Monday, May 27, 2019

ХАРАНХУЙН БАРЛАГ 1-26 /ГАЙХАМШИГТ ШИД/


1-р ном 26-р хэсэг / гайхамшигт шид/ 
Шөнө болж одод тэнгэрт түгнэ. Зөөлөн салхи хавцалын дундуур үлээх ба хүмүүс бүгд унтаж байлаа. Тэнгэрт дугараг саран мандаж газар дэлхийг гэрэлтүүлнэ. Сарны бүдэг гэрэлд нэгэн хүн майхны өмнө бясалган сууна. Тэр хүн бол Смит байлаа. Смит харуул хийж байгаа тул бусад нь унтжээ. 
Смит гараа дэлгэн бүснээсээ гарга гэхэд гарт нь дунд түвшний усан гялбаа судар гарч ирлээ. Смит болгоомжтой гэгч нь нь сударын боодолыг тайлан дэлгэвэл гэрэл гялбан Смитийн толгойруу харван орлоо тэр доороо Смитын толгой асар хүчтэй өвдөн асар их мэдээлэл толгойд нь эргэлдэнэ. Гэнэт эрэгтэй хүний дуу хоолой Смитын толгойд дуулдлаа. Тэр хүний хоолой  чангаар намайг Динг гэдэг энэ шид бол миний анхны бүтээсэн шид усны шид дайралтын хүч дутмаг байдагийг бүгд мэднэ. Харин миний бүтээсэн шид усны шидтэний дайралтыг хүчтэй болгох шид юм. Ямар шид вэ гэж үү хөрс газар ургамал бүгд л тодорхой хэмжээний устай байдаг. Тэр  усыг гарган хөл доороо төвлөрүүлсэнээр тухайн шидтэн маш хурдтай хөдлөх боломжтой болдог юм яг л мөсөн дээр гулгаж буй мэт энэ шидийг төгс эзэмшиж чадвал дээд түвшиний шидтэй дүйцэхүйц шид болно гэхдээ гэгээнтэн түвшний хүнд ямар ч хэрэггүй шид билээ гэснээ дуу хоолой замхран ариллаа. Смитын толгойд шид бүтээх техник эргэлдэнэ. Смит босож зогсоод хөлөн доорх усыг мэдрэх гэж хичээнэ. Өөрт нь харьцангуй сурахад амар байлаа. Учир нь усны мэдрэхүй шид  газарт байгаа усан дусалуудыг мэдэрдэг бол энэ шид усан дусалуудыг хөлөндөө цуглуулах арга байлаа. Смит босож зогсоод шинэхэн сурсан шидээ хэрэглэх гэж үзлээ. Амандаа усны гялбаа хэмээн хэлээд хөлөндөө ус цуглуулан үзлээ гэвч хөл доор нь багахан шавар үүссэнээс ойр зүйл болсонгүй.Смит дахин замилан суугаад миний ойлголт хангалттай биш байна дахин тунгааж үзье гэж дотороо бодно. Үүр цайж нар цухуйж эхэллээ. Смит бясалган суусан хэвээр. Хажууд нь харин Карл сууж байлаа. Гэнэт Смит тиймээ ойлголоо бас л хөдөлгөөн байсан юм байна хэмээн уулга алдан нүдээ нээхэд Карл огцом цочсоноо за яав бэлтгэл чинь болсон уу шөнө дунд би харуул авах гэж сэрэхэд чамайг бясалгаж байгааг хараад саад болж зүрхэлсэнгүй гээд инээд алдлаа. Смитийн нүүрэнд баяр баясал тодорно. Смит инээдээ даран жуумалзсанаа. Би одоо чамд нэг зүйл үзүүлэе гээд босож зогсоод хөлөн доороо ус цуглуулж байснаа огцом урагш хөдөллөө хурд нь дэндүү хурдан байлаа. Нүд ирмэх зуур Смит Карлын ард гарч ирсэн байлаа. Карл дуу алдан наадах чинь ямар шид гээч нь вэ дэндүү хурдан юм гээд нүдээ нухаад дахиад үзүүлдээ гэв. Смит гараа хойшлуулан яг л мөсөн дээр гулгах гэж буй мэт байрлал авсанаа. Усан гялбаа хэмээн хэлээд урагш хөлөө хөдөлгөхөд маш хурдан гэгч нь урагш тэмүүлэн хад мөргөн уналаа. Карл учиргүй их инээснээ амиа хорлоход сайхан шид байна хэмээн инээнэ. Смит босож ирсэнээ эргэлт хийхэд жоохон төвөгтэй юм. Гэхдээ хэрэглээд дасчихвал миний хурд энгийн хүнээс 2-3 дахин хурдан хөдөлж байна гэснээ за бусдыгаа сэрээ замдаа гаръя хэмээн Карлруу дохив.
***************************************************
Нар мандан цуваа хөдөлхөөр бэлдэн юмаа эмхэлж байлаа. Смит орон зайн бүсэндээ илдээ ойртуулан сор хэмээн хэлэхэд илдийг бүс сорон авлаа. Карл наадах чинь гэснээ дуу алдан хэзээдээ чи орон зайн бүстэй болчихоо вэ ямар үнэтэйг нь чи ерөн мэдэж байна уу гээд Смитрүү атаархсан харцаар харлаа. Смит жуумалзан инээснээ дайны олз яривал урт түүх хэмээн хувцасаа янзалаад явъя хэмээн цувааны араас алхалаа мэдсэн бол би тэр нүхрүү орохгүй юү хэмээн амандаа үглэн араас нь явлаа. Цуваа хагас өдөр хэртэй явсны дараа улаан хавцалын төгсгөл харагдаж эхэллээ. Смит уртаар амьсгаа авсанаа хаднаас өөр зүйл харах нь ямар сайхан юм бэ гэж уулга алдан ойр тойрноо ажиглана элсэн цөл харагдана. Гэтэл холгүйхэн олон тооны майхан нүдэнд харагдалаа. Шторм чанга дуугаар цуваа тэр харагдаж буй майханууд руу хэмээн дуугарлаа. Цуваа майнхануудруу ойртон иртэл урдаас нь хэсэг бүлэг хүмүүс ирж харагдана. Цэргийн дүрэмт хувцастай ба дунд нь ахлах дайчин ч байлаа. Гэхдээ тэдний нүүр царай нь хуурайшсан уруул нь омголтон хатсан ядарсан байртай харагдана. Шторм бүлэг хүмүүс дээр очоод эрхэмээ дайны хүнс хүргэж ирлээ хэмээн ёсолход тэр хүмүүс инээмсэглэл тодруулан та нарыг ямар удаан хүлээвээ бараг л турж үхэх шахлаа бидний дундаас нэлээн хэд нь өлсгөлөнгөөс болж нас барлаа. Хурдан гэгч ачаагаа задал хоолоо тараа би дайчдыг жагсаагаатхий гэв. Смит тэр хэд ачаагаа задлан бэлдэв. Та хэд үргэлжлүүлээд дайчидад хоол тараагаараа хэмээн Шторм хэлэв Смит толгой дохиод том хэмжээний хоолны савны тагийг онгойлгов дотор талд нь шөл байлаа. Харин Диг хайрцагтай будаан ороомгуудыг бэлдэн дэлгэнэ. Гэнэт майхнууд дундаас дайчид гүйлдэн гарч ирцгээн хоолруу гүйлдлээ зарим нэг нь алхаж чадахгүй мөлхөж харагдана. Тэдний нүүр царайнд зовлон зүдгүүр л харагдана. Бүгд аягаа барин гүйлдэж ирээд золтойл хоолтой савыг унгаачихсангүй надад надад эрхэмээ хэмээн дайрцгаана. Гэнэт хахир чанга дуугаар бүгд больцгоо жагсаад та нар дайчид болохоос биш гуйлагчид биш хэмээн зандарлаа Смит хараагаа дээшлүүлэн хартал ахлах дайчны дүрэмт хувцастай хижээл насны эр захиргаадаж байлаа. Цэргүүд цуваа үүсгэн жагсана. Жагсаалын дагуу Смит дайчидын аяганд шөл хийж өгнө. Тэдний зарим нь аягалж дуусаагүй байтал халуун шөлрүү хураагаа хийн самардан иднэ. Дэндүү өрөвдөлтэй ба хэрцгий харагдаж байлаа. Смит санаа алдаад магадгүй би шидтэн болоогүй бол өдийд тэдэнтэй цуг юм уу аль эсвэл үхээ биз хэмээн дотроо бодно. Энэ байдал орой болтол үргэлжилэв. Хагас өдрийн дотор авчирсан хоолны тэн хагас нь дууслаа. Харин үлдсэн хэсгийг нь нөөцлөн далд хийлгээд тэр ахлах дайчин Смит тэр хэдийг амраад маргааш явахыг зөвлөөд асар гарган өглөө. Асар дотор Смит тэдний нүүр царайнд гуниг хурсан харагдана. Карл санаа алдсанаа энэ дайн хурдан дуусахгүй бол харц ард бидний зовлон дуусахгүйн бололтой ер нь аль тал ялах нь ямар хамаа байсан юм. Хэн ч хаан боллоо гэсэн ямар бусдад тустай биш хэмээн үглэнэ. Смит энэ дайн анх эхэлсэн үеийг бодно. Тэрнийг асрамжинд байх үед дайн эхэлсэн төр барьж байсан хаан нас барсан гэх мэдээ нэг л өдөр хот даяар тархсан ба удалгүй хааны оршуулга асар дуулиан шуугиантай өнгөрсөн гудамж дүүрэн хүмүүс жагсан хааны авсаны араас даган язгууртангууд 7 хоног хар хувцастай явсан харин сар гарны дараа түүний хоёр хүү хаан ширээний төлөө маргалдаж тулаан эхэлсэн учир нь өмнөх хаан нас барахдаа дараачийн залгамжлагчаа тодруулаагүй үүнээс болж язгууртанууд хоёр хуваагдан хоёр ханхүү нарын аль альнийг нь хаан болгох гэж зүтгэсэн ингэж л одоогийн 10 гаруй жил үргэлжилсэн дайн эхэлсэн одоо бол дайны учир утгач алдагдсан тэр хоёр ханхүү амьд ч байгаа юм уу бүү мэд болсон харин хоёр тал тулалдсаар л байгаа. Смит босож зогсоод за одоо бүгд амарцгаа маргааш бид буцна юу ч гэсэн бид даалгавараа биелүүлсэн гэж хэлчихээд гараад явлаа. Гадаа гарахад асарын үүдэн дээр Бэт сууж байлаа. Мөн л ижил царайнд нь гуниг тодорсон харагдана. Смит хажууд нь суугаад сэтгэлийг нь засчих санаатай яасан хэцүү байна уу энэнээс илүү зүйл дайны талбарт болж байдаг шдээ гэхэд Бэт уртаар санаа алдаад энэ ч яахав чи тэр бидэнтэй таарсан хар алтан түвшний шидтэн  Ортиг харсан биздээ гэв.
 

No comments:

Post a Comment