгүй таньдаг ургамал дээр туслаа тэр бол улаан голт цэцэг байлаа бүр гурван ширхэг байлаа.
No comments:
Post a Comment