1-р ном 25-р хэсэг /хуурсан нь/
Смит
хамгийн түрүүнд улаан голт гурван цэцгийг авч халаасандаа хийв дараа нь алт
мөнгөн эдлэлүүд сонин хачин ургамалуудыг авч бүсэндээ ойртуулаад сор гэхэд бүгд
бүсэнд сорогдон орж байлаа.. Смит дараа нь дээд түвшний шидийн сударыг аваад мэдээж тийм хүчирхэг хүн энэ сударын араас ирсэн байж таараа. Үүнийг авчихвал амьд гарч чадахгүй байх харамсалтай юм гэж амандаа зөөлхөн хэлээд сударыг бүсэндээ ойртуулан сор гэж дуугарлаа дараа нь дунд түвшний сударыг аваад ядаж чамайг авчихвал гээд цогцосруу харсанаа нэг зүйлийг сая л анзаарлаа. Тэр цогцос биедээ бүстэй ба тэр бүс нь алтан шаргал өнгөтэй цэнхэр чулуун шигтгээтэй харагдана Смит бүсийг зөөлхөн тайлж аваад цамцныхаа дотуур бүслээд бүсэндээ дунд түвшний судараа ойртуулан сор гэж хэлэхэд бүс сударыг маш хурдан сороод авчихлаа. Смит инээд алдан жуумалзаад цамцаараа бүсээ далдлаад дээрээс нь Ортийгийн өгсөн суран орон зайн бүсийг зүүлээ. Смит бүсээ тэмтэрч үзээд нээх мэдэгдэхгүй байна шүү хэмээн инээснээ. Булшний тагийг түлхэн хаагаад амар тайван нойрсдоо гэгээнтэн минь гэж гараа хавсаран залбираад буцаад ирсэн зүгрүүгээ явлаа . энэ удаа Смит замдаа удсангүй нэгэнт ирэхдээ бүх зангийг нь мэдсэн тул анх орж ирсэнээсээ хэд дахин хурдан буцаж ирлээ. Смит таазруу ширтэн анх орж ирсэн нүнхнийхээ доороос эрхэмээ эрхэм Орти би болчихлоо хэмээн орилвол дээрээс урт нарийн олс унаад ирлээ. Смит олсны үзүүрээс атган автал дээшээ татагдаж эхлэв. Смит толгойгоо болгоомжтой гэгч хадны нарийн хонгилоор багтаан өөдөө гарч ирлээ. Нүхний дээрээс Карл Бэт хоёр олсыг татаж байснаа. Смитийн толгой гарч ирэхийг хараад баярлан Смитыг татаж гаргаад тэврэн авлаа. Тэр гурав тэврэлдэн инээлдэнэ. Би чамайг чадна гэж мэдээд байсан юм аа гээд Карл доглон нулимас унаган тэврэнэ. Гэнэт одоо болцгоо гэх хүйтэн дуу дуулдлаа. Смит нүдээ томруулан харвал цэнхэр нуурны дэргэд Орти нүдээ анин сууж байснаа босож зогсоод авсан уу хэмээн Смит лүү харлаа. Тиймээ эрхэмээ энэ байна гээд Смит суран бүсээ тайлан өөдөөс нь сарвайлаа. Орти булаах шахам аваад гарга гарга хэмээн бүсэндээ тушаана. Бүснээс эхлээд алт мөнгөн хэрэглэл ургамалууд гарч байснаа дээд түвшний шидийн судар гарч ирлээ. Орти сударыг гартаа атган чангаар инээгээд тиймээ байгаа гэж мэдсэн юм аа гэснээ Смитрүү ширүүн харцаар хараад чи өөр юм авчихаад нуучихсан юм биш биз гэхэд агуйг аймшигт энерги бүрхэн авч Смитийн дээрээс хүнд зүйлээр дарчих шиг л боллоо. Смит өөрийн эрхгүй газар сөхрөв. тиймээ эрхэмээ гэхдээ таньд ямар ч үнэ цэнэ үгүй зүйл гэхэд алив үзүүл хэмээн Орти жуумалзан тушаалаа. Смит алгуурханаар гараа халаасандаа хийн улаан голт гурван цэцэг гарган харуулаад амь насаа эрсдэлд оруулсан юм чинь энэ зэргийн зүйлийг бидэнд үлдээж болохгүй гэж үү таны түвшний хүнд ямар ч хэрэггүй шүү дээ хэмээн хэллээ. Орти толгой дохиод за яахав болно гэхдээ хожим таарвал бид дайснууд шүү гээд гаргасан эд зүйлээ бүсэндээ буцаан хийгээд гараа сунган өнөөх нууранд ойртуулаад хаагд хэмээн хэлэхэд цэнхэр ус цэлэлзэн нуур тэлж эхэллээ. За баяртай гэснээ орти агуйгаас гарч явлаа . тэрнийг явсаны дараа агуй чичэрхийлэн доргиж дээрээс чулуу нурж эхэллээ. Смит тэр хэд хурдан гэгч нь гүйлдэн агуйгаас гарлаа. Тэр гурвыг гараад удаагүй байтал ард нь чулуу нурах чимээ гаран тоос босон өнөөх агуй хаагдлаа. Смит орчин тойрноо хартал нар жаргаж орой болж байна. Орти харагдахгүй байна ийм хурдан алга болмооргүй юм гэтэл чи юу ярина вэ тэр чинь хар алтан түвшний хүн хэтэрхий хүчтэй учир ямар ч шид хэрэглээд явчихсан байж мэднэ. Амьд үлдэснээ азтай хэрэг хэмээн бод гээд Бэт уртаар амьсгаа аван санаа алдлаа. Смит гараа дэлгээд гурван ширхэг улаан голт цэцгийг нэг нэгийг нөгөө хоёртоо өгөв. Ийм үнэтэй зүйлийг зүгээр авч болох юм уу гээд карл смитрүү үл итгэсэн байртай харна. Бололгүй яахав бүгд л эрсдэл гаргасан юм чинь гээд Смит инээд алдлаа. Тэр гурав хавцалын замаар инээлдэн цуваа дээрээ очлоо цуваа аль хэдийн буудлан галаа түлж майхнаа босгосон байлаа. Тэр гуравыг ирэхийг хараад Шторм босож ирээд та гуравыг амьд ирэхгүйнээ гэж айж байлаа. Та хоёрыг явсны дараа өнөөх хуурмаг дүрснүүд цуваа руу дайрсан чиний хэлсэнээр агаарт дохио өгсөны дараа удалгүй бүх дүрс замхран алга болсон гээд Бэтрүү бахархсан харцаар харлаа. Бэт жуумалзан инээгээд яривал урт түүх болно юу ч гэсэн цуваа маань улаан хавцалаар аюулгүй өнгөрч чадахаар болсон. Одоо харин хоол идэхгүй бол турж үхэх нь байна гэсээр түүдэг галын дэргэд суулаа. Харанхуй болж бүгд амрахаар зэхэж байлаа. Чимээгүй байдлыг эвдэн та water овгийн Динг гэх гэгээнтэн шидтэний тухай сонсож байсануу хэмээн Смит харцаа Штормруу чиглүүллээ. Шторм нүдээ эргэлдүүлэн байснаа. Тиймээ би сонсож байсан түүний талаар сонсоогүй хүн ховор биз гэснээ. Энэ улаан хавцалд өмнө water овгийн нэг салбар хот байдаг байсан гэдэг тэртээ 200 гаруй жилийн өмнө болохоор одоо бол домог төдий яригдах болж. Тэр хот бусад хотоос ялгаатай нь энэ хад чулууны аль нэг газар асар том агуй дотор байрладаг ба үнэхээр үзэсгэлэнтэй хот гэж эртний судар номд дурдсан байдаг. Шөнийн сар хотыг гэрэлтүүлэхэд хотын жинхэнэ үзэсгэлэнт төрх нь харагддаг ба хотыг хүрээлсэн гол нь цэнхэр өнгөөр гэрэлтдэг байж тэр хотод нэгэн хүү төрсөн нь Динг байсан юм. Динг ухаа орсон цагаасаа эхлэн ухаан бодол болон шидийн ойлголтоороо хэнийг ч дагуулхааргүй шилдэг байсан бөгөөд 13 насандаа хар алтан түвшний шидтэн болсон харин 19 нас хүрэхдээ гэгээнтэн болж орчлон ертөнцийн гоц суут хэмээн хүмүүс өргөмжилж байж. Хэдийгээр Динг гоц суутан байсан боловч усны шидтэн тул бусад төрлийн шидтэнгүүдээс сул дорой ба эмчлэх шидээр гайхалтай байсан гэдэг гэвч Дингд энэ нь хангалтгүй санагдаж дээд түвшний дайралтын шид бүтээж эхэлсэн ба тэр шидүүд нь бусад төрлийн гал, салхи гэх мэт төрлийн шидийн дайралттай дүйцэхүйц хүчирхэг болсон гэдэг. Энэ байдал нь тэр үеийн гол язгууртануудын дургүйг хүргээд зогсохгүй бүтээсэн шид нь гол язгууртануудыг айдаст автуулж. Ийм учир гол язгууртануудаас арав гаруй гэгээнтэн Дингийг алхаар ирсэн боловч санаагаар нь болоогүй ба Динг арван гэгээнтэнтэй зэрэг тулалдаж тэдний тулалдаан 3 хоног тасралтгүй үргэлжилсэн боловч Дингийг хэн нь ч алж чадаагүй учир тохиролцохоор болж гол язгууртанууд Дингтэй энхийн хэлэлцээр байгуулжээ. Тэд тэр оройноо агуйн хотод том найр зохион байгуулж бүгд л найранд оролцжээ. Гэвч уг найр нь атгаг санаа агуулсан байсныг Динг яаж мэдэх билээ найрын үеэр тогтоосон архинд асар хүчтэй хор байсан бөгөөд Динг хордож үхэхэд нь гол язгууртанууд тус хотын үлдсэн бүх хүмүүсийг хүйс тэмтэрэн хотыг тэр чигт нь булшилсан гэдэг гээд санаа алдаад гэхдээ үнэн худлыг хэн мэдлээ 200 жилийн өмнөх түүх шүү дээ гэхэд Бэт яриаг нь үргэлжлүүлэн би энэ түүхийг сонсож байсан юм байна. Дингийг нас барсаны дараа хотын үлдсэн иргэд нь амь тэмцэн тулалдсан боловч арван гэгээнтэн түвшний шидтэнгүүдийг яаж ч чадаагүй тул арга мухардахдаа Дингийг нууцаар оршуулан бүтээсэн шидүүдийг нь цуг булшилан нуусан гэдэг харин гол язгууртанууд хотыг бүхэлд нь нэгжсэн боловч дингийн бүтээсэн шидийг олж чадаагүй тул хотыг устгасан гэдэг хэмээн Смитрүү харлаа. Смит зөөлөн толгой дохиод юутай хармсалтай түүх вэ хэмээн санаа алдлаа. гэхдээ толгойд нь тэр авсан дээр байсан water овгийн гэгээнтэн Динг гэсэн бичиг гарч өгөхгүй байлаа.
Zahialsan hesguud hezee oroh ym be
ReplyDeleteonoo shono oroh bolhoor tur huleegeeree angi zahialsanig say medlee
ReplyDelete